Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Саяхан Унгар улсын ерөнхий сайд, Эрхэм Ноён Виктор Орбан Европын Холбооны тэргүүнүүдэд бичсэн захиандаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсныхаа дараахан Украин (Урейн) улсад энх тайван тогтоох хэлэлцээр хийж эхэлнэ гэж мэдэгджээ. Цаашилбал, Унгарын тэргүүн ерөнхийлөгч Трамп дайныг дуусгах нарийвчилсан төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Ерөнхий сайд Орбан Украин (Урейн), Хятад улсын төрийн тэргүүнүүд, мөн ерөнхийлөгч Трамптай дайнд шийдэл олоход анхаарал хандуулахаар хийсэн уулзалтын дараа уг захидлыг гаргажээ.Их Британийн ерөнхий сайд асан, Эрхэмсэг Ноён Борис Жонсон мөн ерөнхийлөгч Трамптай саяхан уулзаж, Украин (Урейн)-ы асуудлыг хэлэлцсэний дараа, ерөнхийлөгч “түрэмгийллийн эсрэг ардчиллыг хамгаалах болно.” гэж дараа нь мэдэгдсэн байна.Эрхэм Ноён Дональд Трамп Гэрэлт Дэлхийн Энх тайвны Манлайлагч Шагнал, Гэрэлт Дэлхийн Нигүүлслийн Манлайлал Шагналыг хүртсэн. Эрхэм Ноён Борис Жонсон Гэрэлт Дэлхийн Халамжийн Манлайлал Шагнал хүртсэн.Эрхэм Ноён Дональд Трамп, Виктор Орбан, Борис Жонсон нар аа, Украин (Урейн)-ы дайныг энэ жил дуусгах боломжийн тухай гайхалтай мэдээ байна. Бурханы Ивээлээр ерөнхийлөгч Трамп дахин сонгогдож, улмаар Украин (Урейн)-ы сайн ард түмэнд хэвийн байдлаа сэргээхэд туслах болтугай.