Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Цар тахлын үед Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өгсөн халамжит сургаал

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2020 оны 12-р сарын 12-нд Бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тайвань буюу Формосагийн Шинэ Газар Ашрам дахь Нийгэмлэгийн гишүүдтэй хайр шингээсэн сургаалаа хэлж энэрэл нигүүлсэл дүүрэн яриа өрнүүлсэн юм. Дэлхийн төлөө эрчимтэй бясалгасан хэвээр байгаа хэдий ч Их Багш маань цар тахлын талаар анхаарлаа хандуулж буйгаа илэрхийлсээр, хайр дүүрэн сургаал, халамжит зөвлөгөөгөө өгч байна.

Бүгдээрээ сайн байна уу? ( Сайн байна уу, Багш аа? ) Ажлаас болоод, зарим зүйлсээс болоод, бас бясалгалаас болоод үргэлж нэг дор байж чадахгүй байгаад уучлаарай. Тийм болохоор та нартай дандаа шууд ярилцаад байж чадахгүй юм.

Би зүгээр л бүгдэд нь биеэ бодоорой гэж хэлэх гэсэн юм. Өмнөх шигээ л өөрийгөө болон бусдыг халамжлаарай. (За.) Хэдийгээр вакцины талаар бид сайн мэдээтэй байгаа ч гэсэн вакцинууд биднийг хэр удаан хамгаалахыг мэдэхгүй юм. Ерэн таван хувь. Ерэн таван хувь гэдэг нь хэрэв 100 хүнд вакцин хийлээ гэхэд тэдний 95 нь л энэ цар тахлаар өвдөхгүй байж магадгүй гэсэн үг. Гэтэл тав нь халдвар авч магадгүй. Энэ нь бүрэн гүйцэд найдвартай биш учраас та нар гадагш гарахдаа өөрийгөө хамгаалсаар л байгаарай. Маск болон нүүрний халхавч зүүгээрэй гэсэн үг. Эсвэл нүүрний хаалт зүүж болно. Ингэсэн нь дээр, за юу? (За.) Та нар бас биеэ бүхэлд нь халхалсан хувцас өмсөөрэй. Бээлий өмс. Биеэ аль болох сайн халхалсан байх тусмаа сайн. Бас малгай өмс. (За.) Гэртээ ирсэн даруйдаа хурдхан халуун шүршүүрт ор. Хувцсаа солиод тайлснаа халуун усаар угаагаарай. Эсвэл дараа нь хатаагчид хатаа. Ойлгосон уу? (За.)

Яг одоо энэ цар тахал дэлхий даяар маш их тархаж байна. Бүгдийг нь нэрлэх ч аргагүй. Тиймээс та нар бүгдээрээ өөрийгөө хамгаалаарай. За юу? (За.) Мөн аль чадахаараа их бясалгаарай. Их бясалгах тусам сайн. Өөрийгөө болон дэлхийг хамгаалахын төлөө юм шүү. Бид дэлхийг хамгаалахын төлөө сайн энергийн талбарыг ашигладаг. Би та нарт үүнийг л хэлж чадна.

Бас хэдийгээр вакцинууд гарлаа ч гэсэн тэдгээр нь зуун хувь баталгаатай биш. Тэд хэр удаан хугацааны баталгаа өгөхөө мэдэхгүй. Энэ нь хараахан батлагдаагүй. Вакцин бүр өөр. Жишээлбэл, Пфицерийн вакцины тухайд хоёр удаа тариулах шаардлагатай. Гурван долоо хоногийн зайтайгаар эхний болон хоёр дахийг тариулна. Модерна юм уу өөр бусдыг хийлгэлээ гэхэд дараагийн тарилга 4 долоо хоногийн зай шаардана. Эхний болон хоёр дахь тарилга хоорондын хугацаанд та нар халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Вакцин хийлгэсэн эсэх нь хамаагүй, та нар гадагш гарах л юм бол өөрийгөө хамгаалсан хэвээр байх шаардлагатай. Маск, нүүрний хаалт зүүгээрэй. За юу? (За.) Энэ нь илүү аюулгүй. Би та нарын л төлөө ингэж их ярьж байна. Дэлхий сайжрахгүй байгаа болохоор би ингэж анхаарч байгаа юм. Энэ өвчин хараахан арилаагүй байна. Халдвар авсан хүмүүсийн тоо өссөөр л байна. Энэ цар тахлаар амиа алдсан хүний тоо өссөөр байна. Та нар биеэ бодох хэрэгтэй шүү, за юу? (За.) (Баярлалаа. Багш аа.)

Би та нарт маш их хайртай шүү. (Би Тандаа бас хайртай, Багш аа.) Хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Бясалгаж байгаад нь баярлалаа. Энэ нь өөртөө болон дэлхийд тусалж байгаа юм. Би та нартай үүрд хамт байна. Би та нартай дандаа хамт байна. (Баярлалаа, Багш аа.) Бид цаг ямагт хамт байна. (За.) Битгий мартаарай. Битгий айгаарай. (Айхгүй ээ.) (За. Баярлалаа, Багш аа.)

Миний амьдарч байгаа газар видео конференц хийгээд хүмүүстэй холбоо бариад байхад тийм ч таатай биш. Би зөвхөн гартаа барьж ярьдаг гар утас л ашиглаж чадахаар байна. Заримдаа энэ тоггүй болоод ажилладаггүй. За юу? (За.) Тийм, цаг ч мөн маш давчуу, тун яаралтай байна. Надад зөвхөн дэлхийн төлөө, Веган Дэлхийн төлөө, Дэлхийн Энх Тайвны төлөө илүү бясалгах л хангалттай цаг байдаг. Хэрэв бид веган биш бол Дэлхийн Энх Тайван мөнхөд оршихгүй. Зөвхөн бид веган бол энх тайван удаан оршино. (Тийм.) Би үргэлжлүүлэн бясалгахгүй бол хэтэрхий оройтох болно. (Тийм. Баярлалаа, Багш аа.) Уучлаарай, би ямар ч үед та нартай уулзаж эсвэл шууд холбогдож чадахгүй байна, гэхдээ бид бүгд хамтдаа. Бид дотооддоо холбогддог. Бидний зүрх сэтгэл холбоотой, тиймээс бие махбодоор тусгаар буйдаа бүү санаа зов. (За.) (Ойлголоо.) Одоо би ноходтойгоо ч уулзахгүй байгаа. Тиймээс намайг уучлаарай За юу? (За.)

Би та нарт маш их хайртай, үүрд хайрлана. ( Баярлалаа, Багш аа. Бид ч бас Танд хайртай. ) Би та нарыг цаг үргэлж харж ханддаг, гэхдээ харж хандах хэн ч үгүй дэлхийн хүмүүс ч мөн хамаатай юм. Бүхэл дэлхий сайн биш бол, та нарын төрөл садан, найз нөхөд, мөн та нарын амь ч мөн сайн байхгүй. Амьдрал хялбар байхгүй, тиймээс хамтдаа шаргуу ажиллая. За юу? (За.) Би ганцхан Суприм Мастер Телевиз эсвэл авшигтан та нарыг бус олон зүйлсийг харж хандах хэрэгтэй байдаг. Би үнэхээр тун завгүй. Заримдаа өөрийгөө ч бодох цаг зав байдаггүй. Заримдаа надад өвчин зовлонд анхаарал хандуулах цаг гардаггүй. Дараа нь бясалгалаар аясаараа сайжирчихна. Бие махбод эдгэрэх аргаа олох болно. Энэ нь заримдаа удаан, заримдаа хурдан байдаг. Байдлаасаа хамаарна.

Хүн бүр аюулгүй, аз жаргалтай, гэгээрсэн байгаасай. Улам илүү гэгээрэх болтугай. (Баярлалаа, Багш аа.) (Биеэ бодоорой, Багш аа.) Дэлхий ертөнц улам бүр сайжран, (Тийм ээ, баярлалаа, Багш аа.) бүх хүн удахгүй веган болоосой гэж хүсэж байна. Тэгснээр бид дэлхий дээр өнө удаан хугацаанд энх тайван тогтоохын тулд гараг дэлхийгээ аварч чадна. (Тийм ээ.) Ийм л байна. (За. Баярлалаа, Багш аа)

Дараа уулзацгаая. Дараа ярилцацгаая. Та нарт хайртай, хайртай, хайртай. (Би Танд хайртай, Багш аа.) Бурхан та бүхнийг адислаг. Будда та бүхнийг адислаг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Гэгээнтэн, Мэргэд та бүхнийг адислаг. Би та бүхэнд хайртай, та бүхэнд үүрд хайртай. (Танд хайртай.) ( Баярлалаа, Багш аа. )

Хамгаас Энэрэлт Их Багш Тандаа энэхүү тодорхойгүй цаг үед энэ дэлхийд Гэрэл гэгээ, Хайр авчрахаар үнэ цэнтэй цаг заваасаа хуваалцсанд Тань бид хайр, талархлаа илэрхийлж байна. Таны өршөөлт, нигүүлсэнгүй Гэрэл манай гараг дээрх бүх төрөлтөн дээр тусаж байдаг тул Газар дэлхий маань тэнгэрлэг веган диваажин болох хүртэл энх тайван, хайр энэрэл улам бүр цэцэглэн хөгжсөөр байх болно гэдгийг мэдсэндээ бидний зүрх сэтгэл догдлон, өөдрөг байна. Бид бүхий л Их Багш нарын хүсэл биелэн Таныг Хамгийн Өндөр Диваажингууд үүрд дэмжин хамгаалж байгаасай хэмээн залбирдаг.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-02
354 Үзсэн
1:18
2024-11-02
218 Үзсэн
2024-11-02
720 Үзсэн
2024-11-01
1048 Үзсэн
6:06
2024-11-01
392 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд