Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 17-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гималайн ууланд би юуг ч сайн мэддэггүй байлаа. Хүмүүс явбал би дагаад л явдаг байв. Заримдаа тэд өөр замаар явж, бас их хурдан алхдаг байсан учраас би ганцаараа явах ёстой болдог байлаа. Модон тулгууртай ганцаараа явж, бороо орж нэвчээд байдаг болохоор аяны хөнжил улам л хүндэрнэ. Мөн дээшээ мацахад зам нь амаргүй. Гэсэн ч би жаргалтай байж юуны ч талаар тэгж их боддоггүй байсан. Мөргөлийн газар олох гэж, мөн надад зааж сургах ямар ч хамаагүй Их Багшийг хайн яваад л байлаа. Эрж хайн явсаар байв. Үнэхээрийн хүнд цаг үе байсан ч надад хэзээ ч хүнд санагдаагүй. Ганц хором ч надад хүнд санагдаагүй. Одоо л би та нарт ярихад. хүнд цаг үе гэж хэлж болохыг санаж байна. Гэвч миний хувьд тийм байгаагүй.

Энэтхэгт хэзээ ч ганцаараа явж болохгүй. Эмэгтэй хүн хэзээ ч тэгж ганцаараа явж болохгүй. Ямар ч үед аюулд өртөж мэднэ, учир нь эрчүүд өөрийг тань муу эмэгтэй гэж боддог. Тэгж ганцаараа явбал асуудалд орно. Тэр үед би тэнд очиж байхдаа нэг их юм бодоогүй. Зөвхөн Бурханыг л эрж хайж байв. Заримдаа зарим эрчүүд намайг гэртээ аваачиж, харж хандаж, хамгаалъя энэ тэр гэж хэлэхэд нь би зүгээр л, “Үгүй, үгүй, үгүй. Би зүгээр” гэдэг байсан. Хэзээ ч айж байгаагүй. Хэт их аюул байсныг би мэдээгүй. Хайр хүнийг сохолдог гэдэг үг байдаг даа. Би гэгээрэлд, Бурханд, Их Багшид дэндүү гүн дурлаж, ямар учиртайг нь ч ойлгоогүй. Гэсэн ч Бурхан намайг хамгаалсан. Бурхан Диваажин, “Энэ эмэгтэй дэндүү тэнэг, үнэхээрийн тэнэг зөрүүд юм. Тиймээс Түүнийг харж хандахгүй бол болохгүй нь. Түүнд ямар ч мэдэх юм алга. Аюул энэ тэрийг тоохгүй юм, Түүнийг хамгаалахаас.” гэж бодсон байх. Тийм учиртай байх.

Морь-хүн унах боломжтой бол зарим хүн унаад явдаг байсан. Гэхдээ тэд намайг өрөвдсөн нүдээр хардаг байсныг ойлгоогүй. Учир нь морь-хүн унаад явбал аюултай. Морь-хүн заримдаа мөсөн дээр халтирч, мөн зарим эмэгтэй/эрэгтэй мөснөөс халтирахыг харж байлаа. Би бүрэн хамгаалагдсан байсан! Бурханы аврал! Энэ олон жилийн дараа ч энэ нь ямар аюултай байсныг ойлгоогүй л байна. Тийм учраас надтай адил Гималайн төгсгөл рүү мөргөл үйлдээд ирсэн нэгнийг хүмүүс шүтэж, тэд бол Бурханы хайртай нэгэн хэмээн тэдэнд мөргөдөг.

Би иргээд нэг ашрамд очоод хаягдсан англи хэл дээрх нэг сонин аваад уншиж байлаа. Ховор зүйл л дээ. Англи үгс хараад аваад уншсан юм. Шатан дээр суугаад уншиж байлаа. Тэгтэл нэг уртаа сахалтай, гэдсээ хүрсэн урт цагаан сахалтай, хөмсөг энэ тэр нь бүхэлдээ цагаан, мөн цагаан өнгийн хувцас өмссөн нэгэн өвөө, яг л Их Багш мэт, Гэгээнтэн мэт өвөө над дээр ирээд миний өмнө мөргөсөн. Өө би үнэхээр их айж билээ. Сонингоо хаяад зугтаачихсан. Мартсан байна. Түүнээс яагаад гэдгийг нь асуух ёстой байсан юм, гэвч огт асуугаагүй. Би, “Тэр юу хийнэ вэ? Яагаад ийм олиггүй эмэгтэйн өмнө мөргөнө вэ?” гэж бодсон.

