Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Дэлхий даяар нүүрний хамгаалах маск хомсдож байгаа тул Их Багш энэрэнгүйгээр бидэнд хэрхэн өөрсдөө маск хийхийг зааж өглөө. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эдгээр зөвлөгөөг ах, эгч нартаа яаралтай үед туслах болно гэж найдаж бид нэвтрүүлж байна. Бурхан бид бүгдийг хамгаалах болтугай.“Та бүхэн тунгалаг, хатуу хуванцрыг дөрвөлжилж зүсэн өөрсдөө хамгаалах маск хийж болно. Үүнийг хатуу туузад скоч эсвэл үдээсээр бэхлээрэй. Дараа нь супермаркет гэх мэт олон нийтийн газар алхаж байхдаа нүүрээ бүхэлд нь хамгаалахын тулд уян тууз эсвэл даавуугаар толгой дээрээ боож тогтоогоорой. Дараа дахиж ашиглахын тулд угаагаад, хатаагаарай.”Цар тахлын үеэр сандарч худалдан авалт бүү хийгээрэй. Учир нь бээлий болон маск зэрэг зүйлс үргэлж бэлэн байх боломжгүй. Тиймээс өөртөө маск, бээлийгээ хийгээд зүүгээрэй.Байгальд ээлтэй, нэг удаагийн том гялгар уутыг ашиглан гартаа углаарай. Үүн шиг резин боолтыг байгальд ээлтэй хуванцар уутныхаа амсар дээр тогтоогоорой. Гараа тэр дотор нь хийчих. Эцсийн бүтээгдэхүүн ийм болно. Харж байна уу. Резинэн боолт байранд нь тогтоож байх юм. Миний бугуйнд буй резин боолтыг харж байгаа биз дээ. Одоо та бүхэн их үр дүнтэй, яг л бусад бээлийтэй төстэй бээлийтэй болчихлоо. Дотроо маш их зайтай. Харж байна уу, би дэлгүүр яваад супермаркетаас ийм түр бээлийгээр юм авчхаж болохоор байна. Ингэвэл эмч, сувилагч нарт хэрэгтэй мэргэжлийн бээлийг та бүхэн хэмнэх болно. Бусдыг бодолцож байгаарай, учир нь энэ бол үхэл амьдралын асуудал. Дэлхийнхээ хүнд бэрхшээлтэй цаг үед бид амин хувиа хичээсэн байж болохгүй. Эмч сувилагч нарт хэрэгтэй байж магадгүй лангуун дээрх бүхнийг бүү ав. Та нарт маш их баярлалаа.Харин гэрийн аргаар хийж болох маскийн хувьд гарын алчуурыг давхарлаад хоёр төгсгөлийг нь сунадаг резинээр боож болно. Үүнийг чихэндээ зүүгээд гадаа дэлгүүр гарах гэх мэт гадагш гарахдаа зүүгээрэй. Та нар маск болж байгааг харж байна. Гарын зөөлөн алчуурыг давхарлаад хийж болно. Өөрийгөө хамгаалахын тулд эсвэл гурав давхарлаж болно. Гадаа гарахдаа хатуу хуванцраар хийсэн баг хамгаалалт өмсөж болно. Би та нарт өмнө харуулж байсан даа, ингээд аюулгүй байх юм. Мэдээж залбирах хэрэгтэй. Бурхан бидний жинхэнэ Хамгаалагч. Диваажинг мартаж болохгүй, Сахиусан Тэнгэрүүдийг мартаж болохгүй. Бурханыг бүү март. Бусад бүх зүйл биднийг тодорхой хүрээнд л хамгаалдаг.Бусдыг бодолцож байгаарай. Өөрөө өөртөө маскаа хийгээрэй. Та нар ийм хуванцар боолтоор л чихэндээ тогтоогоод зориулалтын маск шиг зүүчхэж болно. Та бүхэн гялгар уутаа дэлгүүрээс гарсныхаа дараа хаях хэрэгтэй. Хэрэв дахин хэрэглэхийг хүсвэл, маш сайн угааж цэвэрлээд дахин хэрэглэхээсээ өмнө ядаж хэдэн цагаар наранд өлгөж тавиарай. Нүүрний маскийг та бүхэн угаагаад наранд хатаагаад дахин хэрэглэнэ. Тэгвэл биет байдлаар аюулгүй хамгаалагдсан мэт байх болно. Тахлын үед өөрийгөө хэрхэн хамгаалах нь ийм л хэмжээнд байна.Эмч, сувилагч нарт бусдыг бас өөрсдийгөө аврахын тулд бээлий, маск хэрэгтэй байгаа. Тэд амь аврах тэргүүн эгнээний хүмүүс. Тэд бол баатрууд. Харсан бүх маск, бээлийнүүдийг бүгдийг нөөцөлж авалгүйгээр эмч, сувилагч болон эмнэлгийн ажилтнуудыг хамгаалаарай гэж хүсье. Бурхан та бүхнийг ивээх болтугай Бурхан та бүхнийг хамгаалаг.Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн КОВИД -19 (болон аливаа бусад) цар тахлын үеэр хамгаалж сэргийлэх бүх зөвлөгөөг (олон бий) дараах хаягаар үнэ төлбөргүй үзэж, татан аваарай: MastersTipsOnCOVID-19.comВеган байж=Энх тайвныг цогцлоо.