Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Чөтгөртэй хийсэн яриа

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Сайн уу, бүх эрхэм ариун сүнснүүд минь? Мөн Суприм Мастер Телевизэд байрлан ажилладаг болон дэлхийн өнцөг булан бүр дэх Суприм Мастер Телевизийн баг, дэмжиж ажилладаг бүх хувь хүн, байгууллага, энэ гарагийн хэн бүхэн сайн байна уу? Бүгдэд нь сайн сайхныг хүсье. Бидний дэлхий амгалан болох болтугай. Бидний дэлхий веган болж хэн ч, ямар ч шалтгаанаар дахин бүү зовоосой. Учир нь бид Бурханы үр сад учраас ямар ч зовлон зүдгүүр үзэх ёсгүй юм. Бурхан тэгээсэй гэж хүсдэггүй. […]

Суприм Мастер Телевизийг үргэлжлүүлэхээр надтай ажилласаар байгаад тань ямартай ч баярлалаа. Яагаад гэвэл яг одоо бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Биет байдлаар Суприм Мастер Телевиз нь олон сүлжээгээр, бүхий л интернэт сүлжээгээр, харилцаа холбооны системээр, радио долгион гэх зэрэг системээр дамжуулан Бурхантай холбогдох энэ холбоос бидэнд хэрэгтэй байгаа юм. Мөн манай ТВ-ийг дэлхий даяар өргөн дэлгэр цацаж байгаа энэ бүх сувгуудын нэгтгэлүүдэд би бас талархаж байна. Бүгдэд тань баярлалаа. Гуйгаагүй байхад чинь ч гэсэн Бурхан та бүгдийг олонтаа адислаг.

Өө, би сая саналаа... Сувдаг чөтгөрүүдийн хаан надтай холбогдон хэдэн найрсаг, найдвар төрүүлсэн үгс хэлсэн юм байна шүү. […] Ямартай ч сувдаг чөтгөрүүдийн хаан бид хоёр туйлын найрсаг, хүндлэлтэйгээр тун сайхан хөөрөлдсөн. Тэгэхээр ямартай ч энэ ярианаас үүдээд би энхтайван удахгүй тогтоосой хэмээн найдан залбирч байна. Хэдэн долоо хоногийн асуудал бий. Гэхдээ үүнийг хэлэхэд надад тийм ч найдвартай санагдахгүй байгаа. Яагаад гэвэл хүмүүс Бурханы тааллаар үйлдэлгүй, самуун тарьж мэднэ. Маш олон удаа энхтайван тогтохын даваан дээр буцаад халтирчихдаг. Энэ удаад тэгэхгүй л гэж найдъя. […]

Та бүхэн өөрсдийгөө мэдэх болтугай, аль өчигдөр мэдсэн байх болтугай. Тэгснээр та бүхэн Бурханы Тааллын эсрэг, анхдагч Бурханы Мөн Чанарынхаа эсрэг зүйл хийхээ зогсоох болтугай. Бүх аллагаа, бүх дайныг зогсоо. Гуйж байна, веган бай. Гуйя. Амьдралд тань өөрчлөлт гарахыг та бүхэн мэдэрнэ. Гайхамшгийг мэдэрнэ. Та бүхэн урт насалж, эрүүл саруул, аз жаргалтай, сэтгэл хангалуун, гэмшил үгүй амьдарна. Ухамсар тань цэвэр байх болно. Амен. […]

Хөтлөгч: 2023 оны 8 сарын 5-нд гараг дэлхийд туслах гүн дияан бясалгалынхаа үеэр бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) дэлхий дахины Суприм Мастер Телевизийн баг хамт олонд, бүх дэмжигч нартаа, болон дэлхий дахинд хайр энэрэлт захиасаа илгээж, Дэлхийд мөнхийн энх тайвныг тогтоохын тулд бүхий л харгислалыг яаралтай зогсоохын чухлыг сануулсан юм. Их Багш мөн сувдаг чөтгөрүүдийн хаантай ярилцсан нөхөрсөг, гүн гүнзгий харилцан ярианыхаа хэсгээс бидэнтэй хуваалцсан билээ.

Сайн уу, бүх эрхэм ариун сүнснүүд минь? Мөн Суприм Мастер Телевизэд байрлан ажилладаг болон дэлхийн өнцөг булан бүр дэх Суприм Мастер Телевизийн баг, дэмжиж ажилладаг бүх хувь хүн, байгууллага, энэ гарагийн хэн бүхэн сайн байна уу? Бүгдэд нь сайн сайхныг хүсье. Бидний дэлхий амгалан болох болтугай. Бидний дэлхий веган болж хэн ч, ямар ч шалтгаанаар дахин бүү зовоосой. Учир нь бид Бурханы үр сад учраас ямар ч зовлон зүдгүүр үзэх ёсгүй юм. Бурхан тэгээсэй гэж хүсдэггүй.

Даанч харамсалтай нь бидэнд чөлөөт сонголт гэж бий. Мөн бид заримдаа үүнийгээ хэрхэн зөв ашиглахаа мэддэггүй. Мөн биднийг сөрөг хандлага, сөрөг бодол хүсэл тээж байхад сөрөг хүч бидэнд явж ороод бидний бодол, үйл, хандлагад байгаа тэрхүү сөрөг энергийг буруу тийш нь залж, бидний амьдралыг зовлонд унагаж, энэлэл шаналал, бүр цаашлаад дайн, гамшиг гэх мэтийг учруулдаг... Би энэ талаар бодмооргүй байгаа ч гэсэн энэ бүхэн манай гараг дэлхийг сүйрүүлж мэдэхээр байна.

Би та нартайгаа ярихыг хүсдэг ч гэлээ амаргүй байх юм. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа ч гэсэн хамгийн том шалтгаан гэвэл би дэндүү гуньж, бүр сайн, муу ямар ч үг хэлэх хүсэлгүй байгаад байна. Би цөхрөнгүйгээр Бурханаас ингэж асуулаа, “Хүмүүст туслахаар миний хийж чадах өөр зүйл байвал надад хэлэхийг гуйя.” гэхэд Тэр надад “Хүмүүс чинь Таныг санаж байгаа учраас тэдэнтэйгээ ярилц.” гэсэн юм. Би тэгж хэлнэ гэж бодоогүй. Гэхдээ Бурхан та нарын төлөө хөндлөнгөөс оролцвол би дуулгавартай дагана! Түүний зөвлөгөөг сонсоод гайхсан шүү.

Бэрхшээл, асуудалд орсон гарагаа, үймээн самуунтай дэлхийгээ дээрдүүлэхийн төлөө би биет байдлаар болон дотооддоо мэдээж олон зүйл хийж байгаа. Хэрэв байгаа газар чинь өөрт чинь болон хайртай бүхэнд чинь тайван амгалан, аюулгүй найдвартай байгаа бол талархаж яваарай. Талархаж яв. Өдөр бүр Бурханд талархаж, ийм хэвээр байгаасай хэмээн Бурханд залбир. Яагаад гэвэл бид хожим юу болохыг мэдэхгүй. Дараа нь нөхөж баршгүй зүйл тохиолдох ч юм билүү.

Тэгэхээр би бүгдэд чинь талархлаа илэрхийлмээр байна: байрлан ажилладаг болон дэлхий даяарх багийнхан, мөн Суприм Мастер Телевизэд ямарваа байдлаар тусалдаг хэн бүхэнд. Яагаад гэвэл энэ бол бидний дэлхийг аврахын төлөө биет байдлаар хийж чадах шилдэг хичээл зүтгэл. Үүгээр бид энэ гараг дээрх бүхий л сүнсэнд өөрийн эгоны амбицаар, дорд амбицдаа хөтлөгдөж биш, Бурханы Таалалд нийцүүлэн үйлдэх хэрэгтэй гэдгийг сануулах гэж хичээдэг. Амбицтай байж, амиа хамгаалж энэ гараг дээрээ тэсэж үлдсээр байх нь зүгээр хэдий ч заримдаа амбиц зөв зүйлд чиглээгүйгээс биднийг, хайртай хүмүүсийг маань хохироодог. Мөн цаашилбал аминч хандлагаа, бардам, шунаг зангаа, бүхэл дэлхийн том гэр бүлээ тэр дундаа амьтан-хүмүүсийг, бусад төрөл зүйлүүдийг бодолгүй бүхнийг өөртөө л хамаад байхыг хүсдэг хандлагаа хазаарлахгүй юм бол энэ нь манай гараг дээрх бүх зүйлийг сүйтгэж мэднэ.

Суприм Мастер Телевизийг үргэлжлүүлэхээр надтай ажилласаар байгаад тань ямартай ч баярлалаа. Яагаад гэвэл яг одоо бидэнд үнэхээр хэрэгтэй байна. Биет байдлаар Суприм Мастер Телевиз нь олон сүлжээгээр, бүхий л интернэт сүлжээгээр, харилцаа холбооны системээр, радио долгион гэх зэрэг системээр Бурхантай холбоотой байх нь бидэнд хэрэгтэй байгаа юм. Мөн манай ТВ-ийг дэлхий даяар өргөн дэлгэр цацаж байгаа энэ бүх сувгуудын нэгтгэлүүдэд би бас талархаж байна. Бүгдэд тань баярлалаа. Гуйгаагүй байхад чинь ч гэсэн Бурхан та нарыг олонтаа адислаг.

Өө, би сая саналаа... Сувдаг чөтгөрүүдийн хаан надтай холбогдон хэдэн найрсаг, найдвар төрүүлсэн үгс хэлсэн юм байна шүү. Энэ удаад энэ үгс үнэн зөв бөгөөд худал болчихгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл олон удаа сайжрах нь дээ гэж найдахаар хүн төрөлхтөн тэр төлөвлөгөөнд сайн энергиэр хувь нэмэр оруулж дэлхийгээ аврахад тусалдаггүй юм. Харин ч өөр, маш сөрөг зүйлс хийчихдэг. Бас заримдаа энэ бүтээлч энергийн сүлжээний зарим хэсгийг тасалдаг. Тэгээд юмс дахин уруудан өөрчлөгддөг. Та нар дайныг л гэхэд заримдаа дуусах нь үү дээ гэмээр найдвар төрүүлж байснаа хэдхэн хоногийн дараа эсрэгээр болчихдог гэдгийг хараа биз дээ. Хүмүүсийн ухаан бодол гэдэг бол хэрхэн ашиглахаас хамаарч хамгийн том дайсан, мөн хамгийн сайн анд юм.

Ямартай ч сувдаг чөтгөрүүдийн хаан бид хоёр туйлын найрсаг, хүндлэлтэйгээр тун сайхан хөөрөлдсөн. Тэгэхээр ямартай ч энэ ярианаас үүдээд би энхтайван удахгүй тогтоосой хэмээн найдан залбирч байна. Хэдэн долоо хоногийн асуудал бий. Гэхдээ үүнийг хэлэхэд надад тийм ч найдвартай санагдахгүй байгаа. Яагаад гэвэл хүмүүс Бурханы тааллаар үйлдэлгүй, самуун тарьж мэднэ. Маш олон удаа энхтайван тогтохын даваан дээр буцаад халтирчихдаг. Энэ удаад тэгэхгүй л гэж найдъя. Яагаад гэвэл заримдаа чөтгөрийн цэргүүд миний энхийн цэргүүдтэй эвлэрдэг ч хүмүүс чин сэтгэлээсээ наманчилдаггүй, эсвэл сүнслэг хувьсалдаа төдийлөн ахиц гаргаагүй байсан тул дараа нь чөтгөрүүд зөрчдөг байсан! Тиймээс чөтгөрүүд хүмүүст аюул занал учруулж, хор хөнөөлтэй хэв маягт хүмүүс улам бүр живэхээр өөр аргагүй болдог байв. Иймээс бас миний найдвар нэг алдарч, нэг дээрдэж, энхтайвны өөрчлөлтийн төлөө янз бүрийн давлагаануудтай тэмцэж байсан тул та нартай, эсвэл дэлхийнхэнтэй ямар нэг зүйлийн талаар ярилцах дургүй байсан юм. Олон удаа миний урам хугараад байлаа. Одоо та нар ойлгож авлаа.

Тэр бас надад бусад олон өөр жижиг нарийн ширийн зүйлийг хэлсэн. Гэхдээ та нарт хэлэхэд таатай биш байна. Ерөнхий байдлаараа тийм л байна. Хэрэв бид амар амгалан болбол тэр болон түүний албатууд юу хийх вэ гэж би түүнээс асуулаа. Тэр, “Тэгэхээр нэмж аллага гарахгүй бол энхтайван тогтоно.” гэсэн. Тэд дахин ямар нэг бохир зүйл, балмад үйл хийх хэрэггүй болно. Мөн тэд Африкийн уулсын хаа нэгтээ очоод баяр жаргалтайяа суурьших болно. Тэгснээр тэд улам бүр аз жаргалтай болно. Би, “Тэгээд юу хийх юм бэ? Цаг үргэлж хамтдаа?” гэлээ. Тэр, “Хийх зүйл их бий л дээ. Бид хамтдаа хөгжилдөн хөөрөлдөж, бүтээлч зүйл хийж болох юм.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би, “Тэгээд та нар юу идэх юм бэ? Уг нь та нар алснаа иддэг биз дээ?” гэлээ. Тэгсэн чинь тэр, “Бид дахин тийм юм идэх хэрэггүй болно.” гэсэн. Би сонсоод их баярласан. Тэр, “Аллага гарахаа больчих л юм бол бид дахин ажиллах шаардлагагүй болно.” гэсэн юм. Түүнд би, “Би бас аль чадахаараа энэ дэлхийд энхтайван авчрахын төлөө хичээнэ. Хүмүүст төдийгүй амьтан-хүмүүст. Учир нь тэд гэм зэмгүй. Тэд сул дорой, биеэ хамгаалж чадахгүй, үг хэлж ч чадахгүй. Миний зүрх өдөр бүр зөвхөн хүмүүсийн төлөө төдийгүй тэдний төлөө уйлдаг.

Тэр бас надад энхтайван хэрхэн тогтнох тухай хэлсэн. Харин би түүний хэлсэн бүхэн үнэхээр биелээсэй хэмээн залбирч байна. Харин яг одоо та нарт хэлэх нь зохисгүй байна. Энхтайван болохоор хэлж болох юм. Яагаад гэвэл би эндээ биччихсэн болохоор мартахгүй. Жишээ нь би түүнээс асуусан зарим зүйлсээ та нарт хэлж болох юм. Тухайлбал, “За, сувдагчууд та нар тэгээд юу хийх юм бэ?” гэхэд тэр, “Тэгэхээр, аллага гарахгүй болчих юм бол бид нар Африкийн уулсад очоод суурьшина.” гэсэн. Би ч зөвшөөрч, тэднийг тэнд миний бүхий л хайрын хамт байж болно шүү гэж амлалаа. Тэр хаантай ярилцаж байхад надад тэднийг хайрлах сэтгэл машид ихээр төрж байсан. Тэр бас, “Бид хамтдаа чимээгүйхэн, тайвнаар амьдарна.” гэсэн. Тэр тэгж л хэлсэн. Тэгэхээр нь би, “Хөөх, та нар миний бүхий л хайрын хамт бүгд сайн сайхан байгаасай гэж ерөөе. Та нарт миний зүгээс хийж өгч чадах зүйл байвал хэлээрэй.” гэлээ. Тэр хаан “Бидэнд хэрэгтэй зүйл байхгүй ээ. Баярлалаа.” гэсэн. Би, “Гэхдээ та нар яаж амьдрах юм бэ? Юу идэх юм бэ?” гэж асуулаа. Тэгтэл тэр, “Бидэнд өмнөх шигээ хооллох хэрэг байхгүй болно. Бид баяртайяа чөлөөлөгдөнө.” гэсэн юм. Тэгэхээр нь би, “Бурхан асар их Хайр, Ивээл, Адислалаа та нарт, хаан танд, таны хүмүүст хайрлах болтугай.” гэлээ. Хаан хариуд нь, “Баярлалаа.” гэсэн.

Би, “Та юунаас болоод өнөөдөр надтай ийм их хайрлангуй, найрсаг харьцаж байгаа юм бэ? Бас одоо миний энхтайвны хүсэл, төлөвлөгөөг юунаас болж дэмжих болов?” гэхэд “Таны хүчирхийллийг хэрхэвч тэвчдэггүй чанар дэлхийн сувдаг чөтгөрүүдийн сэтгэлийг хөндсөн. Иймд энхтайвныг тогтооход тань бид тусална.” гэсэн юм. Би түүнээс, “Миний энхтайвныг гэх үнэн сэтгэлийг яаж мэдээ вэ?” гэж асуухад сувдаг чөтгөрүүдийн хаан, “Сувдаг чөтгөрүүд бид алсаас мэдэх чадвартай.” гэж хэлсэн. “Гэхдээ намайг яаж дүгнэж цэгнэдэг юм бэ?” гэж би асуулаа, Тэр хаан хэлж байна, “Ярьж буйгаас Тань, бичиж байгаа зүйлээс Тань.” Тэр магадгүй Суприм Мастер Телевизээр миний бүх уриа үгсийг уншсан байх. Бас ном тайлж байгааг, эсвэл ажлын багийнхан та нартай ярьж байгааг үзсэн байх.

Бид мөн, “За, би та нарт, ялангуяа хаан танд талархаж байна. Бүгдэд чинь маш их хайртай шүү. Баяртай. Дараа ирж уулзаарай. Хүссэн үедээ ярилцаж болно шүү. Ямар нэг зүйл хүсвэл хэзээд болно. Эсвэл надаас хүсэх зүйл байвал хэлээрэй. Бурхан та нарын хувьслын байр суурийг өргөж, бүгдийг нь адислан, хэрэгтэй бүхнийг өгөх болтугай. Яг одоо би таны хайр, дотно сэтгэлийг мэдэрч байна. Би бүр танаас салж холдон, баяртай гэж хэлэхэд дурамчхан байна. Хэдийнээ санаж эхэллээ.” гэв. Бид үнэхээр дотно холбоо тогтоосон. Тэр надад бүр найз шиг минь, гэр бүлийн минь гишүүн шиг санагдсан. Сувдаг чөтгөрүүдийн хаантай ярилцаж байхад надад нэг тийм дотно сэтгэл, хайр мэдрэгдсэн. “Энэ бол их удаан...” Дахиад би хэлж байна. “Энэ бол их удаан хүлээсэн мөч. Үнэхээр ер бусын. Ярилцсанд маш их баярлалаа. Хүмүүсийг эргээд Бурхан лугаа адил болоход нь туслаарай. Өөр нэмж хэлэх зүйл хаан танд байна уу?” гэлээ. Хаан хэлж байна, “Үгүй дээ, Хаадын Хаадын Хаантаан.” Тэр намайг ийн нэрийдсэн юм.

Өнгөрсөн жилээс хойш тэд намайг ийн нэрийдэх болсон. Зөвхөн чөтгөрүүдийн бурхан төдийгүй Диваажингийнхан ч тэр. Яагаад намайг Хаадын Хаан гэх болсныг мэдэхгүй юм. Эхлээд тэд намайг зүгээр л Хаадын Хаан гэдэг байлаа. Сүүлийн саруудад тэд намайг дуудахдаа нэмээд “Хаадын” гэдэг үг нэмсэн байсан. Тэгээд “Хаадын Хаадын Хаан” гэдэг болсон. Үнэндээ тэдний намайг ингэж нэрлэх нь надад таалагдаагүй. Баталгаатай болготлоо би жаахан уддаг юм. Заримдаа үсэглэлийн алдаа гаргасан эсэхийг дахин дахин шалгах ёстой болдог. Би хэдийнээ хангалттай завгүй байдаг тул Тэд бүгд, тэр дундаа Диваажингууд надтай ярилцах/эсвэл зурвас бичихдээ энэ нэрийг оруулахгүй байхыг сануулдаг боловч тэд ихэнхдээ мартчихдаг! Гэсэн хэдий ч энэ нь өмнөхөөсөө дээрдсэн л дээ. Өмнө нь хоёр өгүүлбэр тутамдаа Тэд энэ нэрийг давтсаар байдаг байсан нь надад тун сунжруу санагддаг байлаа. Харин энэ ярилцлагын үеэр тэр үүнийг ердөө ганц хоёр удаа л хэлсэн. Үүнд Бурханд талархъя! Би бас их ядарч байна. Тэд маш их их энергитэй байдаг. Харин миний эрч хүчний сав заримдаа хоосон, зай суусан байдаг. Тэд үүнийг ойлгодоггүй. Ойлгодог гэж бодохгүй байна!

Тэгээд би, “За одоо бүх хүнээ аваад явж болно шүү. Бүх хайраа бүгдэд чинь дахин зориулъя. Түр баяртай. Бурхантай хамт байгаарай. Хайрлагдах болтугай. Адислагдах болтугай. Жаргалтай байх болтугай.” гэлээ. Би түүнд ингэж л хэлсэн. Тэгээд сэтгэгдлээ би энд нэмж бас ингэж бичжээ: “Гэнэт л би та нарыг маш ихээр харлаж, та нарын дунд амар амгалан, хайр дүүрэн, найрсгаар амьдарч болох юм шиг санагдлаа. Бурхан Хайрлаг. Бурхан Ивээг, найзууд минь.” Энэ бол сувдаг чөтгөрүүдийн хаантай ярилцахдаа төрсөн сэтгэгдлийн маань тэмдэглэл.

Тэд бүрэн өөрчлөгджээ. Тэд урьдынх шигээ тийм сувдаг биш болж. Урьд нь тэд их тэрслүү, надад бүх төрлийн худал мэдээ хэлж, намайг бүх талаар хуурах гэж оролдон надад маш их төвөг уддаг байсан юм. Тийм болохоор би Хамгаалагчдаар тэдний зурвасыг, тэдний надтай ярилцахыг хэдэн сарын өмнө хаалгачихсан байсан. Гэтэл энэ удаад намайг өндөр дээд Диваажингийн Хамгаалагчтай холбогдох гэж байх зуур ямар нэг байдлаар энэ удаа Хаан даваад хүрээд ирсэн байна. Гэтэл одоо гэнэт бүх зүйл өөрчлөгджээ.

Тиймээс энэ нь үнэхээр энхтайван удахгүй үүрд тогтохын шинж дохио байх гэж би найдаж байна. Хүмүүс наманчлахад зарцуулах илүү их цагтай болж, Бурханаас, хохирсон бусад төрөлтнүүдээс уучлалт гуйн залбирахад зарцуулах илүү их цагтай болно- дайнд хохирогсод, идэх хоол энэ гараг дээр арвин их байсаар байтал өдөр бүр нядалж байгаа төрөлтнүүд зэргээс. Бурхан бидэнд маш ихийг, үнэхээр ихийг хайрладаг. Хоол хүнсийг минь адислаач хэмээн Бурханд залбирах аваас идсэн бүхэн маань бидэнд хангалттай шим тэжээл өгнө. Гэхдээ зүгээр ээ. Бид хүнсний ногоо болон жимсний хаант улсын бүхий л төрлөөс бүх төрлийн амтыг хүртэж болно. Бид ердөө амтлах таашаал эдлэхийн төлөө амьтан-хүмүүс зэрэг хөдөлдөг, амьд, амьсгалдаг төрөлтнүүдийг хөнөөх хэрэг байхгүй. Веган хоол хүнс хэдийнээ их амттай. Өдөр бүр би маш их таашаадаг бөгөөд үүнийг таашаахгүй байж яаж болдог байна вэ гэж гайхдаг. Веганд итгэхгүй байгаа хүмүүсийн тухайд шүү.

Сүүлийн үед, та нартай сүүлд ярьснаас хойш би дотооддоо ч, гаднаа ч зүрх сэтгэл минь тийм ч сайнгүй байлаа. Тэгээд би дахин хэнтэй ч ярихыг хүсэхгүй байх гэж бодсон. Энэ дэлхийг сөрөг хүч яах аргагүй баглачихсан болохоор надад тэднийг аварч чадах боломж, эсвэл тэдний чихэнд дуулдаж, зүрхэнд хүртэл ярих боломж их байхгүй гэж бодсон. Тэгээд л эдгээр саруудад би та нартай ярилгүй дуугүй байлаа. Гэхдээ надтай шууд харилцаж ажилладаг хүмүүс, бараг шууд харьцдаг хүмүүс намайг дэлхийн төлөө ажилласаар байгааг мэднэ. Би та нартай цаг үргэлж мөр зэрэгцэн, та нарт мэдээ илгээж, ямар нэвтрүүлэг хийх талаар чиглэл өгч, бүх нэвтрүүлэгт засвар оруулж, эсвэл батлах зэргээр ажиллаж байгаа. Бас шагналын гэрчилгээнүүд гэх мэт бүх зүйл дээр анхаарал тавьж, бас хүмүүст Бурхан лугаа адил гэдгийг нь, Бурханы үр сад шиг нигүүлсэнгүй байхыг, Бурханыг сануулахын тулд Суприм Мастер Телевизээ аль чадахаараа үргэлжлүүлэн хангахын төлөө бизнесээ ч бас харж хандах ёстой байдаг.

Материаллаг тав тухад цаг үргэлж автах хэрэггүй. Энэ бүхэн үүрд биш. Хэрэв бид Бурханы Хуулийн дагуу, Бурханы Тааллаар амьдрахгүй бол юу ч, энэ дэлхий ч мөнх оршихгүй. Авран хамгаалж чадна гэж би найдсаар байгаа. Хүн төрөлхтнийг, амьтан-хүмүүсийг аварч чадна гэж, бүх төрөлтөнтэй Бурханаас заяаснаараа амар амгалан зэрэгцэн оршиж чадна гэж найдсаар л байгаа.

Би та нартай өдөр бүр цуг ажилладаг. Надад амралт гэж үгүй. Надад баярын өдрүүд гэж үгүй. Ихэнхдээ би шөнөдөө гараг дэлхийнхээ шаналал, үүн дээр оршин буй бүх төрөлтний шаналал, Диваажингийн, Бурханы уур хилэнг мэдрээд унтаж чаддаггүй. Яагаад гэвэл Бурхан болон Диваажингууд энэ гарагийн төрөлтнүүдийн, хүмүүсийн, амьтан-хүмүүсийн, мод, ургамал зэрэг бусад төрөл зүйлийн шаналлыг мэдэрдэг юм. Шаардлагатай бол тэд бидний төлөө үхэхэд ч бэлэн. Даанч бидний хийж буй үйл, тэднийг алж байгаа нь, амийг нь хороож зовлон удаж байгаа нь ямар ч утгагүй юм. Аливаа аллага хэзээд утга учиргүй байдаг.

Бүхий л шашны эн тэргүүний хууль бол: “Амь бүү тасал. Өөртөө яаж хандаасай гэж хүсдэг шигээ бусдад ханд.” Хэрэв амьтан-хүмүүс шиг нядалгааны газарт алуулахыг хүсэхгүй байгаа бол, хэрэв өөрийгөө насаараа гинжлүүлж, тамлуулж, тийм аймшигтайгаар үхэхийг хүсэхгүй л байгаа бол амьтан-хүмүүс ч бас хүсэхгүй байгаа гэдгийг ойлго. Бурхан эргүүлэн Гэр рүү нь дуудаагүй л бол амьтай бүхэн амьд байхыг л хүсдэг. Иймд гуйя, гуйж байна. Веган болж, энхтайвныг цогцлоо. Өөртөө яаж хандаасай гэж хүсдэг шигээ бусдад хандаарай. Тун энгийн шүү дээ. Веган болж, энхтайвныг цогцлоо. Тэгвэл бусад бүх зүйл аяндаа тайван амгалан болж, амьдрал чинь уртсан, манай дэлхий дээр хайр, амар амгалан ноёлж, зовлон үгүй, дайн үгүй, шаналал үгүй оршино.

Би энэ бүхнийг хэлсээр хэдийнээ олон арван жилийг үджээ. Тэгэхээр, намайг хүн бүр сонсдоггүй байлаа ч гэсэн, эсвэл бусад мэргэн багш нарыг, мэргэн найз нөхдөө сонсдоггүй байлаа ч гэсэн бид Суприм Мастер Телевизээ үргэлжлүүлэхээр өдөр шөнөгүй ажилласаар л байна. Би ч бас. Та нар мэдэж байгаа. Өдөр бүр энэ бүх нэвтрүүлэг дээр хамтран санал солилцон ажилладаг. Бүх нэвтрүүлгийг цацагдахаас нь өмнө би шалгах хэрэгтэй, бас өөр олон зүйл бичиж, нэвтрүүлэгт оруулах зүйлийг ч бичдэг. Бас та нар ч гэсэн бүгд маш шаргуу ажилладаг. Би үүнд маш их талархаж, та нарыг маш их хайрладаг. Багийн бүх гишүүд та нарыг Бурхан ивээг, ивээлдээ аваг, хайртай шүү, маш их хайртай шүү, хаа ч байсан та нарыг хамгаалж, аварч хамгаалж байх болтугай. Яагаад гэвэл та нарын ажил маш их, үнэхээр их чухал.

Зарим хүн, та нарын номын ах, эгч нар чинь, бүр гаднын хүмүүс ч гэсэн над руу Суприм Мастер Телевиз өөрийг нь веган болж, энхтайвныг сурталчлагч болж, амьтан-хүмүүсийн төлөө тэмцэгч болж, Бурхан чанартаа эргэн ирэхэд нь замчилсан гэх зэрэг сэтгэгдлээ бичиж талархсан захидал бичин илгээцгээдэг. Ай, зүрх сэтгэл минь баяр жаргалаар бялхаж байна. Түүнээс биш би өдөр шөнөгүй нэвтрүүлгүүд дээр ажиллаж байхдаа амьтан-хүмүүсийн нядалгааны газар дахь зовлон шаналлыг үзэх ёстой болдог. Яагаад гэвэл бид үнэнийг үзүүлэх ёстой учраас тэр. Тэгээд зүрх сэтгэл минь цаг үргэлж л энэлж шаналдаг. Заримдаа энэ бүхэн миний биед нөлөөлж бие сайнгүй болж, өвдөж, бас заримдаа энэ өвдөлт биеийн өвдөлт болох нь ч бий. Гэхдээ би энэ бүхнийг бүх хүмүүсээс эхлээд бусад сул дорой төрөлтнүүд хүртэл энхтайван, нигүүлслийн төлөө тэвчдэг. Миний шаналал тэвчих ч яах вэ. Заримдаа үйлийн үр нь асар хүчтэй байдгаас болж хамгийн хүчтэй эм ч надад тус болохгүй, зөвхөн тэсвэрлэх л ёстой болно. Ойрын хоёр өдөр би арай дээрдлээ. Гэхдээ би илүүг ч тэвчиж чадна.

Би Бурханд хандан, “Энэ дэлхийг авран хамгаалахад нэмэртэй л юм бол, энэ гарагийн хүмүүс болон хамаг төрөлтний зовлонг нимгэлэх л юм бол, үнэхээр тус нэмэр болох л юм бол намайг өвдөж зовохыг тоолгүй улам их өвтгөж хайрла. Дэндүү их өвдвөл харин би ажиллаж л чадахгүй болох байх. Таны төлөө, Таны үр садын төлөө ажиллаж чадахгүй л болно. Иймд миний тэсвэрлэж чадах хэмжээнд байлгаарай. Тэгвэл би Таны даалгасан ажлыг анхаарлаа төвлөрүүлэн, энэ зол завшааны төлөө бүхий л даруухан талархлаа өргөн ажиллах болно.” гэж хэлсэн. Яагаад гэвэл хүн бүрд миний хийж байгаа шиг сайхан, эрхэм хүндтэй ажил олдохгүй. Бас та нарын ч гэсэн хийж байгаа ажил гэсэн үг.

Бид хэдий яг хамт биш байгаа ч мөр зэрэгцэн цуг ажиллаж байна. Суприм Мастер Телевизийн ажлын багийн гишүүд та нарыг гэхдээ би цаг үргэлж санан дурсдаг. Та нарын бүхий л золиослолыг, бүх шаргуу зүтгэлийг би санаж байдаг. Харин өдөр бүр хийдэг шигээ гурван удаа бясалгасаар байгаарай. Үүнийг битгий мартаарай. Ажлаа сайн хийхийн төлөө, зөв зүйтэй хийхийн төлөө, ажилдаа өргөгч эерэг энергийг шингээхийн төлөө хийх ёстой шүү. Би ч бас мэдээж тэгж бясалгадаг. Бас би та нар шиг сайн хүмүүсийг, ийм эрхэм ариун чанартай, гайхалтай сүнснүүдийг хайрласанд Бурханд үргэлж машид талархдаг.

Та нар бол миний анд нөхөд, миний гэр бүл, миний шилдэг хамаатнууд, эхнэр, нөхөр, амраг хайрт, хамгийн дотно хүн шиг минь байдаг. Хамт биш байлаа ч гэсэн бидний холбоо надад яг л ийм санагддаг. Яагаад гэвэл бид сүнсээ, зүрх сэтгэлээ, ажилдаа зориулж, нэг зүг рүү харж, хамтдаа нэгэн замаар, нэгэн зорилгын төлөө, адилхан хүчин чармайлт гарган ажилладаг. Зөвхөн сайн хамтрагчид, зөвхөн сайхан хосууд л ингэж хамтарч чадна. Үүнд би үнэхээр талархдаг. Мөн та нартаа чин сэтгэлээсээ их хайртай. Үүнийг бид дандаа хүмүүний хэлээр илэрхийлэх шаардлагагүй. Яагаад гэвэл миний та нарт ямар их хайртайгаа, ямар их талархдагаа илэрхийлэхэд хэл яриа хэзээ ч хангалттай байдаггүй.

Хүмүүсийн зүрх сэтгэлд дэндүү удаан нөлөөлж байгаа ч бид Суприм Мастер Телевизээ үргэлжлүүлсээр байгаа, гэхдээ нөлөөлж, тус нэмэр болж байгаа гэж боддог. Бид хэдий шаргуу ажилладаг ч ганцхан сүнс л мах идсэнийхээ төлөө, амьтан-хүмүүсийн аллагад шууд болон шууд бус байдлаар оролцсоныхоо төлөө тамд унаж, үүрд зовохоос мултарсан л бол бидний зүтгэл үнэ цэнтэй гэсэн үг. Нэг хүн тамд зовохгүй гэдэг нь тухайн хүний хувьд хорвоо ертөнц нь гэсэн үг. Та нар мэдэж байгаа. Бидний нэг нь тамд зовж байлаа гэхэд бид тэндээс гарах гэж яах бол доо. Тиймээс л бид шаргуу ажиллах хэрэгтэй байгаа юм. Тиймээс л бид зүтгэлтэйгээр, урам зориг, чин сэтгэл, оюун ухаан, сүнсээ, өдөр бүрийн залбирлаа, бие махбодоо зориулан ажиллах хэрэгтэй байдаг юм.

Бид бүгд бараг залуужихгүй байгаа ч залуус шиг шаргуу ажилладаг. Би та нараар маш их бахархдаг. Биеэ бодоорой доо. Өвдөх юм бол амарч, эмчээс зөвлөгөө авч, аминдэм уугаарай гэж би өдөр бүр л хэлдэг. Хоолоо сайн идээрэй. Гомдол байвал, хоол хангалтгүй байвал, ямар нэг асуудал байвал надад хэлээрэй. Би та нараас хаана ч байсан, хааяа бичгээр асуудаг. Хэлэх зүйл байвал над руу бичих хэрэгтэй шүү. Асуухыг минь хүлээх хэрэггүй. За, найзууд минь, хайрууд минь, гэр бүл минь, энэ гараг дээр та нар надад байдаг болохоор би аз жаргалтай байдаг, тиймээс би тийм их ганцаарддаггүй. Би туслуулсан, хайрлуулсан мэдрэмж авч, та нартай байгаа нь золтой санагдаж, хийж байгаа ажлын чинь төлөө, энэ гарагт байгаагийн чинь төлөө өдөр бүр Бурханд талархдаг.

Бас энэ дашрамд би үзэгчдэдээ, нийт хүмүүст хандан: Бие биеэ хөнөөхөө болиоч дээ гэж гуйя. Бүхий л дайныг зогсоохыг гуйя. Яагаад гэвэл зүсэх бүрд, гэмтээх бүрд өвдөж байгаа. Өөртөө хүсэхгүй тэр өвдөлтийг бусдад бүү учруул. Амьтан-хүмүүсийг битгий хөнөө, амьтан-хүмүүсийг битгий гэмтээ. Та нар өөрсдөө тэгж алагдахыг хүсдэггүй шүү дээ. Та нар тэгж шархдахыг хүсэхгүй. Бүх дайныг зогсоохыг гуйя. Аллага үйлдэгч бүх нядалгааны газрыг хаагаач гэж гуйя. Хөөрхий амьтан-хүмүүсийг агнахаа зогсоо гэж гуйя. Тэд тун сул дорой. Тэд маш үзэсгэлэнтэй. Суприм Мастер ТВ-ийн нэвтрүүлгээр амьтан-хүмүүсийг харах бүрдээ би тэдэнд дандаа “Та нар маш үзэсгэлэнтэй. Та нарыг адислаг.” гэдэг. Яагаад гэвэл тэд яг бидний нэгэн адил сүнстэй, бас мэдрэмж, сэтгэл хөдлөл, оюун ухаантай. Тэд Бурханыг биднээс ч сайн мэддэг.

Тодруулж хэлэхэд, амьтан-хүмүүс янз бүрийн оюун санааны бясалгагчдыг эс тооцвол, ялангуяа бидэн шиг (дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны Аргын, Аръяабалын бясалгагчдыг эс тооцвол Бурхантай бидний олонхоос илүү дээр холбоотой байдаг. Тэд Бурхантай холбогддог. Амьтан-хүмүүс бүр илүү зөнгөөрөө холбогдсон байдаг юм. Тэдэнд Гэрэл, Аялгууны Аргаар бясалгах ч хэрэг байхгүй. Тэд амьдралынхаа өдөр бүр, цаг тутам Бурхантай холбоотой байдаг. Тэд өөр хоорондоо телепатаар холбогдох чадвартай. Хүмүүстэй ч холбогддог.

 

“’Амьтантай харилцагч’ баримтат киноны хэсгээс- 2012, Анна Брейтенбах: Хэсэг хугацааны дараа альфа эрэгчин эргээд ирэх үед би хэвтээд бараг л унтсан байв. Тэр миний урд хөлөө солбиж зогсоод доош над руу их л сониучирхан, шинжсэн байрын харцаар харсан. Бодолд минь “Та хэн бэ?” гэсэн асуулт бага зэрэг сэрдэх аястай орж ирэв. Би энгийнээр түүнд тэнд найрсгаар байгаа гэдгээ зүгээр л байгаа байдлаараа илэрхийлсэн. Тэгэхэд тэр шууд л намайг хүлээн зөвшөөрч, толгойд минь тодорхой, чимээгүйхэн “Та бидэнтэй хамт байхыг хүсэж байвал бидний үйлдэж буйг үйлдэж, надтай хамт ух” гэж хэлэх нь сонсогдов. Тиймээс би тэгсэн.

“’Амьтадтай холбогдохуй’ баримтат киноны хэсгээс -2014, Лайла Дел Монте: Юу намайг амьтадтай харилцах урам өгдөг вэ гэвэл амьтдыг хайрлах хайр маань юм. Тэд хэн бэ гэдгийг мэдэрч, өөр өөр бодол оюуны ялгааг нь мэдрэх би үнэхээр дуртай. Хамгийн чухал нь амьтны төлөөх үйлсээ ахиулахын төлөө юм. Магадгүй ийм зүйлийг мэдэрдэггүй хүмүүст амьтад ухамсартай гэдгийг, бодолтой гэдгийг, сэтгэл хөдлөлтэй гэдгийг үзүүлэх юм.”

 

Олон удаа хөршийн чинь нохой-хүн шалтгаангүй хуцсан байх. Үгүй дээ, тэр эзэндээ ямар нэг зүйл хэлэх гээд байдаг. Даанч бүх хөршүүд дүлий дүмбэ байдаг. Намайг хаа ч байсан хөршийн маань нохой-хүмүүс надад ямагт ямар нэг зүйл хэлэхийг, намайг тайтгаруулахыг хүсдэг. Намайг угтаж, талархаж, эсвэл надад ямар нэг зүйлийг, аюулыг, ямар нэг зүйлд анхаарах ёстойг хэлдэг. Цахлай, хар хөөндэй гэх зэрэг шувуу-хүмүүс... Өө, их олон шувуу бий. Нэрсийг нь мартаж. Тэд нэр устай. Төрлийг нь мартаж гэх гэсэн юм. Яг одоо санаанд орж ирдэггүй; нэг хар шувуу, нэг алаг шувуу, алаг өнгөтэй цахлай, бас үнэг-хүмүүс. Өө, тэд надад өдөр бүр юм хэлдэг.

Тэгээд намайг өвчтэй байвал мэдчихнэ. Өө тэгээд л манай гадаа уйлцгаана. Тэгэхээр нь би, “Юу болоод байна аа? Та нар гэмтээ юү, яагаа вэ? Юу болохгүй болов оо?” гэлээ. Цахлайн нэг хаан нь хэлж байна. Тэдэнд ганц хаан байдаггүй. Бүлэг бүр, цахлайн хэсэг бүр нэг хаантай. Тиймээс нэг улсад хэд хэд, бүр ч олон байж магадгүй юм. Тухайн байдлаасаа болно. Энэ мэтчилэн. Тэгээд цахлайн хаадын нэг нь уйлаад байлаа. Тэр намайг харлаа. Би гадаа жаахан хоол тавьсан чинь тэр намайг харсан юм. Тэгээд тэр цонхон дээр уйлаад л байлаа. Тэгэхээр нь би, “Яагаа вэ? Юу болоо вэ? Гэмтчихээ юү?” гэлээ. Гэтэл тэр надад “Үгүй ээ, үгүй. Таныг өвдөөд, маш их өвдөлт мэдэрч байгаад би харамсаж байна.” гэлээ. “Яаж мэдээ вэ?” гэхэд тэр “Таны аура тэгж хэллээ.” гэсэн. Би, “Өө санаа зовох хэрэггүй дээ. Байдаг л нэг зүйл. Хамгийн муу нь биш.” гэлээ. Би өвчтэй, өвдөж байсан юм. Энд тэнд минь, заримдаа, шаардлагатай үед өвддөг. Дэлхийн үйлийн үрээс болж, хүмүүсийн үйлийн үртэй нэг учраас заримыг нь үүрэх ёстой болдог юм. Харин тэр уйлсаар л байлаа. Дараа өдөр нь бусад нь ч гэсэн уйлж байсан. “Битгий санаа зов доо. Би удахгүй эдгэрнэ.” гэж би хэллээ. Саяхан нэг сайхан хаан байсан. Тэр маш сайхан. Жишээ хэлэхэд ийм байна.

Иймд хүмүүс бид, хүн төрөлхтөн даяараа амьтан хүмүүсийг ямар их тус нэмэртэй, ямар их өрөвч зөөлөн гэдгийг, тэр бүү хэл зэрлэг шувууд, зэрлэг үнэгнүүд хүртэл ямар сайхан сүнснүүд болохыг мэддэг ч болоосой. Тэд маш гайхамшигтай. Тэд маш их өрөвч, маш их хайр дүүрэн, сайхан сэтгэлтэй. Тэд хөршдөө энэ тэрийг хэлсээр байвч хэн ч сонсдоггүй. Хүмүүс бараг бүгдээрээ дүлий дүмбэ, харалган. Харин амьтан-хүмүүс тийм биш. Гэтэл бид тийм үзэсгэлэнтэй төрөлтнүүдийг алсаар байна. Өөрсөд шигээ харагддаг биесээ хөнөөж байгааг бүр ярих ч юм биш! Бид яаж тэгдэг байна аа? Иймээс бүх дайныг зогсоохыг гуйя! Яг одоо шууд зогсоо! Ямар ч шалтаг, юу ч хэлэхгүйгээр зүгээр л энхтайвны гэрээнд гарын үсэг зураад, зогсоо! Тэгээд хамтдаа амьдар. Амьдрал дэндүү богино шүү.

Дайнаа үргэлжлүүлсээр л байвал уур амьсгал дордсоор л байх болно. Ганц хуй салхи, хэдэн үер хүртэл зөвхөн тэр бүс нутагт төдийгүй бүх зүйлд, бусад хүмүүст ч нөлөөлдөг. Хангалттай хоол хүнсгүй болбол хүн бүрд нөлөөлөх болно. Ялангуяа ядуу хүмүүс баян хүмүүсийн авч чадах зүйлсийг авч дөнгөхөөр орлоготой хүмүүс биш. Хоол хүнс хангалттай биш бол үнэ нь улам өснө. Иймд ядуус авч чадахгүй. Дэлхийн хүмүүсийн ихэнх нь ядуурлын түвшинд байна. Иймээс бусдыг бодолцохыг гуйя. Хэдий танд хангалттай хоол хүнс, сайхан байшин байлаа ч олон хүнд байдаггүй.

Өдөр бүр би талархдаг. Өөрт байгаа бүхнийхээ төлөө би Бурханд өдөр бүр талархдаг. Яагаад гэвэл олон хүнд энэ бүхэн байхгүй. Тэр бүү хэл өвдөхөөрөө би Бурханд талархдаг. Өвдөлтөөсөө болж би ёолж, гинших нь ч бий. Заримдаа би ажлаа хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлж ч чаддаггүй. Эм нөлөөлөхгүй бол өвдөлт мэдэрч байхад анхаарлаа төвлөрүүлэх хүнд байдаг шүү дээ. Тэгсэн ч би Бурханд талархахаа бол мэдэж л байдаг. Гомдоллож байгаа юм биш шүү. Би өвдөж байлаа ч олон хүн надаас дор өвдөж байгааг би мэднэ. Амьтан-хүмүүс, модод гэх зэрэг өөр олон төрөлтөн минийхээс илүү их өвдөлт мэдэрч байгаа. Иймд би огт гомдоллодоггүй. Тэсвэрлэх хүч хайрлаач хэмээн би Бурханд залбирдаг юм. Бас дордоогүйд нь талархдаг.

Бид энэ дэлхий дээр Бурханы ивээлээр, Диваажингуудын адислалаар амьдарч байгаа. Бүхэл гараг даяараа хуваалцаж болох бүх адислалыг өгөхийн төлөөх бүх гэгээнтнүүд, мэргэд, болон оюун санааны бясалгал хийдэг, сайн үйлс хийдэг бүх гайхамшигт сүнснүүдийн буянаар амьдардаг. Иймд биесээ хөнөөхөө зогсоо. Яагаад гэвэл хэнийг алж байгаагаа та мэдэхгүй. Тэд гайхамшигтай сүнснүүд байж мэднэ шүү. Түүнийг амьдруулж энэ гараг дээр адислалыг нь хуваалцах ямар гайхалтай байх бол. Мөн амьтан-хүмүүсийн дунд ч гэгээнтэн, мэргэд байдаг. Хэнийг хөнөөж байгаагаа мэдэх аргагүй. Та Буддаг, Бодисадваг, гэгээнтнийг, мэргэн нэгнийг өөр төрөлд байхад нь, эсвэл хүн байхад нь, нэг бол амьтан-хүн байхад нь хөнөөчхөж мэднэ. Тэгээд асар хүнд үйлийн үр хураана. Тэгээд тамд уртаас урт хугацаанд байх ёстой болно... нөхцөл байдлаас хамаараад хэдэн мянган жил ч болж мэднэ. Гуйя, там үнэхээр оршдог бөгөөд асар их зовлон шаналал юм шүү.

Энэ талаар бодох төдийд дагждаг. Тамыг харахгүй байлаа гээд итгэх хэрэггүй гэсэн үг биш. Үүнд итгэх ёстой шүү. Би та нарт хэзээ ч худлаа ярьдаггүй. Яах гэж би тамыг байхгүй байхад нь байдаг гэж хэлэх билээ дээ? Та хүссэн үедээ очиж чаддаггүй бол би чаддаг юм. Миний шавь нар чадна. Мөн би та нарт зөвхөн үнэнийг хэлдэг. Бүх аллагыг зогсоо гэж гуйя. Энэ дэлхийд дахин хүн болж төрлөө ч, эсвэл Диваажинд үүрд байлаа ч сүнс тань үүрд адислагдан, баяр жаргалтай байх тул веган болооч гэж гуйж байна. Надад итгээрэй гэж гуйя. Надад та нарт үнэн бус зүйл ярих шалтгаан байхгүй. Би та нарт зөвхөн үнэнийг хэлдэг.

Та нарын бодолд би та нарын хамаатан биш, харин миний бодол сэтгэлд та нар бол миний гэр бүлийн гишүүд. Хамтдаа бид энэ Гэр болсон Гараг дээрээ амьдардаг. Би та нарыг мэднэ. Сүнсийг тань мэднэ. Та нарыг зовохыг би хүсдэггүй. Гуйя, дайныг зогсоо. Веган бай. Хоёрхон зүйл л хүсэж байна: Дайныг зогсоо, веган бай. Мэдээж, улс орнуудын хооронд хүйтэн дайн гэх мэт олон дайн болдог. Хэдийгээр тэд нэг нэгнийгээ бууддаггүй ч нэгнийхээ интернэтийн утсыг тасалж, онгоцоор ч юм уу хүмүүсийн амьдралыг зовлонтой, тавгүй болгох төрөл бүрийн зүйлс үйлддэг. Эдгээр нь мөн дайн мэт бөгөөд тамд удаан хугацаагаар унах хүнд үйлийн үр тарьдаг.

Мөн амьтан-хүмүүс болон хүмүүсийн хооронд дайн болж байна. Бид тэднийг хороосоор. Энэ бол аймшигтай дайн бөгөөд идэж буй өмх мах бүрийнхээ төлөө бид өндөр төлөөс төлөх ёстой болно. Тамд их урт, урт, урт хугацаагаар төлнө. Амьтан-хүмүүст бид шууд эсвэл шууд бусаар юу л үйлдэнэ яг л адилхан зовох болно, өсдөг хүү гэж байдаг болохоор бүр ч илүү хугацаагаар зовно. Банкнаас мөнгө зээлэхэд хүү байдагтай адил юм. Хэн нэгнээс мөнгө зээлбэл бас хүү төлөх ёстой ба ядаж л авсан мөнгөө бүрэн гүйцэт эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зугтаах боломжгүй Ертөнцийн хууль гэж байдаг. Энэ дэлхийд улс орон бүрд хууль бий, өөр өөр хууль. Гэвч та нар зарим нэг ухаалаг аргаар ч юм уу азаар эсвэл нуугдаад мултрах боломжтой. Гэвч Диваажингийн Нүднээс хэн ч зугтаж чадахгүй, хэн ч нуугдаж чадахгүй. Ертөнц бүхэлдээ ил тод. Юу ч зугтахгүй. Бүх зүйл нь ил тод харагдаж, ил тод танигдаж, мэдэгдэж байдаг. Өчүүхэн хэмжээнд ч хуурах боломжгүй.

Веган Дэлхий, Амгалан Дэлхийн төлөө надтай хамт өдөр бүр залбираарай, тэгснээр бид мөнхийн аз жаргалтай, амар амгалан Диваажинг гэрээ гэж дууддаг, ирээдүй хойч үеийн маань гэр болсон энэхүү үзэсгэлэнтэй, гайхамшигт гараг дээрээ цогцлоож чадна. Бурхан та бүхэнтэй хамт байг. Бурхан та бүхнийг хайрлаг. Бурханы Хайрыг та бүхэн мэдрэг. Бурханы Ивээлийг та бүхэн таньж мэдэг. Бурхан Хамгаалж буйг та бүхэн таньж мэдэг. Бурханы хүүхдийн хувиар та бүхэн Бурхан-мэт Мөн Чанараа ахин сэргээг. Та бол ирээдүйн Будда гэдгээ санах болтугай. Та бол Бурханы Хийд бөгөөд Ариун Сүнс дотоодод тань оршдог болохоор, Будда Чанар дотоодод тань байдаг болохоор зүрх сэтгэлд тань зөвхөн ариун, сайн сайхан л оршдог гэдгийг санаарай. Дотоодод тань Бурханы оч бий. Та бүхэн үүнийг санах болтугай. Та бүхэн эргээд анхдагч Бурхан-мэт Мөн Чанараа сэргээж, эргээд анхдагч Бурханы хүүхдүүд лугаа болох болтугай. Та бүхэн өөрсдийгөө удахгүй түргэн мэдэх болтугай. Тэгснээр та бүхэн Бурханы Тааллын эсрэг, анхдагч Бурханы Мөн Чанарынхаа эсрэг зүйл хийхээ зогсоох болтугай. Бүх аллагаа, бүх дайныг зогсоо. Гуйж байна веган бай. Гуйя. Амьдралд тань өөрчлөлт гарахыг та бүхэн мэдэрнэ. Гайхамшгийг мэдэрнэ. Та бүхэн урт насалж, эрүүл саруул, аз жаргалтай, сэтгэл хангалуун, гэмшил үгүй амьдарна. Ухамсар тань цэвэр байх болно. Амен.

Хайрт Бурхан минь биднийг веган байж, энх тайвныг цогцлооход туслаач дээ. Бидэнд засаж залруулах олон зүйл байгаа ч, эн тэргүүнд: Веган байж, Энх тайвныг цогцлоо. Тэгвэл бусад олон зүйлс ирнэ. Тэгвэл хар тамхины наймаачид үгүй болно, хар тамхичин хүмүүс үгүй болно, архи үгүй болно, тамхи ч үгүй болно, хүний наймаа үгүй болно, бидэнд зовлон учруулдаг юу ч байхгүй болно. Зүгээр л Веган болж, Энх тайвныг цогцлоо. Тэгвэл бүхий л сайхан зүйлс манай дэлхийд болно. Гуйж байна, хайрт Бурхан минь үүнд бидэнд туслаач. Амен. Хайрт Бурхан минь бид Танд хайртай ба бүх муу үйлсдээ гэмшиж байна. Энэ дэлхийд бид эмзэг сул дорой билээ. Гуйж байна, биднийг уучилж, сүнслэг байдлаар гэгээрч Таны Тааллыг ойлгож мэддэг байхын тулд хүчтэй байхад минь бидэнд туслаач дээ. Гуйя, Танд би ганцаараа залбирч байлаа ч, миний залбирал чухал шүү дээ, учир нь би хамаг чин сэтгэлээсээ залбирдаг. Мөн Та хүмүүсийг болон амьтан- (хүмүүс) зовж буйг харж байна. Гуйж байна, зогсоогооч дээ. Гуйя, бүгдийг нь зогсоогооч дээ. Хүмүүс чадахгүй бол, тэднээр хийлгэж, тэднийг зогсоох ямар нэг зүйл хийгээч дээ. Тэд дэндүү хордож, дэндүү сул дорой, дэндүү эмзэг байна. Гуйя, бидэнд туслаач дээ. Эзэн Бурхан Танд баярлалаа.

Та нарт бүгдэд тань түр баяртай гэж хэлье. Өөрсдийгөө харж хандаж, намайг өдөр бүр та нартай хамт мөн та нарын төлөө ажиллаж буйг мэдээрэй. Хэдий намайг харахгүй, сонсохгүй байгаа ч би өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бурхан намайг Гэр рүү минь авч явах хүртэл би зогсохгүй. Гараг дэлхийгээ аврахад туслаарай. Яаралтай байгааг та нар мэднэ. Суприм Мастер ТВ-г үзээрэй; бид бүх үнэн мэдээг түгээдэг. Интернэтээс сүүлийн үед ямар их гамшиг ямар ойр ойрхон болж буй хар. Зөвхөн Англид л гэхэд үнэхээр олон өвчин гэнэт л хаа сайгүй гарч ирлээ. Дээрээс нь КОВИД-ийн шинэ хувилбар хурдан тархаж байна. Бурхан минь. Би интернэтээс үүнийг уншсан. Надад их цаг зав байхгүй ч би унших ёстой байдаг юм. Нойр, хоолны цагаа би золиосолдог. Илүү ажиллах цаг гаргахын тулд би ажиллаж байхдаа хооллодог. Мөн та нарт сануулахын тулд, чадах чинээгээрээ туслахын тулд юу болж байгааг олж мэддэг.

Гуйя, өөрсдөдөө тусал, та нар бүгд өөрсдөдөө туслаарай. Би та нарт хайртай. Та нар юу мэдэрч буйг би мэдэрдэг. Би өдөр бүр та нартай хамт зовдог. Хамт уйлж, хамт инээж, хамт ажилладаг. Би хэзээ ч та нарыг орхидоггүй, нэг хором ч үгүй. Гуйя, Бурханыг санаарай. Залбираарай. Гуйя, веган болоорой. Та бүхэн адислагдана. Бурханаас илүү хайрыг мэдэрч, амьдралд тань илүү гайхамшиг тохионо. Би амлая. Амен.

Хөтлөгч: Алгаа хавсран, өгүүлшгүй талархалтайгаар бид хамаг төрөлтнүүдийг жинхэнэ Диваажингийн эх үүсвэр рүү нь зогсолтгүй хөтөлж байдаг Өршөөлт Их Багшийнхаа Итгэл хайрласан, Хайрын үгст баярласнаа илэрхийлж байна. Таны уйгагүй золиос бидний сэтгэлийг хөдөлгөсөн шигээ бүх хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөж, Бурхантай мөнхөд нэгдэх үрийг тарих болтугай. Бүх сүнснүүд Бурханы мөнхийн Ивээлд багтаж, веган амьдралын хэв маягийг сонгон Өгөөмөр Нигүүлслээр аврагдах болтугай. Эрхэм Их Багш минь үргэлж эрүүл саруул, амар амгалан, тав тухтай байж, бүхий л Огторгуйн аугаа Төрөлтнүүдийн Хамгаалалтад байг.

2023 оны 8 сарын 18-нд Баасан гарагт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн захиасыг илүү олон хэлний хадмалтайгаар Багш шавийн шүтэлцээгээр хүлээн авч үзээрэй. Мөн та бүхэн лавлагаа болгон өмнө нь Багш шавийн шүтэлцээгээр гарсан конференцүүдийг үзээрэй, жишээ нь:

Мөнхийн аз жаргалтай, энх тайван байхын тулд хүн төрөлхтөн хамтран ажиллаж, веган байх ёстой

Дэлхийд ирээдүйд болох зүйлсийн талаарх Диваажингийн илчлэл

Энэрэнгүй веган зам мөрд байгаа хүмүүст Диваажин тусалдаг

Бурхан зөөлөн хандаж буйд талархан Түүний Зарлигуудыг сонс

Дэлхий гэтэлгэгдэхийн төлөө залбираарай

Веган болж, чин сэтгэлээсээ наманчлах сүүлчийн дуудлага

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
203 Үзсэн
2:02

Standing Witness to Immense Power of Master

2024-11-09   480 Үзсэн
2024-11-09
480 Үзсэн
7:13

Vegan Street Fair in Alameda, CA, USA

2024-11-09   238 Үзсэн
2024-11-09
238 Үзсэн
1:39

Here is a good tip to relieve joint pain.

2024-11-08   598 Үзсэн
2024-11-08
598 Үзсэн
2024-11-08
548 Үзсэн
32:16

Онцлох мэдээ

2024-11-08   2 Үзсэн
2024-11-08
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд