Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Амьтад биднийг тоо томшгүй адисалдаг. Жишээлбэл таны нохой өдөр бүр таныг 3% адисална. Харин миний ноход 6% юм уу 8% адисалдаг, учир нь тэд веган хоолтон бас би тэдэнд хайртай, тэд хариу хайрладаг. Амьтад зүгээр л хэн нэгэнд өгчихдөггүй, эзэндээ хүртэл өгөхгүй. Эзэн нь хайрлахгүй бол тэд өгдөггүй. Цагаан хоолтон биш нохой хүртэл арай бага, 2% ч юм уу адисалдаг. Учир нь тэднээс суутгагддаг, тэгээд л тэр. Тэд хадгалж үлдсэндээ биш суутгагдсанаас болдог. Бид амьтан идвэл бидний буян хишиг суутгагдаж, тэр амьтандаа очдог. Дунд зэргийн шувуу 4%-ийн адислалтай. Тоть, жишээ нь, том тоть илүү их адисална, 8%. Цацагт хяруултай та цуг байдаг бол, хашаандаа тэднийг тэжээдэг бол тэд таныг 5-10% адислах болно. Жишээлбэл өнөөдөр та ямар нэг зүйлээс зөвхөн 100 оюун санааны оноо хүртсэн гэвэл тэр танд 5 эсвэл 10-ийг дээр нь нэмж илүү өгнө, өдөр бүр ийм байна гээд төсөөл дөө? Арван өдөр болоход та юу ч хийхгүйгээр 100%-тай болох нь. Зөвхөн цацагт хяруулыг тэжээхэд л ийм байна. Тахиа хүртэл маш жижиг, дорой мөртөө 2-6%, 6% эсвэл 10% адисалдаг, та тэдэнд веган хоол өгдөг учраас тэдэнд адислах хүч илүү их байдаг.