Тэгэхээр ямартай ч, Их Багш болно гэдэг Диваажингаас Бурханаас заяасан байдаг. Зөвхөн Бурхан өөрт тань хэлсэн үед, мөн өөрийгөө худал хуурмагаас хэрхэн хамгаалахаа мэддэг, эсвэл Их Багш тань таныг нэгэн газарт илгээж тэдэн хүнд авшиг өг гэж томилбол Их Багшийн Хүчинд найдан авшиг хүртээдэг. Их Багш энэ тухай мэдсэн байдаг. Хэчнээн хүн, мөн хаанаас ирсэн, хэдэн настай, нэр ус гээд бүхнийг Их Багшид мэдээлсэн байдаг. Зөвхөн Их Багш томилсон үед л тэнд очиж болно. Тэгээд л гүйцээ. Та бол Их Багш биш. Зөвхөн мэдээлэл агуулагч. Тийм учраас манай бүлэг дэх ийм лам гэлэнмаа нарыг “Арьяабалын элч (элч багш)” гэдэг бөгөөд тэд дүрмээ мэднэ. Тэгэхээр хэрэв үүнд сургагдаагүй бол та нарын мэдэхгүй зарим нэг гүн гүнзгий дүрмүүд бий.

Тэд өргөл барьц аван баясдаг хуурамч Их Багш байх гэж тэнд очдоггүй. Үгүй, яагаад гэвэл тэднийг бусдаас юу ч авч болохгүй гэж би хориглодог. Тиймээс тэд бүх зардлаа өөрсдөө төлөх ёстой. Мэдээж би өмнөөс нь төлдөг, тэдэнд бас мөнгө байхгүй. Бид мөнгө олдог. Тэртээ тэргүй бид дундаа ашигладаг болохоор хамаагүй. Тэд өөрсдийн гэсэн мөнгөтэй байдаггүй. Одоо бол тэд зөвхөн гадаад явах ёстой болж, зээлийн карт хэрэгтэй болбол юу ч боллоо гэсэн авдаг. Тэгээд тэнд очоод тэд бүх зардлаа төлөх ёстой. Авшигтнуудаас авшигласан бүхнээ тэд төлөх ёстой. Ганц ч төгрөг төлөхгүй байж болохгүй. Та нар энэ бүхнийг мэднэ. Миний үлдсэн гэрээс гарагчид, лам гэлэнмаа нартай яривал, үүнийг мэднэ. Тэд бүгд мэднэ. Одоо зөвхөн үлдсэн хэд нь, нэр алдрын төлөө, хуурамч гүрү болох гэж ч юм уу, гэрлэх гэж гарч яваагүй үлдсэн хэд л энэ бүх зарчмуудыг мөрдөж, цэвэр ариун байгаа.

Ямар ч юм шалтгаанаар лам байхаа больсон бүх шавь нар хараахан Гурваас дээш түвшинд хүрээгүй учраас бүрэн гэтлэгдээгүй. Зүрх сэтгэл нь ариусаагүй бол тэд хүний төрлийг ахин нэг удаа авах ёстой болох байх. Хэрэв тэд Их Багшийгаа санаж, залбирсаар байж, буцаад хичээнгүйлэн бясалган дадуулж буй аваас өндөр төвшинд хэвээр байж магадгүй. Гэвч хэцүү. Өөрийнхөө таашаалыг гүйцэлдүүлж, эгэл ертөнцийн ашиг хонжооны төлөө үзэл зорилгоо нэгэнт орхисон бол буцаад авирах туйлын хэцүү. Хамаагүй дээ. Хүн бүрд найдвар бий. Бүгд чадлаараа хичээх ёстой. Тийм л учиртай. Хэрэв та нар бясалгал дадлаа хийхгүй, энэ удаа гарч чадахгүй бол, дараа удаа, магадгүй өөр гараг дээр очвол сайн Их Багштай дахин учирч, ахиад бясалгаж дадуулна гэж найдъя.

Одоогоор, энэ төрөлдөө би үнэхээр энэ гараг дээр ахиад ирмээргүй байна. Ийм байдлаар үгүй. Үгүй, үнэхээр дэндүү их ажил, хэт ихийг алдаж, дэндүү багыг олж байна. Мөн хэзээд ч үхэж, бусад сайн шавь нараа өнчрүүлэн үлдээж мэднэ. Энэ бол шударга бус. Би ахин ингэж их зовж чадахгүй. Мөн эргэн тойрондоо энэ бүх зовлонг хараад мөнхийн тамд буй мэт санагдах юм. Бясалгагчид аз жаргалтай, адислалтай байж, цаг үргэлж дэвшиж байх ёстой. Тийм ээ, тэд бүгд тэгдэг. Ихэнх шавь нар маань тэгдэг. Зөвхөн би л тэгдэггүй. Тэд бүгдийг нь надаас аваад өөрсдөө жаргалтай байдаг. Гэхдээ энэ нь сайн л даа.

Би өгөхийг хүсээгүй юм биш, юу гэх гэсэн бэ гэвэл, яах гэж ийм олон хүн...? Ихэнх нь итгэдэггүй, юу ч мэддэггүй, юу ч сонсдоггүй. Дүрвэгсдийн лагераас аварсан өөрийн тань хүмүүс хүртэл шүү, тэднээс юу ч аваагүй байхад тэд миний эсрэг болж байна. Аймшигтай зүйлс хийж, бурууг үйлдэж, өөрсдийгөө их багш гэцгээж, миний зарчмуудын эсрэг буруу зүйлс хийж, бусад хүмүүст миний сургаал номлолыг бүр ч буруугаар ойлгуулж, улмаар илүү олон хүнийг миний сургаалаас зугтаахад хүргэн, гэтлэгдэж чадахааргүй болгож байна. Тиймээс үйлийн үр нь хэмжээлшгүй их, яг л гинжин урвал шиг явагддаг. Тун сайнгүй. Тоогүй, огтхон ч шударга бус. Юмс дээрдэнэ гэж найдъя. Тиймээс л би маш их, маш их ажиллах ёстой болдог юм.

Би энэ дэлхий дээр байгаа цагтаа энэ дэлхийг аварч, хүмүүсийн бие махбод болон сүнсийг аврахын тулд юугаа ч харамлахгүй гэдгээ амлаж байна. Та нарт хэлж чадах зүйл маань л энэ. Би амлаж байна. Би илүү ихийг хэлж зүрхлэхгүй. Диваажин юу ч төлөвлөсөн байсан ерөнхий том дүр зургаар нь авч үзэхэд тийм ч их зүйл задалж хэлж болохгүй. “Өө, зарим ерөнхийлөгч аллагад өртөж үхнэ; Зарим нь хэчнээн боломжгүй мэт байвч энэ жил, дараа жил ямар ч байсан ерөнхийлөгч болно...” гэх зэрэг жижиг зүйлийг задлах нь тийм их юм биш. Харин бүхий л хүн төрөлхтөнд болон энэ гараг дээрх амьтан төрөлтөн гэх мэт бусад бүх төрөлтөнд зориулсан том, агуу төлөвлөгөөг илчлэх юм бол “баларна.” Зөгнөл таамаглал тань сүйрч мэднэ. Мөн хүмүүс таныг дорд үзэн, “Өө, Тэр урьд нь зөв таамагладаг байсан ч одоо дандаа буруу зөгнөлөө.” гэнэ. Тийм биш шүү.

Би тэдний нэрийг цэвэрлэмээр байна. Бүхий л чин сэтгэлтэй, зөн билигт, хариу нэхдэггүй хүмүүс манай гарагийн талаар бүгдийг, ялангуяа энэ цаг үеийг, 2024 оноос өмнө, 2012 он хүртэл үргэлж үнэн зөв зөгнөж хэлсэн. Тийм ээ, бүр 2012 хүртэлхийг. Тэд бүгд зөв хэлсэн. Тийм байж болох байсан. Хүн төрөлхтөнд тийм гамшиг тохиолдож болох байсан. Диваажингаас гал ирж болох байлаа. Бүхий л уулсыг зүгээр л нөмрөх үер тохиолдож болох байсан юм шүү. Яагаад гэвэл Бурхан бүхнийг чадна. Бурхан тийм зүйл болгож чадна. Бурхан усыг эргүүлж, уулыг нөмөрч, хүн төрөлхтнийг бүхэлд нь тэдний шаргуу хөдөлмөрлөн бүтээсэн бүхнийг живүүлж чадна. Тийм зүйл болж болох байсан. Гагцхүү Диваажин хийгээд өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Их Багш нарын Хүчний тусламжаар аврагдсан хэрэг. Учир нь Тэд хаа сайгүй оршдог. Тэд зөвхөн бодит бие махбодод оршдог бус, бодит бус биед оршиж, биднийг хараагүй байхад ч тусалж байдаг. Тэдэнд бүгдэд нь бид талархах ёстой.

Мөн бид бүх зөн билигтнүүдийн, ялангуяа Баба Ванга, ноён Хамилтон-Паркер зэрэг шинэ зөн билигтнүүдийн нэр төрийг цэвэрлэх ёстой. Түүнийг “орчин цагийн Нострадамус” гэдэг. Тэр бол англи хүн. Тэрээр Цог Жавхлант II Элизабет Хатан Хааны өөд болохыг, мөн бусад олон зүйлийг, тэр бүү хэл ерөнхийлөгч Трампыг хороох оролдлогыг хүртэл хэлсэн байх жишээтэй. Мөн тэр энэ гаргийг аврах, хүмүүсийг аврах хэсэг баатар, чимээгүй баатрууд байдаг талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Гэхдээ тэр нь хэн гэдгийг л мэдээгүй.

Photo Caption: Ямар ч Төрөл Зүйл Байсан Бид Оршдог.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (17/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-03
312 Үзсэн
39:37
2024-11-03
70 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд