Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing Photos of Sky in Land Where Promotion of Veganism Is Invovled And Godses Show Their Support Via This Sign

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Солонгосын Да-юниэс ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Хамгаас Эрхэм Их Багш аа, Суприм Мастер ТВ-ийн хамт олоон, та бүхний сэтгэл зүтгэлд би үргэлж талархаж явдаг билээ. Өнгөрсөн 9, 10-р сар янз бүрийн арга хэмжээтэй тун завгүй сарууд байсан ч би Солонгост болсон Уур амьсгалын Жагсаал, Веган фестивальд оролцож байхдаа Их Багшийн хайрыг мэдэрсэн. Би өөрийн авсан тэнгэрийн зургуудаас хуваалцъя.

923 (9-р сарын 23) Уур амьсгалын Шударга ёсны Жагсаал нь байгаль орчны янз бүрийн байгууллагуудтай бид хамтран оролцсоноор онцгой ач холбогдолтой байлаа. Ёнсан өртөөнд хаалтын үг хэлэх үеэр тэнгэрт солонго татахыг бид харав. Олон хүний ​​сэтгэлийг хөдөлгөсөн мөч байлаа.

10-р сарын 21, 22-ны өдрүүдэд Сөүлийн Инновацийн Паркт Веган фестиваль болсон. Гадаах тоглолт, хөтөлбөр, веган лангуу зэргийг багтаасан нь нутгийн иргэд, гадаадынхан, бүр тэдний нохой андууд хүртэл зугаацах орон зайг бүрдүүлсэн. Ийм амгалан тайван, аюулгүй газар байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа залуус илэрхийлж байлаа. Тэр өглөө бороо орох төлөвтэй байсан тул бид бага зэрэг санаа зовсон ч наадам руу явах замд цаг агаар нарлаг болж, наадмын талбай дээрх үүлс маш хурдан солигдож, үзэсгэлэнт зургуудыг бий болгож байв. Хэсэг хугацааны дараа үүлс хэлбэрээ өөрчилж, жижиг тагтаа байсан бол том бүргэд болжээ. Веган Наадмын дүрүүдийн сахиустай төстэй үүлс хүртэл нэг нэгээрээ бүрэлдэх нь Диваажин дахь наадам шиг санагдсан. Би гүнээ сэтгэл хөдөлж, хайрлаж буйгаа мэдэрсэн.

9, 10-р сард улс даяар их олон төрлийн веган фестиваль, байгаль орчны арга хэмжээ болсон бөгөөд веган соёл өмнөхөөсөө хамаагүй хурдан тархаж байх шиг санагдаж байна. Үүний зэрэгцээ би Суприм Мастер ТВ-ийн Хүчний талаар илүү ихийг мэдэж авсан бөгөөд Их Багшийнхаа болон хамт олны хичээл зүтгэлд тун их талархаж байна. Хэдийгээр би дутмаг хэвээр, заримдаа сул дорой, залхуу болчихдог ч гэсэн би эргэн сэргэж, ямагт зөв замаар явж, хорвоогийн төлөө өөрийгөө зориулна гэж найдаж байна. Уналт болгоны дараа хөл дээрээ босоход минь тусалсан Их Багшдаа гүнээ талархаж, Их Багшийн Буян, Адислалыг дэмий үрэхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Мөн энэ жил төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан надад суралцах олон боломж өгч, үзэсгэлэнт тэнгэр, байгаль дунд Таны Оршихуйг мэдрэх завшаан олгосон Тандаа баярлалаа. Солонгос болон дэлхий нийтээрээ веган дэлхийг удахгүй ухаарахын тулд сэрэх болтугай. Солонгосоос Да-юнь

Бүтээлч Да-юнь, Таны зүрх сэтгэлийн үгийг уншихад таатай байлаа. Хөөх, Солонгост маш олон гайхалтай эерэг үйл явдлууд болж байгаа юм байна. Гарагаа тогтвортой байлгахын тулд танай нутагт веганизмын сурталчилгаа явуулж буй талаарх энэ сайхан мэдээнд баярлалаа. Таныг, авшигтан нөхдийг, халамжит Солонгос ард түмнийг Диваажин хамгаалах болтугай. Тэнгэрлэг Гэрэлд, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич. Их Багш танд урмын үгс хэллээ: “Чин үнэнч багийнханд, веган дэлхийд тусалж байгаад талархаж байна. Бусдын төлөө хийсэн бүхэн тань улам их болж эргэн ирдэг билээ. Хийж байгаа үйл бүрд тань Их Багш мөн хамт байгаа. Мөн та бүхэн чин сэтгэлээсээ үйлдэх аваас Бурхад дэмжиж байгаа гэдгээ өөрөөр замаар харуулдаг! Тухайлбал тэнгэр дэх үзэгдлүүлд. Эрч хүчтэй Да-юнь, Солонгост олон веган баярын арга хэмжээ болсон нь гайхалтай. Арьяабалын Аргаар сайн бясалгаж, эдгээр бүх тохиолдолд та чадах чинээгээрээ тусалсаар байгаарай. Танд болон номын ах, эгч нарт маш их Хайртай шүү. Та, элэг нэгт авшигтнууд, шинийг санаачлагч Солонгос улс хамгийн дээд чадавхдаа хүрэг хэмээн Сансар огторгуйн Ачлалт нинжин Оршнолууд адислах болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:13

Онцлох мэдээ

2024-10-17   42 Үзсэн
2024-10-17
42 Үзсэн
2024-10-17
28 Үзсэн
2024-10-16
340 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд