Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр би танд зориулж жигнэх талаар зөвлөгөө өгье. Веган гадил жимсний овьёосны жигнэмгийг хэрхэн хийхийг хараарай. Шарах шүүгээгээ Фаренгейтийн 350 хэм (цельсийн 177 хэм) хүртэл урьдчилан халааж эхлээрэй. Дараа нь боловсорч гүйцсэн хоёр гадилыг дунд зэргийн хэмжээтэй саванд хийж нэгэн жигд болтол нухна. Дараа нь нэг аяга (128 грамм) овьёос, дөрөвний нэг аяга (32 грамм) веган хагас чихэрлэг шоколадны үйрмэг холино. Хэрэв хольц хэтэрхий чийглэг байвал овьёосны хэд хэдэн халбага нэмнэ. Дараа нь нэг халбага (14 грамм) хольцыг авч, жигнэмгийн цаас дээр тавиарай. Хэрэв та хүсвэл дугуй хэлбэртэй үлдээж эсвэл хуруугаараа тэгшлээд болно.Энэ жор нь таны хутгуурын хэмжээнээс хамааран ойролцоогоор 12-16 жигнэмэг хийдэг. Дараа нь жигнэмгтэй цаасыг зуухны гол тавиур дээр тавиад 15- 20 минутын турш жигнэх хэрэгтэй. Хэрэв таны жигнэмгийн халбаганууд том бол та 20-25 минутын турш жигнэх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь жигнэмгийг зуухнаас гаргаж аваад хоол идэхээсээ өмнө хэдэн минутын турш хөргөнө. Таашаан зооглоорой!Олон улсын веган жор үнэгүй авах уу? Дараах хаягаар ороорой. SupremeMasterTV.com/veganrecipes