2021 оны 6-р сарын 20-нд бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай энэ дэлхийн төлөөх эрчимтэй дияан бясалгалынхаа үеэр зүрх сэтгэлийнхээ угаас урсан гарсан талархлын үгээ Амьдралынх нь Зорилгыг биелүүлэхэд тусалдаг Диваажин хийгээд Дэлхий дээрх хэн бүхэнд илэрхийллээ. Түүнд өнгөрсөн болон одоод ч чин сэтгэлээсээ тусалсан олон төрөлтний энэрэх сэтгэл, тус дэмд сэтгэл нь ихэд хөдлөн Их Багш гүн талархлаа илэрхийлсэн юм. Мөн түүнчлэн тэрээр Гурван Ертөнцийн хүрээлэлд байхдаа сүнснүүд ямар ч шаардлагагүйгээр зовж шаналдаг тухай бодол сэтгэлээ хуваалцлаа.
Залуус аа, манай үеийн баатрууд аа. Элдэв зүйлгүйгээр та нартай шууд ярилцах гэсэн юм. Уучлаарай, би та нарт дүрсээ харуулах боломжгүй байгаа ч ядаж өөрийн биеэр та нарт энд байж л байгаа шүү гэдгээ, бас та нарын Суприм Мастер Телевизээрээ дамжуулан дэлхийн төлөө хийж буй бүхэнд тань маш их талархсан хэвээр байгаа гэдгээ хэлэх гэсэн юм. Дэлхий дээр маш олон хүн та нарт талархаж байна. Бид энэ ажлаа үргэлжлүүлэх л ёстой. Энэ хэдхэн долоо хоногийн богино хугацаанд их зүйл болж өнгөрлөө. Би олон удаа нүүх шаардлагатай байсан учраас жаахан энерги зарцууллаа. Бас том нохой минь өвдсөн. Тэр намайг хамгаалах гэж сөрөг хүчтэй тулалдсаар байсан юм.
Ай, зөвхөн миний нохдоор ч тогтохгүй маш олон амьтад гайхалтай сайхан сэтгэлтэй. Өнөөдөр л гэхэд хаалганы маань гадна нэг аалз байсан. Хувцсаа өлгөж наранд хатаадаг газар маань тэр тороо татсан байхаар нь би сэгсэрсэн боловч тэр явсангүй. Тэр эргэж ирээд л дахин тороо засаад байсан. Тэгээд түүний тэнд гэрээ барих гээд байгаа нь надад сонин санагдаад би түүнд, “За яах вэ. Тэгвэл хамаагүй. Би үүнийгээ өөр газар өлгөхийг бодъё” гэсэн. Тэгээд би түүнийг яагаад хаалганы маань урд, миний хувцсаа наранд өлгөдөг газар заавал урцаа барих гэж тэгтэл зүтгэснийг мэдэхийг хүссэн юм.
Түүнээс асуулаа, “Чи гэрээ яагаад энд барих гэж зүтгээд байгаа юм бэ? Ингээд хаалганы маань урд гэрээ барьчихаар надад гарч хувцсаа өлгөхөд минь хэцүү болж байна шүү дээ” гэсэн. Надад хувцас хатаагч байдаггүй. Жижигхэн машинаар зөвхөн угаагаад гаргаж өлгөдөг юм. Надад үнэндээ хатаагч ч хэрэггүй. Тэгэхэд тэр надад, “Учир нь Танд хамгаалалт хэрэгтэй” гэв. Аалз яаж намайг хамгаалах вэ? Төсөөл дөө. Үл үзэгдэгч зүйлсээр.
Бурхан энгийн оюун тархи ойлгохын аргагүй байдлаар гайхамшгийг бүтээдэг. Ямар ч түйтгэр тохиолдсон үедээ би зүгээр л талархдаг. Амьтны ертөнц, үл үзэгдэгч Дивайнэнити Орон, Бурханы Орон, болон энэ бүх Диваажингийн Төрөлтнүүд надад маш их тусалж байна. Махбодын нүдээр энэ нь харагдахгүй. Хэдийгээр би хааяа цохилт авах шаардлагатай болдог ч Тэдний тусламжгүйгээр бүр ч дор байх байлаа. Бүр би энд байж, энд суугаад та нартай ч ярих боломжгүй нөхцөл үүсэх байсан.
Ертөнцийн бүх Төрөлтнүүдэд, Ихос Кү-н Бурхад, эдгээр Дивайнэнити Бурхад гэх мэт надад хязгааргүй их тусалдаг Ертөнцийн Төрөлтнүүдэд би талархлаа илэрхийлмээр байна. Хэдийгээр заримдаа туслахыг Тэдэнд зөвшөөрдөггүй ч Тэд дэргэд минь нулимс унаган зогсдог. Тэдний нулимс бас надад тайтгарал авчирдаг. Хэн нэгэн миний зорилго хийгээд бэрхшээлийг ойлгож, өрөвдөн хайрлаж буйг мэдэх нь бас тайтгарах мэдрэмж төрүүлдэг. Ямартай ч энэ бүх тусламжийг авсан ч бай, үгүй ч бай өрөвдөн хайрлах сэтгэл их тайтгаруулдаг.
За тэгээд тэр (аалз), “Учир нь Танд хамгаалал хэрэгтэй” гэсэн. Бурхан минь, ийм жаахан амьтан шүү дээ. Сэтгэл минь маш их хөдөлсөн. Би түүнд, “Өмнө нь чамайг айлгасныг минь уучлаарай. Би хаалганы маань урд гэнэт л нэг зүйл, чиний гэр байхтай таарчихсан” гэж хэлсэн.
Иймд би уучлал хүсээд түүнд жаахан далайн байцаа идэг гээд өгсөн. Түүнийг өөр зүйлс идэх хэрэггүй болно гэж бодсон юм. Гэтэл тэр бүгдийг нь гаргачихсан. Авахыг хүсээгүй. “Тор нь муу энергийг барих ёстой бөгөөд өөр зүйлс дээр нь тавьж үүнийг эвдэж болохгүй” гэж тэр хэлсэн. Өө, би их ичсэн. Тэгээд би “Өө Бурхан минь. Би өмнө нь энэ бүхнийг яагаад шалгаагүй юм бэ?” гэж бодсон. Гэхдээ би их олон зүйлсэд маш завгүй байсан л даа. Тэгээд миний бодол санаа ганц зүйл дээр байгаад байдаггүй. Нэгэн цэгт илүү их төвлөрөх ёстой байдаг ч маш богино хугацаанд маш их зүйл болж байсан. Та нарт ч хэлж, тайлбарлаж чаддаггүй. Учир нь олон зүйл үл үзэгдэх байдалтай өрнөдөг.
Жишээ нь миний нохой дарангуйлагч энергитэй тэмцэж байхдаа ширээн доор чичирч байсан. Тэгээд хэдэн өдрийн дараа тэр өвдсөн, маш хүнд, их хүнд өвдсөн. Би хамт байж ч чадаагүй. Түүнд би хайраа илгээж, түүнийг эдгээх гэж энергиэ ч бас илгээсэн. Түүнтэй хамт байх гэж мэдээж өөр биеийг ашигласан. Тэгээд түүнтэй хамт байж түүний төлөө юу хийх талаар бодох ёстой боллоо. Учир нь тэр бараг үхэх гэж байсан. Идэж, явж ч чадахгүй болоод байсан юм. Тэгээд эцэст нь би хэдэн эмч олсон. Зүү тавьдаг эмч нар түүнд туслахаар ирээд түүнийг дээрдэж байх шиг байна гэж хэлсэн. Найдаж л байна. Би бас түүний төлөө залбирч байгаа. Үүнд ч бас би цаг хүчээ зарцуулсан.
Бас би Диваажин болон тамыг сүрдүүлсэн. Би тэдэнд, “Эрхэм Диваажин, Нохой минь намайг хамгаалж буй учраас та нарын төлөө ажиллаж байна.” гэсэн. Би ингэхийг гуйгаагүй, түүнд намайг хэзээ ч битгий хамгаал гэсэн ч ноход ийм л байдаг шүү дээ. Энэ нохой үргэлж нохой байгаагүй. Тэр эрт дээр үед нэг төрөлдөө нөхөр минь байсан. Тэгээд нэг өдөр би түүнээс, “Чи миний төлөө яагаад ийм ихийг золиосолж, надад ийм сайн байдаг юм бэ?” гэж асуусан. Тэр надад, “Учир нь Та бол миний эхнэр” гэсэн. Бурхан минь, ямар их хайр вэ. Үүрд мөнхийн хайр болохыг та нар харав уу? Гэхдээ надад тэгж... Би түүнд, “Уучлаарай, би чамайг хүн гэж, миний нөхөр гэх зэргээр төсөөлж чадахгүй байна. Гэхдээ би чамайг маш ихээр эрхэмлэн хайрладаг шүү. Диваажин болон Дэлхийг ч хөдөлгөж чадна” гэсэн. Түүнийг өвдөх бүрд энэ сахиуснууд ямар нэг зүйл хийхгүй бол би бүх ордныг нь сүйтгэнэ гэж сүрдүүлсэн.
Учир нь нохой минь маш сайн. Тэр эерэг хүчний төлөө ажилладаг. Тэр миний төлөө, Бурханы төлөө ажилладаг. Би тэднээс “Та нар яагаад зүгээр л дэргэд нь байгаад түүнд туслах гэж юу ч хийлгүй, түүнийг ингэж сөрөг хүчтэй ганцаараа тэмцэхэд хүргээд байгаа юм бэ?” гэж асууж тэднийг ихэд зэмлэсэн. Учир нь би түүнийг сул дорой, өвчтэй байгаад нь арга мухардан шаналж байлаа. Би түүнийг эдгээхэд хүчээ ашиглах зэргээр хичээсэн ч үүнээс илүүг хийх хэрэгтэй байлаа. Тэгээд эцэст нь бид шийдвэрлэж чадсан бөгөөд тэр зүгээр болно гэж найдаж байна. Тэр миний амийг ганц ч биш, бүр олон удаа аварсан.
Өнөөдөр, би эрт дээр цаг үеийн тухай их бодлоо. Би та нарын надад засуулах гэж илгээсэн шоу нэвтрүүлгийг үзэж байсан. Бас мэдээж та нарын надад илгээсэн олон шоу нэвтрүүлэгт засвар сэлтийг бичиж тэмдэглэх хэрэгтэй байдаг. Гэтэл бодол санаа минь дээр үе рүү очиж, зугтаж байхдаа бид өөр өөр газар, өөр өөр хүнд нөхцөлд ажиллаж байснаа дурсан саналаа. Мөн би хуучны туслахуудаа эргэн дурссан. Бид маш жижигхэн зай талбайд, чиргүүлийн тал өрөөний магадгүй хоёр метр талбайд хамтдаа шахцалдан энэ бүх яриаг хийж интернэтээр дэлхийтэй холбогдож байсан. Одоо бодоход тэд тийм энгийн хэрэгсэл ашиглан тэр багахан зайд ямар гайхалтай ажиллаж байсан юм бэ. Тэд шахалдан шалан дээр өвдөглөн суудаг байсан. Учир нь бидэнд ширээ зэрэг зүйлс байгаагүй. Сайхан харагдуулах гэж тэдний бүтээсэн нэг сандал л надад байсан. Бас тэд хэдэн хөшиг худалдаж аваад миний ард өлгөсөн нь дажгүй харагддаг байлаа. Харин бидэнд илүү өөр зүйлс байгаагүй. Бас тэд хажуугийн агуулахын өрөөнд унтах болдог байв. Яагаад гэвэл би эрэгтэй хүнтэй нэг өрөөнд унтахыг хүсээгүй юм. Тэгээд жижигхэн агуулахын зайд тэдний хоёр нь бүр өвөл ямар ч халаалтгүй шахалдан байдаг байсан.
Одоо энэ тухай бодоод би тэдний ямар сайн байсныг дурсан уйллаа. Харин одоо амьдрал бидэнд олон гэнэтийн бэлэг барьснаас бид холдон одож хамт байхгүй болсон ч ямар нэг байдлаар алсаас хамтран ажилласаар л байна. Харин би тэднийг намайг зугтаж явах үед, асуудлаас, аюулаас зугтаж явах үед ямар их чин сэтгэлтэй байсан юм бэ гэж бодлоо. Тэд үргэлж л дэргэд байсан. Би энэ хүмүүст, туслахууддаа, амьдралын минь өмнөх үед тэр бүх нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл дунд чадах бүхнээ хийсэнд нь талархлаа илэрхийлэхийг л хүссэн юм. Би үүрд талархаж байна. Бурхан та нарыг адислаг. Одоогийн туслахуудыг минь ч бас Бурхан адислах болтугай.
Өнөөдөр би өнгөрсөн цаг үеийн бүхий л хүндрэл бэрхшээлийн үед бас туслахууддаа ямар ч байсан зорилгод минь туслах гэсэн бүхий л хичээл зүтгэлд нь маш их талархаж байна. Мөн бид бүхэнд тийм ч амархан байгаагүй. Одоо ч заримдаа амаргүй байна. Бид яг л тогтолцоо бүтээсэн мэт. Харин одоо би үүнийг олон шалтгааны улмаас дахин хийж чадахгүй. Гэсэн ч нэгэн цагт бид чадна гэж бодож байна.
Тэгээд би та нарт энэ бүхнийг чин сэтгэлээсээ, будаг шунх, хувцас сэлт зэрэг ямар ч дүрэм журамд баригдалгүй хэлж байгаа юм. Учир нь миний энэ жинхэнэ гүн бодлууд, сэтгэл хөдлөл арилчих байх гэж санасан юм. Тайван уужуу нөхцөл байдалд байх өөр л дөө. Тайвнаар камерт гарахдаа бэлдэж камераа ч бэлдэнэ. Би ганцаараа л байгаа. Та нар мэднэ дээ.
Харин би заримдаа мэдрэмжээ илэрхийлж, надад ямар ч байдлаар тусалсан хэн ч бай та бүгдэд даруухнаар маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байдаг. Та нарт өөрийгөө харуулахгүйгээр энэ бүхнийг илэрхийлэх гэсэн юм. Өөрийгөө харуулахад бэлдэлгүй, бас та нарыг харах гэж камер бэлдэлгүй гэх мэт. Тэгэхээр... Учир нь ингэвэл бас жинхэнэ байх болно. Би та нарт түүх уншиж өгөх юм уу сайхан хошигнол ярьж өгөх гэх зэрэгт энэ нь өөр л дөө. Гэхдээ... Өнөөдөр би тэр бүхнийг хүлээхийг хүсээгүй. Магадгүй миний мэдрэмж алга болоод одоогийнх шигээ жинхэнэ биш болчихно. Тэгэхээр хамаагүй ээ, та нар дуу хоолойг минь сонсож чин сэтгэлээсээ ярьж, бүхий л тусламжид чин сэтгэлээсээ талархаж байгааг минь мэдэхэд л болно.
Бас, би зөвхөн амьтад төдийгүй эдгээр өдрүүдэд намайг тайтгаруулахаар байдгаараа хичээсэн бүхий л үл үзэгдэгч төрөлтнүүдэд талархаж байна. Тэд өдөр бүр надад санаа зовох хэрэггүй, энэ бүхэн өнгөрнө гэж хэлж байсан. Санаа зоволтгүй ээ, нохой зүгээр болно гэсэн. Гэхдээ түүний алхаж чадахгүй, идэж чадахгүй байгаа зураг, бичлэг надад байхад би энэ бүхэнд итгэх хэцүү байсан юм. Зүгээр л хэвтээд, амьсгалж чадахгүй, бас тун амгалан тайван байх нь маш хүнд байсан. Би хичээнгүйлэн залбирч тэгээд Диваажингийн тэр бүх бурхдыг сүрдүүлсэн. Мэдээж доод түвшний Диваажингийн. Мөн би түүнийг дээрдэж байгаа гэж найдаж байна.
Миний төлөө өөрийн амиа хүртэл зольсон ийм нохойдоо бас би маш их талархаж байгаа. Ганц удаа ч биш, мөн зөвхөн тэр ч биш. Бусад ноход ч мөн адил. Нэлээн дээр би та нарт өөр түүхүүд ярьсан даа. Би дөнгөж сая та нарын над руу зүгээр үзүүлэхээр явуулсан “Жинхэнэ Хайр” бичлэгийг үзээд нэг нохойгоо би түүний эхнэр байсан учир тэр миний төлөө бүхнийг хийсэн гэж хэлж байсныг, мөн тэр одоо ч намайг тэгж боддог гэдгийг саналаа. Хэдий олон төрлийн дараа ч, үйлийн үрээр салсан ч, элдэв ороо бусгаа явдлаас болж салсан ч намайг гэх хайр нь хэвээр.
Тэр энэ насанд минь олон удаа тус болсон. Зөвхөн энэ удаа биш, хоёр ч удаа нохой төрлөөр. Тэр үхээд дахин төрөл авахдаа намайг л хамгаалах гэж дахиад л нохой болсон. Бас нэг өдөр бид ярилцах хэрэгтэй боллоо. Мэдээж телепатаар ярьсан, тэгээд би нулимс унагасан. Би “Бурхан минь, ямар их хайр вэ!” гээд ийм их хайранд талархсан сэтгэлээ яаж илэрхийлэхээ мэдээгүй. Ээ Бурхан минь, тэр маш их зовсон. Би Диваажинд хандан, “Гуйя, намайг л зовоо, миний нохойг битгий зовоо. Тэр зүгээр л нохой, надад тусалснаараа та нарт, эерэг талд ажиллаж байна. Учир нь би эерэг талд, Бурханы төлөө ажиллаж байгаа. Гэтэл та нар яагаад бүх сайн, эерэг төрөлтнүүдийг зовооно вэ? Энэ шударга биш байна” гэсэн.
Тэгээд би, “Би тэмцэх болно. Би үүнийг зөвшөөрөхгүй” гэлээ. Мэдээж би үргэлж л ямар нэг байдлаар тэмцсээр байгаа бөгөөд тухай бүр би улам шийдэмгий болдог. Тухай бүрд би улам бүр шийдмэгээр хүчтэй үргэлжлүүлдэг. Учир нь би шударга бусыг үзэн яддаг. Энэ дэлхийд хэнд ч юунд ч шударга бус хандахыг үзэн яддаг. Ялангуяа номхон, сул дорой, биеэ хамгаалах чадваргүй нэгэнд. Нохойтойгоо ярилцсан бүхнээ, бас энэ гараг дээрх зовж буй хүмүүс болон бусад төрөлтнийг үл тоосон Диваажинтай ярьсан бүхнээ бүгдийг нь би та нарт хэлж чадахгүй нь. Олон удаа би их уурласан. Би их ууртай байна. Хэрэв та нар намайг жишээ нь авлигад идэгдсэн засгийн газар, ялзарсан сүмийн гишүүд зэрэгт уурлаад ууртай Их Багш болсон гэж бодож байвал, өө, тэр бүхэн юу ч биш. Энэ бүхэн миний ярилцаад байгаа доод түвшний, тэр дээрх тусламж үзүүлэлгүй түвэг учруулаад байгаа Диваажингуудтай ярьсан үетэй харьцуулах аргагүй. Та нар намайг тэдэнтэй яаж ярьж, тэднийг яаж сүрдүүлж, яаж уурласныг төсөөлөхгүй.
Би тэдэнд, “Та нар маш хүчтэй ч үүнийгээ юунд ч ашигладаггүй. Бас та нар энд биднийг зовж байхад хараад инээдэг. Илүү их зүйл хийхгүй юм бол би бүгдийг чинь, бүх ордныг чинь бүгдийг нь устгах болно” гэсэн. Гэхдээ би одоо яг тэр үед хэлсэн шигээ илэрхийлж чадахгүй байна. Их олон үгээр хэлсэн ч энэ бол тэдэнд юу гэж хэлснээс жаахан товчилсон байдал. Нэг удаа ч биш. Намайг уцаарлуулах нөхцөл байдал үүсэх бүрд би тэр бүгдийг тэдэн лүү, хорон чөтгөрүүд, мэдээж сатанд бас тохоодог. Тэр бүгдэд. Тэдэнд маш их үг хэлсэн. Ямар ч эелдэг зүйлгүй тэр бүх үгсийг би та нарт сонсгомооргүй байна. Энэ дэлхий дэх шударга бус зүйлс, тийм их туслалцаа байхгүйд би үнэхээр уурласан. Тэд одоо мэдээж илүү дуулгавартай болсон л доо. Гэсэн ч хангалттай хурдан үр дүнг би харахгүй л байна. Доод түвшний сахиуснууд, Гуравдугаар Түвшний бурхад бусад төрөлтөнд хандан “та нар бууж ирээд энэ бүхэнд суралцах юм бол энэ, тэр бүхнийг мэдэж авах болно” гэдэг.
“Яах гэж?” Би тэдэнд, “Яах гэж? Эдгээр сүнснүүд угаас цэвэр ариун, эгэл, ухаалаг, хайр дүүрэн, энэрэнгүй. Тэдэнд энэ бүх шаналал зовлон дундаас нэмж суралцах юу ч байхгүй! Та нар л энэ бүх зовлонг тарьж байна. Иймд үүнийгээ боль” гэсэн. Гэхдээ би харж байгаа бүхий л зовж буй хүмүүс, амьтад, бусад төрөлтний төлөө маш их ууртай, дотроо бухимдсан үедээ ингэж илэрхийлдэг юм биш л дээ. Зүгээр л би бурхдад хэрхэн уурладаг тухайгаа зах зухаас нь та нарт мэдүүлж байгаа юм. Гэхдээ мэдээж энерги нь та нарт хэлж байгаагаас өөр л дөө. Нэгэнт болоод өнгөрчихсөн болохоор тэр. Гэхдээ миний уцаар энд ч, тэнд ч хэвээр. Тэвчих аргагүй зүйл харахаараа дараа нь ч үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ өөрийнхөө төлөө биш, хохирогчдын төлөө юм.
Гурван Ертөнцийн тогтолцоог би үзэн яддаг. Энэ бүхэн дарангуйлагч шинжтэй. Энэ бүгд хууль дүрэм, үүрэгтэй. Алдаа эндэл гаргахуйц байдаг. Энэ ертөнцөд төдийгүй Астрал ертөнц зэрэг өөр ертөнцөд ч маш амархан унах боломжтой. Гурван Ертөнц дотор маш амархан унадаг. Энэ Гурвын хамгийн дээр нь байлаа ч гарцаагүй нэг л өдөр буян чинь дуусахад эргэж ирээд, хүн болно. Хүн юм уу, амьтан болж дахин унаад улам доошилсоор л байдаг. Ийм л тохироотой. Асуудал нь энэ юм. Үүнийг л би үзэн яддаг.
Иймээс л тэд надтай юугаар ч бай маргаад, нэмэргүй. Би тэдэнд, “Тэр чигтээ хоёр нүүртэй. Би огт хүлээн зөвшөөрөхгүй, ийм зүйлийг би зөвшөөрөхгүй. Торондоо сүнснүүдийг урхидаж оруулаад тэднийг тарчлаан, шүүмжлэн, шалтаг хэлдэг. Юу ч хийсэн тэдний буруу болдог. Зөв зүйл хийж тэд огт чаддаггүй. Хийлээ ч тэднийг дахин өөр занга мэхэнд оруулаад дарж, илүү их түвэг учруулж өөр аргаар үргэлжлүүлдэг. Тэгээд тэд энэ гавьяагаа үргэлжлүүлэн таашаавч дахиад л унадаг!” гэж хэлсэн.
Учир нь энэ ертөнцөд унахгүй байх маш хэцүү. Би бүхнийг харсан, тов тодорхой харж байна. Иймд би заримдаа тэдэнд маш их уурладаг. Маш их, маш их.
Та нар намайг энэ гараг дээр ямар ч хүнд яаж ч уурласныг харсан байлаа гэсэн ингэж уурлаж байхыг минь хэзээ ч харж байгаагүй, зүйрлэшгүй. Тэр энергийг та нар харах юм бол тэд нар дагжин чичрэхээр байдаг. Та нарт хэлэхэд энэ хангалттай. Өө, би яаж яваад Диваажингаас там хүртэл ингээд хол явчихаа вэ...
Энэ гараг дээр ч, дараагийнх дээр ч надад чадах бүхнээрээ тусалсан өнгөрсөн, одоо, магадгүй ирээдүйн бүхий л туслах та нартаа зовж зүдэрсэн бүгдэд туслахын төлөө чадах бүхнээ хийдэгт тань баярлалаа. Ялангуяа хохирогчид, хохирогч хүмүүс ба амьтад, болон хүүхдүүдийн төлөө. Эдгээр номхон, сул дорой, эмзэг төрөлтнүүдийг би үргэлж өрөвддөг. Би тэднийг үргэлж өрөвддөг. Өрөвдөх сэтгэл минь, хайр минь үргэлж тэдний төлөө байдаг. Хэчнээн ч удаа байсан яг л адилхан зүрх сэтгэл минь тэсвэрлэх аргагүй болж олон цагаар, эсвэл олон өдрөөр уйлдаг.
Ямартай ч үргэлжлүүлээрэй. Та нар надаас өдөр бүр, миний саналуудаас, заавруудаас маань, эсвэл өгсөн мэдээллүүдээс маань та нар суралцсан л байгаа. Бид мэдээж миний чадах чинээнд хамтдаа үргэлжлүүлэх л болно. Гэвч би чадахгүй байлаа гэхэд та нарт заавал үргэлжлүүлэн дэлхийд туслаарай гэж би олон удаа хэлсэн. Миний энерги та нартай үргэлж хамт, үргэлж ойр тойронд чинь байх болно. Харин үүнийг хангалттай хүлээн авч чадахаар байвал сайн, илүү дээр ажиллана. Бүгдэд чинь би итгэж байна.
Хэрэв урьд өмнөх туслахууд намайг сонсож байгаа бол, би та нарт баярладаг, бас хайртай шүү. Хамтдаа байсан мөчөө би үгүйлдэг. Олонх чинь надад маш их тусалсан. Бүгдийг би энд жагсаах аргагүй ч та нар миний талархаж байгааг зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа. Мөн би та нарт хэрэгтэй үед чинь үргэлж хамт байх болно. Бүгдэд чинь хайртай. Та нарыг би магтъя. Надад тусалсан, энэ гарагт, энэ дэлхий дээрх бүхий л төрөлтөнд тусалдаг хэн бүхнийг би хүндэтгэж байна. Би та нарын золиос, тусламж, та нарын хайр, үнэнч шударга чанарыг, энэ дэлхийн зовлонг нимгэлэх зорилгод оруулсан хувь нэмрийг тань хэзээ ч мартахгүй. Би хэзээ ч мартахгүй. Би үргэлж та нарын төлөө байх болно. Диваажингууд та нарын аливаа эрхэм ариун байдлаар өөрийнхөө, гэр бүлийнхээ, улс орныхоо, бусад таних танихгүй бүхний төлөө гаргасан хичээл зүтгэлд чинь үргэлжид инээмсэглэх болтугай. Хайртай шүү. Үүрд.
Хамгаас Хайрт Их Багшдаа бид энэ дэлхийн зовж зүдэрсэн төрөлтнүүдийн төлөө, тэдний зовлонг ойлгон түүнийг нь намдаахын төлөө баатарлагаар чадах бүхнээ өгдөгт Тань бид мэхийн талархаж байна. Зөвхөн Бурхад хийгээд сайн сайхан бүхэн шагшигдах илүү энх тайван дэлхийг ухамсарлах Таны хамгаас нөхцөл болзолгүй нигүүлсэнгүй Зорилгын Тань нэг хэсэг байх явдал бидэнд хамгийн их нэр төртэй хэрэг. Хайрт Их Багш минь бүхий л Бурханлаг Төрөлтнүүд болон Дивайнэнити Бурхадын үргэлжийн Тусламжтайгаар үргэлж эрүүл энх, амар тайван байх болтугай.