Олон хүмүүс, Америк дахь хүмүүсийн ихэнх нь та нарын асуусныг асуух байсан байх. (Тийм. Тэд мэдэхийг хүсэх байх.) Мөн дэлхийн олон хүмүүс, та нарын асуусан асуултуудыг асуух байсан байх. (Тийм ээ.) Миний хариултууд тэдний бодлыг тодорхой болгож, тэдэнд тусалж, ямар нэгэн байдлаар тайвшруулна гэж найдаж байна. (Тийм.)
( Багш аа, Америкийн Нэгдсэн Улс Парисын Цаг Уурын Гэрээг гарган ирсэн ) Тийм. ( бөгөөд олон Америкчууд үүний талаар санаа зовж байна. Тэд тэгэх хэрэгтэй юу? )
Мэдээж бид цаг уурын өөрчлөлтөд санаа зовох хэрэгтэй гэхдээ Гэрээний талаар биш. Би уншсан. Би урт болон богиныг нь уншсан. Би унтмаар санагдсан, учир нь маш өөгүй, сайн бичиглэл байсан ч тодорхой зүйл юу ч байгаагүй. Юу хийх талаар юу ч хэлээгүй байсан, жишээлбэл, цахилгаан машин хийхийг хичээх зэрэг. (Тийм.) Органик ферм. (Тийм.) Метан хий гарах амьтдыг өсгөхөө зогсоох. Тийм ээ? Учир нь энэ нь хамгийн их дулааныг байлгаж буй хүчин зүйл бөгөөд яг одоо дэлхийг хамгийн их халааж буй салбар. (Тийм.) Юу ч биш, зүгээр л хүүхэдтэй ярьж буй мэт, “Өө сайн байгаад тэгээд хэр сайн байснаа надад хэлээрэй.” Ийм л. Үүнтэй адил. Та нар уншаад мэдэх болно. (Тийм, Багшаа.) Та нар магадгүй хэдийн уншсан байх тэгвэл надтай санаа нэгдэнэ. Америкчууд гаргаж ирсэнд гайхах зүйл алга. Энэ ямар ч хэрэггүй. (Тийм.) Би хэрэгцээгүй гэж үзэж байна. (Ойлгож байна.) Зүгээр л нэг эсээ. Энэ магадгүй тэр ангилалдаа тэгж их хүртээлтэй юм бол яруу найргийн шагнал хүртэхээр л юм. Бурхан минь, би их цөхөрч байна. (Өө.) Энийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс энд юу бичигдсэн байгааг ойлгосон эсэхийг мэдэхгүй юм, учир нь энэ бүгд чимэглэлт үгсээр бичигдэж, юу хийх талаар ямар ч дорвитой заалт, бодитой зөвлөгөө байгаагүй. (Тийм, Багшаа.) Зүгээр л, “За, цаг уурын өөрчлөлтийн ялгарлыг бууруулахыг хичээ” гэчихсэн. Нэг тиймэрхүү зүйл. Бүр юуны ч ялгарал юм? (Тийм.)
Би өмнө нь хэдийн хэлсэн. Юу гэхээр би бүгдэд нь өмнө нь лекцэн дээрээ хэлсэн. Бид онгоцоо хүртэл авч үлдэж болно. (Тийм, Багш аа) Бид бүх усан онгоц, бүх машин, бүх галт тэрэг, төмөр зам, автобус, юу байна, юу байсан бүгдийг нь авч үлдэж болно. Зүгээр л мал аж ахуйгаас гарч буй метан хийн ялгарлыг зогсоо. (Тийм.) Учир нь нүүрсхүчлийн хийн ялгарал нь мэдээж агаарт муу, гэхдээ энэ нь метан хийг зогсоохтой адил яаралтай биш. (За, Багш аа.) Учир нь метан хий нь хамгийн их дулааныг барьдаг бөгөөд хамгийн хурдан алга болдог нь, тэгвэл уур амьсгал хөрөх болно. (За, Багш аа.) Тэгээд тэр хооронд нь бид нүүрсхүчлийн хийг аргалж болно. (За.) Эс бөгөөс нүүрсхүчлийн хий нь агаарт хэдэн мянган жил үлдэх бөгөөд тэгээд энэ нь хэд дахин үржигдэж, өө энийг ярьж эхлэхэд чинь, үүний тухай асуухад л би их сонин болсон. Би айсан. Би тэгэх ёсгүй. Би тайван, зөөлөн, өөрийгөө удирдах ёстой, гэвч үгүй байна. Хэдэн сая тэрбум хүмүүсийн саяхны, өнгөрсөн, ирээдүйн үхэл гээд ирэхэд би чаддаггүй, учир нь мах иддэг хооллолт, мах идэхээс, амьтан тамлахаас үүссэн тэр зовлон, тэгээд өө Бурхан минь, амьтдад харгис хандах гээд л. (Тийм.) Та нар бүх киног үзсэн. (Тийм, тийм, аймшигтай.) Зүсэж байгаа бүгдийг харсан. Би ахин хэлэх хэрэггүй, учир нь өшөө хэлэх юм бол би хашгирах болно. (Тийм, ойлгож байна.)
Би дэлхийг аврагдаж болох эсэхийг ч бүр мэдэхгүй байна. Би хэлдэг, би үүнээс маш их залхдаг, би хэлгүй, дүлий сохортой ярьж байдаг. Еврей хүндэт эрдэмтдийн нэгийг санахад, тэр “Сохрын Өмнө” гэдэг ном бичсэн байсан. Та нар сохор бол юу ч харахгүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Хүмүүс сохор бол та нар урд нь зогсоход тэд та нарыг харахгүй. (Тийм.) Энэ л засгийн газрууд болон удирдагчдыг оруулаад дэлхийн ихэнх хүмүүсийн асуудал юм, би харамсахгүй байна. Би зүгээр л үнэнийг хэлдэг. Үнэнийг хэлж байж яагаад үүндээ харамсана гэж? (Ойлгож байна, Багш аа.) Та нар Их Багшийгаа ийм байдалтай харж байгаагүй эсвэл ийм түгсэн хоолойтой байхыг сонсож байгаагүй байх. (Тийм, Багш аа.) Гэхдээ би түгшүүртэй биш байна, би зүгээр л маш их цөхөрч, мөн энэ дэлхийн төлөв байдал болон хүн төрөлхтний итгэл найдваргүй, КОВИД-19-ийн цөхрөнгүй байдалд байгаад маш их цөхөрч байна. (Тийм, Багш аа.) Тэгээд засгийн газрын бодлогоор юу ч туслаагүй, юу ч өөрчлөгдөөгүй.
Би та нарт энэ дэлхийн системийг хоёр нүүрт гэдгийг хэлсэн. Би яг хэлсэн. (Тийм.) Хоёр нүүрт. Учир нь нэг талдаа тэд амьтдыг хамгаалах хуулиудад гарын үсэг зурсан тэгснээр хүмүүс амьтдад гэм хор учруулж, тэдэнд ямар ч төрлийн айдас, зовлон учруулах ёсгүй. Гэвч тэд юу хийдэг юм бэ? Тэд өдөр бүр тэднийг үй олноор нь тарчлаадаг. (Тийм.) Өдөр бүр хэдэн саяар нь. Тэдний болон өөрсдийн амьдралын өдөр тутамд. Намайг та нартай ярьж буй минут бүрд хэдэн сая амьтад, загас, тэнгэр дээрх шувууд, төрөөгүй өндгөндөө буй дэгдээхэй гээд бүгд үхэж байна. (Тийм, Багшаа. Энэ аймшигтай.) Би яаж энд суучхаад та нарт “Өө. Тэд бүгд сайн. Тэд хамгийн сайнаа хийж байгаа.” гэж хэлэх юм бэ? Тэд юу ч хийхгүй байгаа. Тэд хоёр нүүрт, би хэлсээр байна. Би хуулиа зөрчиж буйгаар нь шүүхэд хүртэл өгмөөр байна. Гэвч би бол бясалгагч. Би тэгэх ёсгүй. Учир нь би их шаналж байна. Шаналж байна. (Тийм.) Дотроо уурсаж байна. Миний нэг хэсэг үхэж байна (Өө.) энэ дэлхийн зовлонгоос болж, тусламжгүй амьтад, ямар ч шалтгаангүй дайн, тарчлал, зовлон, хүчирхийллийн хохирогчдоос болж. Гэдэс минь өвдөж мэдрэгдэж байна, та нар ойлгож байгаа, (Тийм, Багшаа.) үүнийг бодоход л . Би ахин уйлж чадахгүй, учир нь би өдөр бүр уйлдаг. Би өдөр бүр уйлж, бүр энэ дэлхийг орхихыг хүсдэг, (Өө, Багш аа.) учир нь энэ дэлхий гэгдэх зүйлийн цуст усан сан болж. Хүмүүсийн цус, амьтдын цус, хүмүүсээс үүсэж буй энэ бүх харгис, хэрцгий, бүхнээс гадна доторгүй цус гарч байна.
Юу гэхээр би Америкчуудыг энэ Парисын Уур Амьсгалын Гэрээг гаргаж ирсэнд тэднийг буруутгахгүй. (Тийм, Багшаа.) Тэд өөрсөдтэйгөө зөрчилдөж байна. Тэд юу ч хийхгүй байна, цаасан дээр хүртэл, онолын үүднээс хүртэл, тэд хүмүүст юу хийхийг нь огт хэлэхгүй байна. Зүгээр л “За, туршаад үз” гэж. Нэг иймэрхүү товчлол. (Тийм, Багшаа.) Тэгээд ахин, дахин давтсаар л. Тиймээс л би та нарт бараг унтахаа дөхсөн гэж хэлсэн юм, учир нь тун уйтгартай. (Тийм, Багшаа.) Туйлын уйтгартай, хэрэгцээгүй, үнэхээр. Надад үүнийг шүүх ямар ч үг алга. Энэ зүгээр л цагийн гарз, мөн Парис уруу явдаг байсан зам, онгоц, ямар л тээврийн хэрэгсэлд нь илүү их бохирдол байна. Тэгээд тэндээ очоод мах идэж, дарс ууж тэгээд л хэрэггүй зүйлс ярина. Хэрэггүй зүйлс бичнэ. (Тийм.) Энэ намайг их бухимдуулж байна. Тиймээс би энд ямар ч эелдэг үгс ашиглахгүй байгаа юм. (Тийм, Багшаа.)
Энэ дэлхий бол хуурмаг. (Тийм, Багш аа.) Хоёр нүүрт дэлхий, бүх улс орныг удирддаг хоёр нүүрт хүмүүс. Би уучлаарай гэж хэлээгүй. Би бүр тал ч харамсахгүй байна. За? (Тийм, Багш аа, ойлгож байна.) Энэ бол миний эцэст нь хэлж буй үнэн юм. Би ахин чимээгүй байхыг хүсэхгүй байна. Би ахин эелдэг байхыг хүсэхгүй байна. (Тийм.) Учир нь энэ бүгд нөлөөлөхгүй, нөлөөлөөгүй. Хүмүүс сохор, дүлий, хэлгүй. (Тэд Таныг сонсоно гэж найдаж байна, Багш аа.) Чи найдаж байгаа. Мөрөөдөлдөө, тийм ээ? Би ч мөн мөрөөдөлдөө. Тийм. Бид мөрөөдөж, найдаж л чадна. ( Багшдаа бүхий л урам зориг, тусламжид нь баярлалаа. ) Өө. Би чадахаа л хийж байна, хонгор минь. Би чадах хамгийн сайнаа хийж байна учир нь өөр юу хийх вэ дээ? Бид зүгээр л үргэлжлүүлээд, үргэлжлүүлэн найдаж, юмсыг өөрчлөгдөнө гэж найдна. (Тийм.) Бага зэрэг өөрчлөгдсөн, гэхдээ хүмүүсээс, хууль тогтоогчдоос биш. (Тийм.) Учир нь тэд өөрсдөө бичсэн. Тэд үүнд хүч нэмээ ч үгүй. Тэгээд тэд өдөр бүр амьтдад учруулах зовлонг өөрсдөө зөвшөөрөн хуулиа зөрчиж, хүмүүс болон бүх зүйлсийн жинхэнэ анд нөхөд, хүмүүсийн сайн найзууд болох гэм зэмгүй, тусламжгүй, хор хөнөөлгүй амьтдыг тарчлааж, зовоож, хүчирхийлэхийг зөвшөөрч байна. (Тийм.) Тийм. Тэгэхээр юмсыг өөрчлөх нь засгийн газруудаас биш юм, зөвхөн хүмүүсийн сэтгэл зүрх л аюулд орсон гарагийн маань урсгалын зүгийг өөрчилнө. (Тийм, тийм.) Хүмүүс кино үзэж, бидний ТВ-г үзэж, тэд үүний логикийг олж харж, үүний энэрэнгүй шинжийг харж тэгснээр тэд магадгүй сэтгэлээ өөрчилнө, тиймээс л хүмүүс гараг дээрх амьдралыг өөрчилж, дэлхийгээ аврах юм. Засгийн газрууд бол хэрэгцээгүй. Мөн би хэлж буйдаа харамсахгүй.
Засгийн газрууд зарим талбарт хэрэгтэй ч энэ хүндэтгэлийн тухайд тэд хэрэгцээгүй юм. Хамгийн чухал зүйл бол, хамгийн чухал сэдэв бол бидний гаргаа, дэлхийн хүмүүс, гараг дээр төрөлтнүүдийг бүгдийг нь аварч үлдээх явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс өмнө агаарын хэм хэвийн байсан тэр хэмжээнд байлгаж байж бид тэд бүгдийг хамгаалах ёстой. Эсвэл ядаж улам дордоод байгааг зогсоох ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох бодитой зүйл хийсэн засгийн газрыг би хараагүй л байна. Уур амьсгалаас болж буй байгалийн энэ бүх гамшиг, тэр бүү хэл мал аж ахуй, амьтныг шорон шиг хорих, тамлах, үй олноор хөнөөхөөс үүдэлтэй цар тахлаас болж гарсан бүх зовлон зүдгүүрийг зогсоохын төлөө ч бодитой юм хийхгүй байна. Тэд үүнийг зогсоох ёстой бөгөөд ингэвэл бусад зүйл ч дээрдэж удахгүй зүгээр болох болно. (За, Багш аа.) Энх тайвныг тогтоосон заримаас бусад нь. Энэ бол хэдийнээ дорвитой зүйл. (За.) Тэд энх тайвны төлөө зүтгэлийнхээ төлөө сайшаагдсан. Тэд юуг зөв гэж боддог уламжлалт ойлголтоосоо гарч, хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн үнэхээр оролдлого гаргаж чадаж байна. Энэ хүмүүсийг би магтан баяр хүргэж, Диваажин тэдэнд улам их туслаасай гэж залбирдаг. (За, Багш аа.) Тэд миний гуйдгийн ядаж хагасыг ч атугай хийдэг. Веган байж, Энх тайвныг цогцлоо. Бусад нь зүгээр л хэрэггүй. Үнэхээр хэрэггүй. Хүмүүсийн татварын мөнгийг үрж байна. (За.) Энэ л миний бодол. (За, Багш аа.)
( Багш аа, мал аж ахуй бол уур амьсгалыг дулааруулж буй метан хийг хамгийн ихээр ялгаруулж буй салбар. ) Тийм. ( Гэтэл Парисын гэрээнд энэ талаар яагаад дурдаагүй, үүнийг тусгаагүй юм бол? ) Өө! Учир нь тэд мах, загас, өндөг, малын сүүн бүтээгдэхүүн зэргээс татгалзаж чадахгүй байна. Тийм ээ, мэдээж хэрэг. Учир нь гамшиг тэдний хаалганы гадна хараахан ирээгүй байна. Магадгүй зарим талаар нүүрлэдэг байж болох ч тийм их биш. Яагаад гэвэл тэд аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдардаг. Тэд бүгд төр засгаас тогтоосон хэм хэмжээ, эрх ямбаар хамгаалагдсан. (Тийм ээ.) Иймд тэд бусдын зовж шаналж буйг хайхардаггүй. Та нар ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Тэгээд л би энэ бүхэн хэрэггүй, эсвэл хуурамч гээд байгаа юм. За юу? Одоо та нар ойлгов уу? (Тийм ээ, Багш аа. Баярлалаа.) За. Зүгээрээ.
Өөр асуулт байна уу? ( Тийм ээ, Багш аа, ерөнхийлөгч Трамп хэвлэлийн бага хурал дээр энэ сонгуульд луйвар орсон талаар хэлсэн. ) Тийм ээ. ( Голлох хэвлэл мэдээллээс ердөө хоёр нь л энэ талаар дамжуулсан. Яагаад? ) Та нар мэдэж байгаа. Ерөнхийлөгч Трампын эсрэг хамаг л ном хэвлэл дээр түүний эсрэг зүйл хэвлэж, олон мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, интернет платформууд түүний эсрэг байж, түүний үгийг дарах, эсвэл арилгах, түүний твиттер зэргээр хэлсэн үгийг нь гаргахын эсрэг байна. Харин тэд өмнөх дэд ерөнхийлөгч Байденийг эцсийн мөч хүртэл дэмжиж байсан болохоор түүнийг энэ сонгуульд ялахгүй гэхэд хэн ч гайхаад байхааргүй болсон. Улсын хагас нь түүнийг дэмжсэн нь хэдийнээ гайхамшиг. Тэр хоёр дахь хэсэгт яаж гарч ирж цуглаан дээр үг хэлэх зориг гаргаж байв гэдгийг би мэдэхгүй юм. Эрчүүд үнэхээр чанга шүү, үгүй гэж үү? (Тийм ээ, Багш аа.)
( Багш аа, энэ ерөнхийлөгчийн сонгуулийн луйврын талаар ямарваа үнэн бий юу? ) Би та нарт баталж чадахгүй. За юу? ( За, Багш аа. ) Хүмүүс хөшигний цаана, хаалттай хаалганы цаана үйлдэцгээдэг зүйлсийг хэн ч хэлж чаддаггүй. (За, Багш аа.) Гэхдээ танай үндсэн хууль юм уу, иймэрхүү зүйл тус болж магадгүй юм. Тэгээд тэд мөрдлөг хийх юм уу, иймэрхүү зүйл болж магадгүй. За юу? (За, Багш аа.) Үнэн ил гарч болом юм. Би мэдлээ гэхэд юу ч хэлж болохгүй. (За, Багш аа.) Бүх мэдээг үзэх зав надад дандаа гараад байхгүй юм. Бас надад энэ бүхний аппууд ч байхгүй. Надад хэдэн гол сувгуудыг, алдартай сувгуудыг үзэх л аппууд бий. За юу? (За, Багш аа.) Учир нь би голдуу цар тахлын талаар мэдээлэл авах хэрэгтэй. Тиймээс Нэгдсэн Улсын бусад суваг, сонинууд юу гэж хэвлэсэн байсныг ч би мэдэхгүй. Сүүлийн үед тэд нэг их юм хийсэнгүй. Миний харснаар тэд Ноён Байден болон түүний хүү хоёрын холбогдсон авлигын асуудлыг нийтлээгүйн дээр мөн дарцгаадаг. (За, Багш аа.) Тэд яасан ч бай тэдэнд тэгэх шалтгаан байсан. Хэвлэн нийтлэх, эс нийтлэх нь тэдний гарт байгаа. Тэд цацна уу үгүй юу бид юу ч хийж чадахгүй. Гэхдээ тэд ерөнхийлөгч Трампын талаарх ихэнх сайн зүйлсийг дарж, эсвэл нэг их нийтлэхгүй юм уу цацахгүй байдаг. Түүний хийсэн бусад олон зүйл. Тухайлбал, КОВИД-19-ийн тухайд (За.) түүнийг дорвитой зүйл хийгээгүй гэсэн. Гэвч тэр маш их зүйл хийсэн. Жишээ нь миний уншсанаар тэрээр танай улсын бүхий л бизнесийнхэнтэй яаралтай уулзалт хийж, (Хөөх.) тийм ээ, тэдэнд чиглэлээ даруй өөрчлөн маск болон нөгөө (PPE.) PPE-г үйлдвэрлэх тухай хэлсэн. (Тийм ээ. Хувь хүний хамгаалах хэрэгсэл.) Уг нь бол би мэдээ үздэггүй. Хэдэн ч жил болсон юм бэ. Энэ цар тахлаас л болж би хүмүүсийн аюулгүй байдал, хүүхэд, настайчуудын төлөө үзэж байгаа юм. Тийм болохоор үзсээр л байгаад далимд нь энэ бүхнийг үзсэн юм.
Иймд тэд ерөнхийлөгч Трампын талаар олон сайн зүйлийг дарсан. (Тийм ээ.) Тэд ноён Байден болон түүний гэр бүлийн талаарх бүх (Тийм ээ.) муу мэдээг дардаг. Харин ерөнхийлөгч Трампын талаар худал зүйлсийг, эсвэл муу байлаа ч ямар ч сүртэй биш зүйлийг тэд нийтэлдэг. Миний хэлж байгааг ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Эсвэл томоохон асуудал байлаа ч тэд түүний зөвхөн сөрөг зүйлсийг л нийтэлдэг. Ноён Байдений асуудлыг болохоор тэд нэг их биш, эсвэл огт нийтэлдэггүй. (Тийм ээ. Үнэн.) Бид тухайн зүйлийг үнэн худал гэдгийг нь мэдэж байсан ч тэд бичмэл юм уу, компьютер интернэт дээрх олон баримт зэрэг бүх зүйлийг дэлгэдэг. Тэд эдгээрээс үзүүлдэг. (Тийм ээ, Багш аа.) Фокс Ньюс үүнийг цацсан ч үлдсэн нь, тэдний олонх нь цацаагүйгээр үл барам үүнийг сошиал медиа, интернэт зэргээс далдалсан. (Тийм ээ.) Тэд түүнийг гаргадаггүй бөгөөд бүр яриаг нь хасаж танан ноён ерөнхийлөгчийг луйврын талаар худал гүтгэж байна хэмээн шүүмжилсэн. Гэтэл тэр бүх дүнг гарахаас өмнө ч тэгж л байсан. (Тийм ээ, Багш аа.) Түүний мэдэж байснаас ч хэдийнээ муу байсан болохоор тэр тоолохоо зогсоосон. Тэр тооллого зогсоохыг хүссэн. Гэхдээ хэн ч мэдэхгүй, хэн ч ерөнхийлөгч Трамп үнэн худал алиныг хэлснийг баталж чадахгүй. Хэлэх гээд байгааг минь ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Хэвлэл мэдээллийн тухайд тэд улсын ерөнхийлөгч юу л гэж хэлнэ вэ, түүнийг нь нийтлэх юм уу, нэвтрүүлэх ёстой. (Тийм ээ.) Учир нь тэд түүнийг үнэн эсвэл худал хэлж байгааг баталж чадахгүй. Тэдний сэтгүүлчийн ажил бол зүгээр л мэдээлэх. Тийм биз? (Тийм ээ, Багш аа.) Гэтэл тэд заримдаа үүний оронд худал мэдээ түгээдэг.
Ноён Трампын талаар олон сайн зүйл байлаа ч тэд төдийлөн нэвтрүүлдэггүй, эсвэл түүнийг сайшаадаггүй. Цар тахлын асуудлын адил. Тэд түүнийг юу ч хийгээгүй гэсэн. Мөн тэд Америкт КОВИД-19-өөр амиа алдагсдын төлөө түүнийг буруутгасан. Гэтэл тэр их зүйл хийсэн. Эхний өдрүүдээс л тэрээр бизнесменүүдийг даруй цуглуулан тэдэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээ өөрчил гэж хэлсэн. Жишээ нь тэд өмнө нь хөнжил, хувцас, (За.) юу л үйлдвэрлэж байсан бай одоо тэд маск хийх, хамгаалах өмсгөл, эмнэлэг дэх хүмүүс, эмч нар зэрэг хүмүүсийн хамгаалах өмсгөл хийх хэрэгтэй болсон гэх мэт. За. (За.) Мөн тэр маш их, маш их агааржуулагч үйлдвэрлэхийг захиалахад хэн ч хэрэгтэй юу үгүй юу гэж татгалзаагүй. Энэ тухай дэд ерөнхийлөгч Пенс хэлсэн. Тэрээр ерөнхийлөгч Трампын хийсэн зүйлээр маш их бахархаж байна гэсэн. (Тийм ээ.) Хүмүүсийн төлөө л санаа зовж, хүмүүст л анхаарал тавьсан хэрэг. Гэтэл тэр үед түүний эмч, улсын эмч Др. Фоси хүмүүст маск өгөх хэрэггүй гэж хэлж байсан юм. Ерөнхийлөгч өгөхийг хүссэн. (За.) Тэр хэрэггүй гэж хэлсэн ч гэсэн. Тэр үүнийг зогсоосон. Мөн тэр (ерөнхийлөгч Трамп) хилээ хааж дахин импортын тохиолдол оруулаагүй. Харин ноён Байден түүнийг шоолж түүнийг аймхай буюу ямар ч зориггүй гэж хэлсэн юм. Айсан хүн ч юм уу нэг тиймэрхүү утгатай. Тэр хүмүүст анхаарал тавьдаг эр. (За.) Тэр иймэрхүү талын эсрэг байсаар ирсэн. Др. Фоси Америкт шилдэг нь байж энэ үүрэг хариуцлагыг хүлээсэн хүн байж болох байсан ч гэсэн. (За, Багш аа.) Хэрэв энэ бүх тайлан үнэн бол Ноён Пенс ерөнхийлөгчийн хийсэн энэ тэр зүйлсийн тухай хэлэхийг би сонссон юм. Мөн улс даяар тараах тэр бум тэр бум маск түүнд байсан. Хүн бүр таван маск үнэгүй авч болохоор байсан. Ямар нэг байдлаар энэ нь төөрөлдөж, больсон. (За.) Магадгүй Др. Фоси түгээлтийг зогсоосон гэж хэлсэн байж мэднэ. Энэ нэгэнт дууссан. Гэхдээ үүнийг зогсоосон. (За, Багш аа.) Хэрэв дэд ерөнхийлөгч Пенсийн хэлсэн үнэн бол тэрээр түүний КОВИД-19-ийн талаар хийсэн зүйлсээр маш их бахархсан гэсэн. (Тийм ээ.) Бусад олон хүн, тэд тийм их зүйл хийдэггүй. Тэд бүр бүх өвчтэй хүмүүсийг асрамжийн газар руу буцаахаар албадаж, эмзэг бүлгийнхэнд, хүний гарт орсон хүмүүст халдвар тарааж байна. (Өө.) Өвдчихсөн, сул дорой байхад нь шүү. Тэднийг эмнэлэгт хэвтүүлэхийг хүсэхгүй байгаа болоод тэр л дээ. Хариуцлагатай байхыг хүсдэггүй. (......) мужийн захирагч. Энэ мэдээ албан ёсных байсан. (Тийм ээ, Багш аа.) Би хаа нэгтээ харсан. Тэр уучлалт, ямар нэг зүйл гуйсан байх, Ерөнхийлөгч бусад олон зүйлийг хийсэн шүү дээ. Тэрээр бүх эм үйлдвэрлэгчдийг нэн даруй судалгаа хийхийг уриалан, вакцины судалгаа хийхэд нь зориулан асар их мөнгөнд гарын үсэг зурсан. (Тийм ээ, Багш аа.) Мөн үүнийг хувиараа шавдуулж байна. Үүнийг дагаж, шавдуулж байна. (За, Багш аа.) Эдгээр зүйлийн ихэнхийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан ч, заримыг нь үгүй. (За.) Учир нь тэд ердөө нэг талыг барьсан байж болох юм. Уур амьсгалын өөрчлөлтөд зориулж үүнийг хийх болно гэж хэлж буй нөгөө намын амлалтад найдсан байж ч магадгүй.
Гэвч миний хэлсэнчлэн Парис дахь уур амьсгалын өөрчлөлтийн тухай та нарын эхний асуулт, энэ надад ус шиг санагдаж байна. (Тийм. Тийм ээ.) Энэ хэдийд ч ууршиж болно. Яагаад гэвэл энэ нь юу, юу, юу хийх талаар тодорхой арга хэмжээ аваагүй байсан. (За. Ойлголоо.) Миний хувьд хэрвээ би тэнд байсан бол мал, амьтдыг аж ахуйд өсгөхөө бүгдийг зогсоо гэж хэлнэ. Учир нь энэ бол манай гарагийг сүйтгэгч метан хий ялгаруулж буй хамгийн том бизнес юм. (Тийм ээ.) Өнөө үед улам дордож байна. Одоо цаг ямагт уур амьсгал улам бүр дордон, бүх нотлох баримт маш тодорхой байна. Уур амьсгалын өөрчлөлт манай гараг дэлхийг үнэхээр сүйтгэж байгаа нь, хүмүүсийг маань зовоож, бусад бүх зүйлийг хохироож буй нь таван настай хүүхдэд ч их тодорхой байна.
Өөрт тань хамаагүй лугаа гарагийг минь сүйтгэхээ боль. Бидэнд хуваалцах ганцхан л дэлхий байдаг.
Гэхдээ энэ салбарыг буруутгах гэсэнгүй. Бензин тос, нефт, байгалийн хийн салбарыг буруутгахгүй. Аж ахуйд мал, амьтан өсгөхөө болиход л метан хий зогсох болно. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд метан зогсоход уур амьсгал маш хурдан хөрөх болно. (Тийм ээ.) Тэр үед бидэнд та бүхний мэддэг нүүрстөрөгчийн давхар исэл, CO2-ын учрыг олох цаг гарах боломжтой. (За, Багш аа.) Гэтэл үгүй, тэд загатнааг оймсны гаднаас л маажаад байна. Нүүрсний уурхайг хориглон, газрын тос, бусад салбарыг зогсоох мэтээр тэд зүгээр л эргэлдээд байна. Тэд юуг ч хийнэ. Гэвч бүх нисэх онгоц, усан онгоц, галт тэрэг, автомашин болон бусад ямар ч зүйл нийлээд метан хийн халаах хүчин чадалтай харьцуулахад юу ч биш, маш бага хувьтай байгаа. Та нар энэ бүгдийг мэднэ, тийм ээ? (Тийм ээ, Багш аа.) Би зүгээр л та бүхэнд сэргээн хэлж байна. Мөн мэдээгүй үлдсэн хэн ч үүнийг сонсож магадгүй. Хэлж буйг минь ойлгож байна уу? За юу? (Тийм ээ, Багш аа. Баярлалаа.)
Ингэхэд ерөнхийлөгч Трамп бол сайн ерөнхийлөгчөөр тогтохгүй, үнэхээр сайн хүн. Ард түмэндээ үнэхээр санаа тавьдаг. (Тийм ээ.) Мөн тэр маш олон зүйл хийдэг. Түүнчлэн тэд интернэтэд жагсаадаггүй, нэвтрүүлэхгүй дардаг. (За, Багш аа.) Энэ бол бүүр шударга биш юм. Ингэхэд түүний хэлсэн юу ч бай тэд анхаарахгүй байж болохгүй. Гаднах шүүлт юм уу өөрсдийнхөө дургүй зүйлээс үүдэн, эсвэл нөгөө намын талд байдгаас болж тэд түүнд дургүй байдаг. (Тийм ээ.) Эсвэл нөгөө намын нэр дэвшигч амласнаа биелүүлэх болно гэдэгт тэд итгэдэг. Өө, би маш олон амлалтыг харж байна. Маш олон амлалт сонссон. Үгүй гэж үү? (Тийм ээ.) Огт хийгээгүй. Гэхдээ л ноён Трамп ядаж шударга хүн. Та бүхэн мэдэх үү? Тэр юу амлаж, юу хийснийг. (Тийм ээ.) Тэр эрх мэдлийнхээ хүрээнд юу ч хийж болно. Харин дөрвөн жилийн хугацаатай. Эргэн тойрныхоо бүх эсэргүүцлийн хамт. Бүхий л хайр найргүй, зогсолтгүй дайралттай. (Тийм ээ, Багш аа.) Тэр олон сайн зүйл хийсээр байсан. Би түүнийг үнэхээр сайшаадаг. Дэлхийн төлөө, америкчуудын төлөө би түүнд талархаж байна. Тэр сонгуульд ялагдсан ч гэсэн би түүнд талархсаар байгаа. Би одоо ч түүнийг бүх цаг үеийн үнэ цэнтэй ерөнхийлөгч гэж боддог. Ийм ерөнхийлөгч олон байгаасай гэж би хүсэж байна. Хэрэв тэр уур амьсгалын өөрчлөлт, махны салбарын талаар илүү ихийг мэддэг бол тэднийг зогсоох болно гэдэгт би итгэлтэй байна. Ердөө бусад бүх зүйлийг зогсоосон тэрхүү аргаар, бараг тэр даруй. (Тийм ээ, Багш аа.) Тиймээс түүнийг сонгуульд ялагдвал би маш их харамсана. Түүнийг заргалдах уу, үгүй юу гэдгийг та бүхэнд, эсвэл хэн нэгэнд нотлох арга надад алга даа. Гэхдээ түүнд ингэх шалтгаан байх ёстой. (Тийм ээ, Багш аа.)
Ингэхлээр бид энэ дэлхий дээрх хэнд ч үнэн, шударга гэдэгт нь итгэж чадахгүй. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд бид Америк хийгээд дэлхийн үйлийн үр энэ сонгуульд, мөн дэлхий дээр болж буй бусад бүх зүйлд юу авчрахыг л харж чадах нь. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Би бас харамсаж байна. Тэд энэ дэлхий дээр хүчирхэг, эрх мэдэлтэй, номер нэг, дэлхийн эдийн засгийн амжилт шүү дээ. Энэ зөв үү? Америк бол номер нэг, тийм ээ? (Тийм гэж бодож байна. Тийм ээ.) Дараа нь Хятад. Дэлхийд эдийн засаг, улс төр, эрх чөлөөгөөрөө тэргүүлдэг, эрх чөлөө, ардчилалтай гэгддэг улс үндэстэн үнэн зөв, шударга ч байж чадахгүй байгаад би маш их харамсаж байна. Мэдээллийн хэрэгслээс эхлээд л. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл аливаа зүйлд алагчлалгүй хандан, үнэнийг нэвтрүүлэх чигч хатуу үүрэгтэй байх ёстой. (Тийм ээ, Багш аа.) Гэхдээ би тэднийг ажлаа бүгд сайн хийдэг гэж бодохгүй байна. Зарим нь сайн хийдэг. Би тэдэнд талархаж, тэднийг сайшаадаг. Зарим нь үгүй. Ихэнхдээ тийм биш. Ихэнх нь тэгдэггүй. Энэ бол маш харамсалтай хэрэг. Учир нь Америк улс ардчиллыг төлөөлдөг. Ардчилсан улс хэмээн тооцогддог. Тэргүүн зэргийн ардчилсан улс. Мөн тэд бие биеэ доош дарах хэрэгтэй болдог, эсвэл сайн хүнийг, үнэхээр халамжит сайн хүнийг доош дарах болдог. Ердөө “тэнгэр дээрх бялуу”-ны төлөө, хэзээ ч биелэх найдваргүй ямар нэг зүйлийн төлөө, яг л хий хоосон амлалт шиг... агаар дахь цэцэг шиг, ялгавартай шүүлт шиг.
Би маш их харамсаж байна. Ямар нэг зүйл гарч ирэн, магадгүй ноён Трамп ялна гэж би найдаж байна. Учир нь дэлхий түүгээр дутна. Ийм хүн хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа.) Би түүнийг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс гарсан хүн гэж боддог. Тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Тэр үүнийг санаачилсан, тийм үү? Харин засгийн газар түүнийг нь зөвшөөрсөн. Тэр “уур амьсгалын талаар санаа тавихгүй байгаа юм.” биш л дээ. Энэхүү “шингэн” хэлэлцээрийг “тоохгүй” байгаа хэрэг юм. (За, Багш аа.) Энэ хэдийд ч уурших боломжтой. Энэ нь бас надад ямар ч хамаагүй гэсэн үг биш юм. Ердөө л яриа.
Яг л хэрэгжээгүй амьтдыг хамгаалах хуулиуд шиг. (За, Багш аа.) Үүнээс энд тэнд нэг орчим, 0,5%-ийг, зэрлэг амьтад, энд тэнд багахныг хэрэгжүүлсэн байж магадгүй л дээ. Тэгээд л тэр. (За, Багш аа.) Тун цөөн тохиолдолд, үлдсэн нь... нядалгааны газрууд, мал аж ахуйн салбар дахь ийм төрлийн харгис, хүнлэг бус, хэрцгий үйлдлийг шууд бусаар зөвшөөрч, дэмжин, зөвтгөдөг. Гахай ийм торонд хэвтэх ёстойг та бүхэн харж чадна. (Тийм ээ, аймшигтай.) Арван тав юм уу хорин сантиметрийн өргөнтэй. Тэгээд өдөржин, шөнөжин, бүхий л амьдралынхаа турш шүү. Хэлж буйг минь ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Хэрвээ та бүхэн тэнд байгаа бол гээд төсөөлөөд үз дээ. Ингэж орох уу? Төсөөл дөө, үүнийг тэвчиж чадах уу? (Үгүй ээ.) Дараа нь цахилгаан саваагаар ангилж ялган, тууж, тэгээд өшигчин, хоолойг нь хэрчиж, ... Ээ Бурхан минь. Арьсыг нь амьдаар нь өвчинө, зүсэн зүйлийн юм хийнэ. Та нар энэ бүгдийг мэднэ. Иймээс бид энэ улс төрийн тогтолцооны алинд нь ч итгэх боломжтой гэж би бодохгүй байна. Би зөвхөн үйлдлийг нь харсан үед л итгэдэг. Би ямар ч амлалтад итгэдэггүй. (За, Багш аа.) Бичигдсэн хууль, иймэрхүү зүйлд би итгэдэггүй. Тэд өөрсдийнхөө гаргаж, улс орныхоо хууль тогтоогч, хуульчдын баталж, гарын үсэг зуран, тамга дарсан тэрхүү хуулийн дагуу юу ч хийдэггүй. (Тийм ээ, Багш аа.) Амьтад, амьтны хууль, хамгаалах хуулиас эхлээд л. Ээ Бурхан минь. Энэ нь Диваажин, дэлхий, бүх тэнгэрийн элч нар хийгээд уншиж, бичиж, үнэн зөв ухаанаар ойлгож чаддаг, харсан бүх хүнд инээдтэй зүйл юм. (Тийм ээ, Багш аа.)
Аан, би та нарын юу асуусныг мартчихав уу? Ээ. Би үргэлжлүүлсээр байна. Яагаад гэвэл би амьтдын тухай бодох бүрдээ зүгээр л ... Би зүгээр л шаналал, зовлонгоор үхэж болно. Ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Би л ингэж их зовж шаналж байгаа юм шиг. Ээ Бурхан минь. За. Надаас өөр зүйл, өөр ямар нэг зүйл асуух уу? Та бүхэн юу асуусан билээ? Би хариулсан уу? ( Та харилсан, Багш аа. Сонгуулийн луйврын тухай байсан. ) Тийм ээ. За. Байж болох юм. Хэдийгээр хэн ч үүнийг хараахан батлаагүй байгаа ч гэсэн. (За, Багш аа.) Бүгдийг нь би баталж чадахгүй. Би Америкт байхгүй байна. Надад Америкт хүч нөлөө байхгүй. Надад нандигнан хайрладаг олон хүндэт иргэншил байдаг бөгөөд би талархаж явдаг. (За, Багш аа.) Ийм болохоор би заримдаа танай улсын талаар бас жаахан яримаар байдаг юм. (За, Баярлалаа.) Учир нь энэ улс надад маш их хүндэтгэл үзүүлсэн. (За, Багш аа.) Би үүнийг хүртэх эрхтэй эсэхээ мэдэхгүй ч маш их талархдаг. Иймд би танай улсын төлөө энэ тэр асуудалд чадах чинээгээр жаахан ч атугай туслахыг хичээдэг. Гэвч энэ л миний чадах зүйл. (За, Багш аа.)
Энэ дэлхий дээр надад улс төрийн хүч гэж байхгүй. Суприм Мастер Телевизээс өөр надад өөрчилж чадах зүйл үгүй. Иймээс бид үүний төлөө өдөр шөнөгүй шургуу ажиллаж байна. Энэ бол бидэнд байгаа ганц багаж Миний лекцүүдээс эхлээд бусад бүх зүйлийг бид хийж байна. Гарын авлага, тараах материал гм.
За. За, өөр зүйл байна уу? ( Багш аа, зарим саналын хуудсыг шатааж байна гэсэн мэдээ сонссон. Та энэ талаар сонссон уу? ) Цар тахлын тухай мэдээний товч агуулга гүйлгэж харж байгаад би бас үзсэн. Би мэдээнээс зургийг нь харсан. (За, Багш аа.) Ердөө мэдээний товч агуулга ч та бүхэн үүнийг хэдийнээ үзжээ. Заавал бүгдийг нь үзэх шаардлагагүй. Тэгэхээр, миний хэлсэнчлэн (За, Багш аа.) хэрвээ энэ үнэн бол мэдээж ерөнхийлөгчийн гомдол зарим талаар баталгаажсан байна. Учир нь тэд хэр ихийг шатаасныг та бүхэн хэзээ ч мэдэхгүй. Мөн хэний өгсөн санал болохыг. Бас сэтгүүлчдийг болон Ноён Трампын зарим дэмжигчдийг санал тоолох газар руу орохыг хориглосноос болж тэд бүр хяналт тавьж чадаагүй гэдгийг би уншсан. (Тийм, Багш аа.) Ноён Байдены дэмжигчид тэнд байлцаж, (Тийм, Багш аа) санал тоолж байгаа газар руу Ноён Трампын дэмжигчдэд бас сэтгүүлчид мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудад санал тоолох явцыг хянах зөвшөөрөл өгөөгүй. (Тийм, Багш аа.) Бас, давхардсан санал тоологдсон гэж уншсан. Учир нь тэд шуудангаар саналаа явуулах арга ашиглахыг хүссэн юм байна, (Тийм, Багш аа) биеэр ирж саналаа өгөх бус тэгээд хүмүүс саналын хуудсыг бөглөөд шуудангаар илгээх арга. (Тийм Багшаа.) Тэд эхлээд хүмүүст энэ систем нь хэрэгжиж болох эсэхийг эхлээд туршина гэж хэлсэн. (Өө.) Ийм байдлаар эхний саналын багцаа үүсгэсэн ба дараа нь тэд “ОК” гэж хэлээд хэрэгжүүлсэн, ба хүмүүс дахин шуудангаар илгээсэн. Энэ нь хоёр удаа санал өгсөн гэсэн үг. (Тийм.) Ойлгов уу? (Тийм, Багш аа.) Мэдээж үүнээсээ тэд хүссэнээ устгаж, хүссэнээ хадгалж үлдэж чадна. Тиймээс давхардсан саналыг тоолсон байх боломжтой. Магадгүй энэ нь яагаад санал шатаасан хэрэг, давхар тоолсон хэрэг, мөн сэтгүүлчид болон ноён Трампын дэмжигчдэд санал тооллох явцыг хянахыг хориглосон зэрэг хэргүүд болсон шалтгаан байх.
Би мэдээнээс (Тийм, Багш аа) Пенсильваниад хуурамчаар үйлдсэн хэргийн тухай сэжигтэй зүйлс гарсан гэж уншсан. (Тийм Багш аа.) Тэр мужид “Пенсильваниа Мужийн хууль санаачлагчид мужийн сонгуулийн хороог огцрохыг шаардав.” (Хөөх!) Бас өөр нэг нийтлэл дээр “Шуудангийн ажилтнууд хүргэгдээгүй хоосон саналын хуудас олсон гэж мэдээллээ” гэж бичсэн байсан. (Хөөх.) Хэн нэгэн хоосон саналын хуудсуудыг хүргэж өгөөгүй. Шуудангаар илгээх байсан. (Тийм Багш аа.) Тэдгээр хоосон хуудсуудыг хүргэж өгөөгүй ажилтныг олсон байна. Та нар ойлгов уу? (Тийм.) Тиймээс, ноён Ерөнхийлөгч Трампын хэлсэн зүйл үнэн байх магадлалтай. Тийм биш үү? (Тийм, Багш аа.) Би энэ нь үнэн эсвэл худал гэж хэлээгүй байна, харин өндөр магадлалтай гэж байна учир нь сая дурдсан шиг нотлох баримт маш олон байна. (Тийм, Багш аа.) Би бас хаа нэгтээ өөр нэг нийтлэл харсан. Түр хүлээж байгаарай. За. Невада мужид тэд бас санал тооллогыг луйвардсан тухай зарим эргэлзээтэй тохиолдлууд гарсан байна, тэд хэлэхдээ “Невада Бүгд Найрамдах Нам эрүүгийн лавлагааг ЕП Барр-т илгээв.” “ЕП Барр” Тэр нь юу вэ? ( Ерөнхий Прокурор, гэж бодож байна. ) Аа, за. ( Ерөнхий Прокурор Барр, ) Аа, За. “Невада мужийн Бүгд Найрамдах Нам эрүүгийн лавлагааг ЕП Барр-т илгээж, тэд дор хаяж 3062 хуурамч санал олсон” гэсэн байна. (Хөөх.) Хэн мэдлээ. Тиймээс, ерөнхийлөгчийн төлөө залбирцгаая. (Тийм, Багш аа.) Ерөнхийлөгч, одоогийн ерөнхийлөгч, өөрчлөлт хийх түүний азын төлөө. (Тийм, Багш аа.) Үүнээс болоод Ерөнхийлөгч Трамп зарга мэдүүлсэн байгаа. Энэ бол боломжтой. (Тийм, Багш аа.) (Ойлголоо, Багш аа.) Энэ бол боломжтой, тэр арга нь явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл болон бусад бүх зүйлээр нухчин дарах замаар. (Тийм ээ, Багш аа.) Мөн саналын хуудсыг шатаах,. давхар тоолох, хэрэв энэ бүхэн үнэн бол, тооллогыг баталгаажуулахад сэтгүүлчдийг өөрсдийн ажлаа хийхийг нь хориглох гэх мэт. Энэ нь үнэн байж болох ба залилан байж болзошгүй юм. Үүнийг би та нарт батлах арга алга. (Ойлголоо, Багш аа.) Намайг тийм эрх мэдэлтэй биш гэдгийг та нар маш сайн мэднэ, би зүгээр л Америкийн хүндэт иргэн. Би чадах зүйлээ л хийдэг. (Тийм ээ, Багш аа.)
Би танай улсын төлөө, ерөнхийлөгийн (Баярлалаа, Багш аа) албан тушаал хашигч, сайн ерөнхийлөгчийн төлөө залбирч байна. (Тийм ээ, Багш аа.) Юу боллоо ч энэ бүгд Америкчуудын үйлийн үр юм. (За, ойлголоо.) Энэ бол Бурханы хүсэл, Үйлийн үрийн Эзэн үүнийг зохих ёсоор зохицуулна гэсэн үг. Тиймээс бид залбирч л чадна. (За, Багш аа. Танд баярлалаа.) Ялсан, ялагдсан алинд ч бид хэнийг ч буруутгахгүй. (За, Багш аа. Танд баярлалаа.) Энэ нь танай улсын хүмүүсийн бүх үйлийн үр ба үйлийн үрийн хууль зохих ёсоор үйлчилж байгаа. Бүгд зүгээр ээ, та нар одоо аз жаргалтай болов уу, бүх зүйл зүгээр үү одоо? (Тийм, Багш аа. Танд баярлалаа.) Америкчууд ийм ойлгомжгүй байдалд орж, эсвэл шүүхэд хүрж ч мэдэх нөхцөл байдал гээд энэ бүхэнд уучлаарай. Энэ нь танай ард түмэн, танай улсын хувьд тун тогтвортой нөхцөл байдал. (Тийм ээ.) Тэднийг санаа зовниж, уурлуулж магадгүй эдийн засгийг чинь ч мөн зүдрээж байна. (Тийм ээ.) Цар тахлын болон бусад хүнд хэлбэрийн өвчнийг зарим талаар орхигдуулах болно. (За, Багш аа.)
Тиймээс би бас хүмүүсийг маск зүүж, өөрсдийгөө хамгаалаасай гэж уриалж байна. Учир нь бид хэт их халдвар авбал бусад олон өвчтэй хүмүүсийг үл тоомсорлох болно. (За, Багш аа.) Тэдний амьдрал, үхлийг тоохоо болино, учир нь эмнэлгүүд дүүрч, эмч, сувилагч, боловсон хүчнүүд сульдан унаж эсвэл бүр амь насаа ч алдаж магадгүй. Их олон хүн хэдийнээ нас барчхаад байна. Олон чадварлаг, мэдлэгтэй, сайхан сэтгэлтэй эмч, сувилагч, хүний нөөцүүд хэдийн нас барсан. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь супермаркетууд руу эсвэл доторх ажилчид нь өдөржингөө үйлчлүүлэгчидтэй олон удаа харьцах шаардлагатай бусад олон бизнесүүд рүү тархах болно. (Тийм.) Энэ нь тэднийг бүх хамгаалалттай байлаа ч аймшигтай эрсдэлд оруулдаг. (Тийм. Аймаар юм.) Тэгээд хаа нэгтээ дамжина. Тэд заримдаа мартдаг, нүүрээ маажна. Энэ чинь байгалиас заяасан хариу үйлдэл. (Тийм ээ, Багш аа.) Эсвэл нүдээ нухална, эндээс л вирус халдварлана. Маш хурдтай тархана. Бид Телевизээрээ гаргасан зарим нотолгооноос та нар мэдэж байгаа. (Тийм.) Тийм болохоор л би хүмүүсийг яагаад маск зүүхгүй, өөрсдийгөө хамгаалахгүй байгааг ойлгохгүй юм. (Тийм, би бас ойлгодоггүй.) Энэ нь хүн бүрийг хамгаалах, гараг дэлхийгээ хамгаалахын төлөө юм. Учир нь хүмүүс маш их өвддөг, бид бас манай гаригийн нөөцийг шавхдаг, бүх бизнес зогсдог. (Тийм.) Тэгээд ирэхээр улс орон дампуурна. Олон улс орон ажилгүй иргэдэд үргэлжлүүлэн татаас өгөх боломжгүй. (Тийм ээ, Багш аа.) Тэд хэдэн зуугаараа, хэдэн мянгаараа, хэдэн сая, тэр бумаараа бий. (Тийм ээ, Багш аа.) Энэ бол эдийн засгийг, үндэсний нөөцийг гээд бүгдийг туйлдуулна. (Тийм ээ, Багш аа.) Юутай ч, та ажиллахгүйгээр мөнхөд идээд тэнд суугаад байж чадахгүй. (Тийм.) Ау Лак(Вьетнам)-д ийм үг байдаг, “Та зүгээр л суугаад идээд байваас уул ч бас ялагдана.” Та нар ойлгов уу, байхгүй, (Тийм ээ.) уул байхгүй болно. (Тийм ээ.) Энэ бол учир зүйтэй. Бурхан минь, гараг дэлхийнхээ төлөө би хэчнээн их зовнино вэ, гэвч би юу хийж чадах билээ? (Одоо хийж буй бүхэнд Тань баярлалаа, Багш аа.) Бид чадлаараа хичээж байгаа, гэхдээ үүнээс илүү ихийг хийж чадах ч болоосой. (За, Багш аа.) (Танд баярлалаа. Багш аа.)
Энэ бүх асуултыг асуусанд та нарт баярлалаа. Их чухал гэж би бодож байна. (За.) Хүмүүст хэрэгтэй. Олон хүмүүс, Америк дахь хүмүүсийн ихэнх нь та нарын асуусныг асуух байсан байх. (Тийм. Тэд мэдэхийг хүсэх байх.) Мөн дэлхийн олон хүмүүс, та нарын асуусан асуултуудыг асуух байсан байх. (Тийм ээ.) Миний хариултууд тэдний бодлыг тодорхой болгож, тэдэнд туслаж, ямар нэгэн байдлаар тайвшруулна гэж найдаж байна. (Тийм.) Танай ерөнхийлөгчид, ерөнхийлөгчийн албыг хашигчид Диваажин болоод Дэлхийн шүүх засаглалаас хамгийн дээд аз, дэмжлэгийг хүртээсэй гэж хүсье. (Танд баярлалаа. Тийм ээ.) Бурхан ивээг. (Танд баярлалаа. Багш аа.) Бурхан та бүгдийг ивээг. Бурхан Ерөнхийлөгчийг ивээг. Бурхан Америк улсыг ивээг. (Танд баярлалаа. Багш аа.) Бурхан манай гарагийг ивээг.