Надтай хамт дэлхийг авар. Найдах ямар ч хүнгүй, тэднийг хамгаалах хэн ч үгүй, зовлон шаналлаа орилоод ярих дуу хоолойгүй зовж буй амьтдад тусалж хайрла. Би үргэлж тэвчиж чаддаггүй.
Би Ян Мин Шан гэдэг уулан дээр байсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их үзэсгэлэнтэй, буйд газар. Тэр үед майханд амьдардаг байлаа. Үнэхээр хүйтэн, маш хүйтэн, үнэхээр хүйтэн байсан. Дээш машинаар алсуур өгсдөг учраас тэр уул тийм ч өндөр мэт санагддаггүй. Налуу нь алсуур өгсдөг учраас уулын оройд гарахад тийм ч өндөр мэт санагддаггүй. Мөн уулын оройн зарим хэсэг нь хавтгай. Тиймээс эрт дээр үед, зарим хүмүүс тэр уулан дээр байшинтай байсан. Орчин үед бол тэнд байшин барихыг мэдээж хориглосон, учир нь энэ нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон. Үнэхээр хавтгай болсон. Ян Мин Шан уулан дээр надад нэг жижигхэн байшин байсан. Дээшээ машинаар гарчхаад цааш их удаан алхдаг, шатаар өгсөж гарах ёстой байдаг. Хэчнээн мянган алхам гэдгийг нь мэдэхгүй, багадаа хэдэн зуун алхам. Тэгээд налуугаар алхаж, ахиад шатаар гараад цааш ахиад алхана. Хэр удаан гэдгийг мартаж. Магадгүй багадаа... Санаж байгаа хүн байна уу? ( Хорин минут. ) Хорин минут. Тэр доороос. Танхимынхаа дээврээс. Алхвал 20 минут болдог. Хэрэв би алхвал багадаа 40 минут болно. Би дөнгөж сая Тайвань (Формоса) номын ахаас тань асуулаа. Тэр надад 20 минут болдог гэж хэллээ. Хэдийнээ оройд нь гарсан байхад цааш ахиад 20 минут алхаж өгсдөг. Би энэ бол түүний хувьд 20 минут гэсэн, миний хувьд бол магдагүй 30, 40 минут эсвэл 1 цаг болно. Зарим туслахууд маань 1 цаг гэнэ, учир нь тэр алхаад дунд нь амрах ёстой болно.
Тэнд үнэхээр юу ч байдаггүй, гэхдээ хавтгай, том хавтгай газар, надад бол хангалттай том. Тэндээ бүр хулсан төгөлтэй, хавтгай дээр. Тайвань (Формоса), Тайпей-н хүмүүс, авшигтнууд надад сюрприз барин зургаан булантай төрлийн, унтлагын өрөөтэй байшин барьж өгсөн, ба тэр нь нуугдмал байдаг. Тэгээд доод давхарт нь. нэг том... мэдээж миний хувьд хангалттай том. Би бол жижиг хүн учраас тэд юу ч барьсан том байна. Яг л асар шиг. Тэдний гаргасан миний зарим хоолны нэвтрүүлгээр, эсвэл зүгээр нэвтрүүлгээр будсан асар гарсан байгааг та нар харсан байх. Дээр нь жижиг унтлагын өрөө бий. Тэгээд тэд үнэхээр хайр энэрэлтэй учаас дээвэр дээр нь ус цацардаг систем хүртэл хийсэн байсан. Нэг номын ах тань, гэр бүлийн хамт хэдийнээ Австрали явсан. Тэр номын ах, Тайпей-н болон бусад хэсгүүдээс ирсэн номын ах, эгч нарын хамт барьсан юм. Гэвч ерөнхийдөө тэр байсан. Тэр барилгачин учраас тэрийг барьсан байсан.
Намайг бороонд дуртай гэж нэг удаа хэлж байсныг сонсоод дээвэр дээр нь ус цацардаг систем байрлуулсан байсан. Тэгэхээр тэр бол түүний надад зориулж хийсэн шидэт борооны систем. Энэ нь бас зуны улиралд дээврийг сэрүүцүүлдэг. Бидэнд агааржуулагч энэ тэр байгаагүй. Би санахгүй байна. Сэнс байсан ба саравчинд хоолоо хийдэг байсан. Саравч хов хоосон, тэнд нь дэлгэц, хаалга гээд юу ч байхгүй. Тэр хулсан төгөлд маш их шумуул байдаг ч надад хэзээ ч хүрч байгаагүйг нь санаж байна. Мөн миний ойролцоо байсан туслахууд хэзээ ч хазуулж байгаагүйг санаж байна. Гэвч шумуулыг нь болж харж байсан. Хөөх! Сүрэг шумуул, өтгөн, бүлэг шумуулууд хамтдаа хулсан төгөлд өөр өөр хэсэгт байсан. Би харсан. Гэвч би хэдхэн удаа харсан, тэд намайг үймүүлдэггүй байсан болохоор анзаардаггүй байсан юм. Хөгжилтэй. Хорин одоо бол тэд намайг хотод гээд хаа сайгүй хаздаг. Инээдтэй. Цус минь илүү амттай болсон уу эсвэл үйлийн үр минь илүү татах болсон уу, мэдэхгүй. Аль аль нь байж болно.
Тэр газарт би үнэхээр дуртай. Тэнд урьд нь гарч очдог байх үед надад олон шавь байгаагүй. Тэндээс би дүрвэгсдийн төлөө ажил хийж, дараа нь бууж ирдэг байсан. Тийм учраас тэр газрыг би орхих ёстой болсон. Тэндээс хэзээ ч явахыг хүсээгүй. Дэлхийн бүх зүйлсээс, хүссэн юунаасаа ч бай би үнэхээр их хүлээсгүй болсон мэт санагдаж байсан. Үнэхээр энгийн газар; ердөө л унтлагын өрөөтэй. Надад ор байсан эсэхийг санахгүй байна, шалан дээр л унтчихдаг байсан. Тэнд ус нь холбогдчихсон, бүр цахилгаантай байсан. Итгэж байна уу?
Шидтэй хүмүүс, тэр бүлэг хүмүүс. Би санаж байна. Тэр барилгачин. Гэр бүлтэй боломжийн амьдралтай хүн байсан. Тэд надад мөнгө өргөл барьж чадахгүй, намайг авахгүй болохоор, тийш явсан байсан. Тэр хэсэг нь хувийн газар байх гэж бодож байна. Асууж байснаа санахгүй байна. Хувийн газар гэж ойлгосон юм, учир нь тэнд хулс ургаж байсан. Дунд нь том төгөл байсан ба бусад жимсний модод ч бас байсан. Эдгээр нь хуучны цаг үе, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болохоос нь өмнө авчихсан байсан хүмүүсийнх. Тэгээд мэдээж засгийн газар нь тэдэнд үргэлжлүүлэн тариалж, юмс тарьж, жижиг урц барихыг зөвшөөрсөн. Том байшин барьж болохгүй, цемент, бетон гэх мэтээр том байшин барьж болохгүй, харин жижиг модон урц бол болно. Орчин үед, нэлээд хэдэн жилийн өмнө хар салхи зарим газруудыг гэмтээсэн учраас тэд очиж засварлахыг хүссэн гэж сонссон. Гэхдээ би, “Яагаад? Үнэхээр хол зам. Материал гэх мэт зүйлсийг аваачих үнэхээр хэцүү учраас мартаж үз.” гэж хэлсэн. Тэнд ахин тэгж амьдрах тансаглал надад байхгүй гэж бодож байна, тиймээс тэднийг цагаа дэмий бүү үрээсэй гэж бодсон юм. Зүгээр л бясалгахад ашигла гэж тэдэнд хэлсэн. Гэхдээ дурсгал болгох гээд тэд далдуур дээш гарч засварласан эсэхийг мэдэхгүй. Ирээдүй хойч үедээ, намайг хэдийнээ өөд болсны дараа магадгүй тэд хүмүүсийг зочлуулж дээш гаргахдаа тасалбар зарах байх. “Энд, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, урьд нь амьдарч байсан. Хардаа, энд Түүний гутлууд, тэнд хоолоо хийдэг байсан газар нь.” Үхсэн хүний байшин, оромжоор тэд тийм зүйл хийдэг. Тэдгээр хэцүү шатаар хүмүүс цувран өгсөж, хол замыг туулж очоод, хүндэтгэл үзүүлээд, зураг авч, эсвэл энд тэнд адислал хүртэх гэж хүрэх байх. Магадгүй тэд миний хөшөөг өрөөний голд зогсож байгаагаар ч юм уу, жуулчдыг угтаж буйгаар хийнэ байх. Тэр нь уулын оройгоос, машинаа тавьсан газраас тань л гэхэд 20 минут алхуулна, учир нь машин тань ахиад дээшлэх боломжгүй. Мөн маш олон шатаар дээш өгсөх ёстой. Тэгээд цааш үргэлжлүүлэн алхаж болно.
Надад тэнд хоёрыг харьцах хоёр хэмжээтэй жижиг агуулах байсан. Тэд зарим нэг төмөр ашиглан тойруулж ороогоод түүн дээрээ дээвэр тавьсан. Би тэнд урьд нь голын дэргэд амьдардаг байсан. Тэнд гол байсан юм. Тэр нь надад үнэхээр таалагдсан. Тухайн үед надад их мөнгө байгаагүй. Тэгээд бид тэр газрыг худалдан авч, номын ахаас жаахан мөнгө зээлсэн. Тэр буцааж авахыг хүсээгүй ч би хэдийнээ эргүүлээд төлчихсөн. Би, “Би юу ч авдаггүй учраас, та авна уу.” гэж хэлсэн. Их мөнгө биш. Тэр жижиг газрыг авахад маш бага мөнгө орсон. Мөн бидэнд юу ч барихыг зөвшөөрдөггүй учраас хэдхэн төмрийг ямар нэг байдлаар хооронд нь холбоод дөрвөлжин өрөө болгосон. Мөн дээр нь хэдэн төмөр тавьсан ба хэзээ ч буулгахад амархан. Мөн нэг том майхан байсан, зотон даавуугаар, хулс гээд юу байснаа оролцуулан нэг майхан бид барьсан. Тэр үед гэхэд л бид хэдийнээ ажиллаж байсан.
Цөөхүүлээ байсан ч хэдийнээ ажиллаж байсан. Тараах хуудас тараах юм уу, хүмүүст эсвэл шавь нарт жижиг цаасан дээр мэдээ тараадаг байсан ба тэгснээр тэд сургаалыг үргэлжлүүлэн судалж, урам зориг авч, бясалгалаа хийж, веган хоолны дэглэмтэйгээ байх урам авч байсан. Тухайн үед, цагаан хоолтой байсан юм. Би огт сүү уудаггүй байсан болохоор сүүг ямар нэг муу зүйл гэж огт бодоогүй. Хожим нь ямар аймшигтай, ямар хэрцгий, хүнлэг бус гэдгийг нь харсан, жижиг хашаанд үхрүүдийг ямар ч эргэх боломжгүй байлгаж, гинж энэ тэртэй байлгадаг. Өө Бурхан минь! Тэгээд би тэдэнд ахин сүү уулгахаа больсон, хэдийгээр сүүг цагаан хоол гэж тооцож болох байсан ч болиулсан. Энэ нь аллага биш болов ч үхэрт хандаж байгаа байдал нь үнэхээр харгис. Манай оронд байдаг шиг тийм байгаагүй. Аулак (Вьетнамд) бид тийм зүйл хийдэггүй. Үхэр бол угтаа зөвхөн талбайд л явж байх учиртай. Магадгүй тэд хүнд ажилд тусалж, тариаланчдад юмс зөөхөд нь туслах юм уу тариалангийн улиралд талбай хагалахад нь тусалдаг. Тэд өөрсдийн гэсэн байшинтай. Тэнд ороод, өглөө нь үхэрчинтэйгээ гарч ирээд, явж өвсөө иддэг. Ихэвчлэн аяндаа, цатгалан, асаргаа сайтай байдаг, учир нь зарим алслагдмал бүс нутгийн тариаланчид үхрээс хамааралтай амьдардаг учраас тэдэнд тун сайхан ханддаг. Ямар ч зодуур, хүчлэх зүйл байдаггүй. Би бол тэгж харж байгаагүй.
Энэтхэгт байхдаа би үхрүүд хаа сайгүй яг л хүмүүс шиг явж байхыг харсан. Хэрэв үхэр замын голд, эсвэл бүр хурдны замын голд унтаж байвал бүх машинууд зогсдог. Та нар үүнийг мэднэ, тийм үү? Хараагүй байсан ч кино-н дээрээс харсан байх. Би өөрийнхөө нүдээр харсан. Энэтхэгт би хаа ч явсан үхрийг яг л хүн шиг хайрлаж хүндэлж байсан. Тэд бүр үхрийн хөлд нь хүрч, эсвэл үхрийн ар хэсэгт хүрч, дараа нь гараа толгой дээрээ хүргэн хүндэлдэг. Яагаад гэвэл Энэтхэгт, Хиндү шашнаар бол үхэр ариун. Хүүхдүүдэд сүү өгдөг. Тэр үед, бидэнд байгууламж, эсвэл орлуулах зүйл байгаагүй учраас үхэр олон хүүхдэд сүүгээ өгч тэднийг өсгөсөн. Тиймээс тэд үхрийг сүүний ээж, хоёр дахь ээж гэж Энэтхэгт үздэг. Одоо ч бас тэгдэг. Намайг тэнд байхад тэгдэг байсан. Мөн тэд үхрийг байгаа зүйлээрээ хооллодог. Заримдаа үлдсэн ногоогоо зүгээр л гудамжинд шидчихдэг. Үхрүүд иддэг. Үхрүүд нь эрх чөлөөтэй хаа сайгүй явж байдаг. Мөн үхэр хүмүүст зам тавьж өгөх биш хүмүүс үхэрт зам тавьж өгөх ёстой байдаг. Үхэр амарч дуусаад, босож, сунайж, зэргэлдээх бэлчээрийн талбай руу, эсвэл хажуугийн гудамж руу өвс идэхээр явах юм уу хэвтэхээр явах хүртэл нь бүх машинууд зогсоод хүлээдэг. Би тийм л зүйл харсан.
Тиймээс сүүг хор хөнөөлтэй зүйл гэж огт бодоогүй. Бас, урьд нь би Буддын шашныг судалж байсан. Будда өөр нэгнээс сурсан туйлширсан төрлийн бясалгал дадлыг дадуулж байсан учраас Тэр эхлээд самадигаасаа гарч ирэхдээ үнэхээр сул дорой байсан. Тэд үнэхээр өөрсдийгөө өлбөрүүлж, юу ч идэж уудаггүй гэсэн. Зүгээр л бясалгадаг ба тэгээд Нирваанд ордог. Дараа нь Будда үүнийг буруу гэдгийг ойлгосон. Тэгээд үүнээсээ гараад учирсан анхны хүн нь нэгэн эмэгтэй байсан ба тэр түүнд сүү уулгахаар өгдөг. Тэгж л тэр эрч хүчээ эргүүлэн олж аваад үргэлжлүүлэн явж дадуулан бясалгадаг. Тэгж л би сүүг зүгээр юм байна гэж бодсон. Гэвч хожим нь орчин үеийн мал аж ахуй үнэхээр хүнлэг бус үнэхээр хэрцгий, бөөлжис хүрэм, харгис болсныг хараад мэдээж бид дахин хэрэглэхээ больсон. Мөн хэрэв та нарын хэн нэгэн тань ойлгоогүй хэвээр бол дараах кинонуудыг үзэх хэрэгтэй, “Доминион” PETA-н кино-г үз, “Дэлхийнхэн”-г үз, “Кауспираси”-г үз. Суприм Мастер Телевизээрээ бид тэдгээрийг үнэгүй сурталчилдаг. Мөн та нар Нетфликсээр үзэх боломжтой. Энэ бүх төстэй кинонууд харгислалын тухай, хэр хэрцгий байгааг, хүмүүс гэмгүй, дорой, хамгаалалтгүй, эелдэг амьтадтай хэрхэн хэрцгий хандаж байгааг үзүүлдэг. Найз нөхдөдөө үзүүл. Уйлах байсан ч тэдэнтэй хамт үз. Тэгвэл тэдний зовлонг хараад та нар чангаар орилно, гэхдээ найзуудтайгаа үзээрэй. Мах идэж, архи уудаг хүмүүстэй, бүр архи уугаад тэд жолоо барьдаг. Тэдэнд тэр бүх үр дагаврыг нь үзүүлээрэй. Муухай гэдгийг би мэднэ. Орилохгүйгээр би үзэж чаддаггүй. Заримдаа тэр киног дуусгаж та нарт хэлэх гэж олон хэсэг болгон үзэх ёстой болдог. Тэдэнд Суприм Мастер ТВ-р сурталчлаарай гэж хэлэх гэж. Бид аймшигтай зүйлсийг нь бүхлээр нь сурталчилдаггүй, хүүхдүүдэд дэндүү эмзэг. Гэвч киног нь киноны нэрийг нь сурталчилдаг, тэгснээр хүмүүс олж мэдээд, үзэх боломжтой. Тэгснээр мөн та нар чадлаараа бусад хүмүүс үзүүлэх боломжтой. Зөвхөн надад бүү найд. Зөвхөн Суприм Мастер ТВ-д бүү найд. Учир нь зарим буланд хүмүүс манай ТВ-г байдаг гэдгийг мэддэггүй. Бидэнд бүү найд, дэлхийг аврахад зөвхөн надад бүү найд. Надтай хамт дэлхийг авраарай, за юу? (За!)
53% нь Их Багшийн хүчнээс ирдэг гэж би та нарт хэлсэн, лекцээс, нэвтрүүлэгч нарт шигтгэсэн зүйлсээс, Бурхадын адислал гээд нийлээд 53% болдог. Тэгж л Суприм Мастер Телевиз дэлхийг адисалдаг юм. Гэвч далайд дусал бүхэн нэмэртэй. Дусал бүхэн нийлээд далайг бүтээдэг. Тиймээс гуйя, надтай хамт дэлхийг авраарай. Найдах нэгэнгүй, хамгаалах хэн ч үгүй, ярих дуу хоолойгүй, зовлонгоо илэрхийлэн орилох дуу хоолойгүй амьтдад туслаарай. Би үнэхээр тэсдэггүй. Оюун ухаанаа олон удаа би хаах ёстой болж байсан, үгүй бол амьтдыг зовж байгааг хараад би өдөржин үйлж үнэхээр их зовох байсан.
Зарим байдлаар хаах ёстой; үгүй бол ажиллаж чадахгүй, Суприм Мастер Телевизэд ажиллаж чадахгүй; та нарын төлөө, дэлхийн төлөө ажиллаж чадахгүй. Би хүчтэй, чанга байх ёстой. Гэвч үргэлж чанга байдаггүй. Өрөөнийхөө буланд, агуйдаа ганцаараа би олон удаа уйлдаг, шаналлаа гаргах гэж. Бодох ч үгүйгээр би аяндаа л уйлдаг, өөрийгөө уйлж байна гэдгээ мэдэхгүйгээр уйлдаг. Гуйж байна, туслаарай. Чадахаараа туслаарай. Мал аж ахуйн аймшигтай дадлыг найзууддаа үзүүлээрэй; бид, хүмүүс хүн чанараа хэрхэн алдсаныг, хүнлэг чанараа, нигүүлсэл, энэрэх сэтгэлээ хэрхэн алдсаныг харуулаарай. Хайраа алдвал бид үнэхээр бүхнийг алддаг.