Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Саяхан Вайоминг мужийн амбан захирагч Марк Гордон уг хэм хэмжээг хууль болгоход гарын үсэг зурснаар үр хөндөх эмийг хорьсон АНУ-ын анхны муж болов. Вайоминг мужийн хууль тогтоох байгууллага өмнө нь "үр хөндүүлэх, үр хөндөх зорилгоор аливаа эмийг жороор олгох, тараах, түгээх, худалдах, хэрэглэх" -ийг хууль бус болгосон хуулийг баталж байв. Амбан захирагч хуульд гарын үсэг зурахаасаа өмнө маш их залбирсан гэдгээ тэмдэглэжээ. Энэ нь зургаан сар хүртэл баривчлах, 9,000 ам. доллароор торгох хүнд гэмт хэрэг юм. Шинэ хууль 2023 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.Вайоминг муж, Амбан захирагч Марк Гордон нарт алга ташъя. Тэнгэрлэг удирдамжаар, бүх амьдралыг эрхэмлэн дээдэлж, эмзэг амьтдыг хайрлах, хүндлэх соёл үүрд ноёрхох болтугай.Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган): “Гэрэлт Дэлхийн Нигүүлслийн Манлайлал Шагналыг эрхэм хүндэт Марк Гордон болон Вайомин мужийн засаг захиргаанд гэм зэмгүй, эрхэм ариун амьдралыг аврах хууль баталсанд нь өндөр магтаал, чин сэтгэлийн талархлын хамт хүндэтгэлтэйеэ гардуулъя. Бурханы Ивээл та болон ард түмэнтэй тань үргэлж хамт байх болтугай.”