Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хэн үнэхээр чөлөөлөгдөж чадах вэ? 11 хэсэгт лекцийн 5-р хэсэг, 2020 оны 07-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Их Багш хэчнээн ихийг золиосолсон ч хүмүүст тийм их тустай байхгүй, ядаж л тэдний хөгжлийн ийм түвшинд. (Тийм.) Тэд гараг дэлхийн бүхэл уур амьсгалын энергийг дэвшүүлсэн ч, тэд өөрсдөө өөрчлөгдөхөөс нааш, Багшаас тэдний төлөө золиослохыг бүү асуу, ямар ч хэрэггүй учраас тэр юм.

Хятадын Их Багш нарын нэг, хэн гэдгийг нь санахгүй байна, нэрийг нь мартаж. Хэн нэгэн Түүнээс яагаад дэлхийд туслахыг хүсэхгүй байгааг нь асуухад Тэр, “Дэлхийг аврахад нэг үсээ л алдах байсан ч би тэгэхгүй.” гэж хэлдэг. (Өө!) Тийм. Дэлхийд туслахын тулд нэг үсээ л алдахаар бол Тэр тэгэхгүй. Тэр санаа зовнисондоо биш, харин энэ бол хий хуурмаг зүүд гэдгийг маш сайн мэдэж байдаг ба хүмүүс зүгээр л үнэхээр хатуу толгойтой, заахад тун хэцүү гэдгийг мэдэж байсан. Үнэхээр хэцүү.

Тиймээс Бодидарма тавхан шавьтай байсан ба нэг нь л жинхэнээсээ гэгээрч Түүний залгамжлагч болдог. Энэ түүхийг санаж байгаа, тийм үү? Бодидармагийн тухай. Үгүй юу? Мэдэхгүй. (Үгүй, бид мэдэхгүй.) За хамаагүй Та нар Хятад хүмүүс биш учраас сайн мэдэхгүй байх. Олон Хятад хүмүүс ч мэддэггүй. Тэр бүр Энэтхэгээс ханхүү байхдаа ирдэг. (Хөөх.) Бүхнийг орхин Хятад явж, гэгээрлийн үрийг тэнд тарихыг оролдоод үзэх гэж явсан. Өргөн уудам Хятад оронд. Хятад ямар том гэдгийг, мөн хүн ам нь ямар их гэдгийг та нар мэднэ. Цорын ганц хүн л Түүний залгамжлагч болох хэмжээнд хүрсэн. Дэлхийг бүхэлд нь төсөөл дөө. (Хөөх.) Хэчнээн хүн Түүнийг сонсох вэ? Тэд бүр Түүнийг доромжилж, хэд хэдэн удаа амийг нь хороох гэж хүртэл оролддог. Киног нь үзвэл та нар харна. Гэвч азаар Түүнд хамгаалалт бас хүч байсан. Хүмүүс Түүнийг Кинфү гэх мэт зүйлээр, тулааны урлагтайгаар харуулдаг ч үнэндээ тэд ойлгодоггүй. Түүнд тэр бүхнийг ашиглах шаардлага байгаагүй. Дотоод хүч байсан. Тэд тийм утгаар хэлсэн ч гадна нь күн фү болгон орчуулсан. (За, Багш аа.) Тийм учиртай. Олон кино тийм байдаг. Жишээ нь тэд нэг Их Багшийн тухай кино хийхдээ түүнийг Күн фү-гийн Их Багш болгож, дараа нь хүмүүс Түүний бүх талаас дайрахад Тэр ганцаараа баруун тийш цохиж, зүүн тийш өшиглөдөг. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Урагш гуйвж, ар нуруу руу нь цохидог. Гэх мэт. (Тийм.) Тэд бүх талд нь байдаг ба бүгдийг нь ялж чадна. Байнга биш, заримдаа мэдээж тэр гэмтдэг.

Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл бол, Их Багш хэчнээн их золиослол гаргасан ч, хүмүүст тийм ч их ач тустай биш, ядаж л хөгжлийнх нь энэ үед (За.) Тэд гараг дэлхийн уур амьсгалын энергийг бүхэлд нь дэвшүүлж болох ч, хүмүүс өөрсдөө л өөрчлөгдөх ёстой, Их Багш өөрсдийнх нь төлөө золиослохыг хүсэх учиргүй, учир нь тэр нь ямар ч нэмэргүй. Хүн төрөлхтнийг бүхэлд нь мөн гарагийг бүхэлд нь дэвшүүлэхийн тулд Их Багш амьд, аюулгүй байж, энергиэрээ тэдэнд туслах нь дээр. Манай гараг аль эрт устгагдах байсан, олон энэрэнгүй, нигүүлсэнгүй Их Багш нар хүн төрөлхтний түүхэнд ирж буцаагүй бол манай дэлхий оршин тогтнохоо болих байсан. (За, Багш аа.) Одоо ч гэсэн, ямар ч бясалгагч байхгүй бол, энэ гарагийг өргөх Их Багшийн хүч байхгүй бол үгүй болох байсан. Учир нь долоон тэрбум хүний нүгэл үнэхээр агуу. Дэндүү хүнд. Диваажин болоод дэлхийг донсолгосон. (Хөөх.) Ертөнц даяарх бүх дагинас, сахиусан тэнгэрүүдийн бүх сэтгэл зүрхийг зүсдэг. Тиймээс энийг яаж болох ба тэднийг буруу муу замаараа үргэлжлүүлээд байлгах учиргүй. (За, Багш аа.)

Хэрэв тэд өөрчлөгдөхгүй бол ийм байдлаараа үргэлжлүүлж, та нарын харж байгаачлан улам л дордоно. (За, Багш аа.) Одоо үед та нар харах боломжтой. Жаахан тэвдүү байгаа. Хаа сайгүй л ой хээрийн түймэр гарч байна. Газрын зураг дээрээс харвал хаа сайгүй цэг, цэг, цэг байгаа ба бас цунами байна. Өөр юу болж байна? Үеэр, тэгээд бас царцаанууд, бас тахал өвчин, мөн ахиад нэг шинэ вирус, бас өмнө байсан вирус нэмэгдэж байна гэх мэт.

Дээрээс нь эдийн засаг нурж байна, хаа сайгүй бослого гарч байх жишээтэй. Гарч ажлаа хийхийн тулд бослого гаргаж, эрх чөлөөний төлөө, хөл хорионд байхгүйн тулд бослого гаргаж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг бослого гаргаж байна. (Тийм, Багш аа.) Хүйсийн ялгаварлал, хаа сайгүй оффис дахь, эр эмийн ялгаварлал гэх мэт бусад олон ялгаварлалын эсрэг босож байна. Энэ бүх эрх тэгш байдлын төлөөх тэмцлүүд олон арван жил үргэлжилсэн ч, ажлын талбарт эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш бус хэвээр байна. (Тийм.) Ялангуяа бизнесийн оюуны талбарт. (Тийм.) Хаа сайгүй маш олон тахал гарсан байна. Зөвхөн КОВИД-19 биш. (Тийм.) Арьс өнгөний ялгаварлал, хүйсийн ялгаварлал зэрэг бас тахал өвчин юм, эдгээр нь архаг тахлууд. (За.) Энэ нь үүрд мөнхийн өмнөөс эхэлсэн ба тэгээд магадгүй үүрд үргэлжилдэг. Тиймээс бид юу хийж байгаагаа мэдэхгүй. Асуудлууд дунд сэлж байна. Энэ дэлхий үнэхээр хүнд нөхцөл байдалд байна, үнэхээр гүн, гүн, гүн, гүн асуудалд байна. Хүн төрөлхтөнд дараа нь юу тохиолдохоос би айж байна.

Би жаахан хүүхэд байхдаа Тарзан гэдэг кино үзэж байсан. (За.) Төгсгөлд нь хоёр уул хоорондоо нэгддэг, ядаж л хоёр том чулуу нийлдэг ба тэдгээрийг ойртож нийлэхээс сэргийлж тэр хоёр гараа алдлан зогсдог. (За. Багш аа, Таны хоолой тасалдлаа.) (За, дээрдлээ.) Одоо сонсож байна уу? (Тийм.) Магадгүй утас эзэн шигээ хязгаараасаа халин стресстсэн байх. Яг л над шиг. Машин хүртэл хязгаартай байдаг, яс махтай хүмүүс биднийг ярилтгүй. (За, Багш аа.) Мөн над шиг 70 гаран настай эмэгтэй, өдөр бүр олон ажил хийдэг. Зөвхөн бие махбодын ажил биш, үл үзэгдэх ажлууд бас би, (За.) та нарт харагдахгүй, мэдэгддэггүй ажлууд. Би тайлбарлалаа ч та нар ойлгохгүй учраас ярихаас залхуу хүрч байна. Одоо тэгээд Тарзан хоёр уул хоорондоо мөргөлдөхийг зогсоох гэж тэр голд нь гараа алдлан зогсдог. (За.) Хайртай охиноо хамгаалах гэж байх. Гэхдээ төсөөл дөө тэр хэр удаан тэгж чадах вэ? (Тийм.) Тэр хэр удаан тэсэх вэ? Хоёр уул хоорондоо мөргөлдөх гэж байхад тэр зогсоох ямар их хүчтэй байх вэ? (Тийм, Багш аа.) Уулс хэдийнээ түүний гарын алдын хэмжээнд ойртсон байсан. Тэр хоёр гараа тэлж зогсоох гэж оролдсон. Энэ кино түүнийг ямар хүчтэй вэ гэдгийг харуулахыг хүссэн. (За.) Гэсэн ч тэр хүчээрээ тэр хэр удаан тэсэх вэ? (Тийм, удахгүй.) Тийм, ийм яаралтай л бол. Нэг бол уулс хоорондоо мөргөлдөхөө болих юм уу тэр нэг өдөр бууж өгөх ёстой болно. Тэгэхээр дэлхийн нөхцөл байдал тийм байна.

Бид оршин тогтнуулсаар байж болох ч, хүмүүс өөрчлөгдөх ёстой. (За, Багш аа.) Тэднийг үхэхийг юм уу, халдвар авахыг би зогсоож чадахгүй, яагаад гэвэл та нарт хэлсэнчлэн, нэгэнт үйлийн үрийн хүрд эргэсэн бол, буцаах юм уу, замд нь зогсоох ямар ч боломжгүй байдаг. Хариуцлага хүлээгдэх ёстой. (За Багшаа.) Энэ дэлхийд хүртэл хэн нэгэн, хэн нэгнийг хөнөөвөл шоронд орох ёстой болдог. (Тийм.) Эсвэл улс орноосоо хамаар ч бүр цаазын ял хүлээдэг. Тийм байтал бид бүхэн энэ бүх гэм зэмгүй төрөлтнүүдийг үй олноор нь ингэж хөнөөж байж яаж аллагаас мултрах вэ? Үгүй! Боломжгүй. (За, Багш аа.) Аль эрт зогсоосон бол, хэдэн жилийн өмнө зогсоосон бол боломжтой байсан, тэгсэн бол надад туслахад амар байсан.

Яг одоо бол би сүнсэнд нь л тусалж чадна. Тэд амьд, сүнс нь бие махбодод байснаас, сүнс нь дангаараа байхад ярихад хялбар байдаг. (За, Багш аа.) Гэсэн ч би туслахын тулд тэдэнд ямар нэг шалтаг, зарим нэг буян хэрэгтэй байдаг, учир нь тэд хангалттай эрт хийгээгүй. Хаа нэгтэй жаахан шалтагтай хүмүүст, эсвэл надад ямартай ч итгэдэг, ямар нэг байдлаар жаахан хүндэтгэлтэй байдаг хүмүүст би тусалж чадна.

Би дэлхийг бүхэлд нь адисалж, цар тахал дээрдэж, цунами гарахаа болих гэх мэт зүйл боллоо ч, би тэгж чадах байсан ч та нарт хэлэхгүй. Та нарт хэлж, тэгээд баталчихвал хүн бүр нэг нэгнээ үргэлжлүүлэн хөнөөж, өөр бусад сонголтууд хангалттай байсаар байтал амтлах мэдрэмжээсээ л болж амьтдыг тамалдаг. Тиймээс одоо би энэ тун тавгүй, муу асуултад бүр мөсөн хариулсан гэж найдаж байна. Дараагийн асуулт.

( Багш аа, өнгөрсөн зургаан сард Канад улсын ерөнхий сайд ургамлын гаралтай уургийн өссөөр буй эрэлтийг хангах гэж засгийн газраас ургамлын гарагтай уураг боловсруулахад $74 сая ам.доллар зарцуулна гэж зарласан. Энэ алхам мөн ажлын байр бий болгоно. Веган дэлхийг цогцлоохын төлөө удирдагчид өөр юу хийж болох вэ? )

Тийм. Тэд тийм л зүйл хийх учиртай. Ерөнхий сайдад баяр хүргэе. (Тийм.) Тэд өөр хийж болох вэ? Хүн бүрд одооноос эхлэн мах бүү ид гэж хэл. Тэгээд л гүйцээ! (Тийм.) Бүх нядалгааны газруудыг, амьтны үйлдвэрүүдийг зогсоо. Амьтдыг чөлөөл. Тэднийг хөнөөх биш чөлөөл. Эрх чөлөөтэй гүйлгэ. Тэд байгальд хийдэг зүйлээ хийгээд л яваг. Эсвэл тэд аяндаа үхэх хүртэл тэднийг хооллож тусал. Тэгээд веган бүтээгдэхүүнүүд хүн бүрийг тэжээхүйц хангалттай хэмжээгээр үйлдвэрлэ эрүүл, амтай, энэрэнгүй хүнс. Тийм зүйл тэд хийх учиртай. Хууль гарга, яг л хүмүүсийг дотор тамхи татаж болохгүй гэсэн шиг. (За, Багш аа.) Бусад бүх зүйлс адилхан хийгдэж болно. (За.) Мах идэхийг хориглохгүй байлаа ч, хэрэв дэлхий доош орвол, хүмүүст удахгүй идэх зүйл байхгүй болно. (За, Багш аа.) Бүгд өвчилснөөс болоод хэн ч тариа тарихгүй, хэн ч хоол хүнс хурааж авахгүй бол удахгүй идэх зүйлгүй болно. (За, Багш аа.) Тэгвэл махны талаар ярилтгүй, жимс ч тэр, тэдэнд идэх юу ч олдохгүй.

Энэ жил, сүүлийн хэдэн саруудад, олон тариаланчид жимсээ хураан авч чадаагүй. Та нар мэднэ. (Тийм.) Нэлээд хэсэг нь бас хаягдсан. Цэцэгс хүртэл, жишээ нь Голландад тэд цэцэгсийг зарж чадахгүй байсан учраас ялзруулах гэж багцалсан байсан. Хэн ч гарч ирж худалдан аваагүй. (Тийм.) Хүргэлт байж болно. Гэвч тэд яаж хүргэлт хийх хангалттай хүн олох вэ? (Тийм, Багш аа.) Учир нь бид хүн хүчээр дутмаг. Бүгд л өвчтэй, бүгд л ажилгүй, эсвэл бүгд гарч ажиллахаас айж байна. (Тийм, Багш аа.) Тэгэхээр тэд мөхлийн өдрийг хүлээж байна. Тэд веган бизнес эхлүүлж, мөн мал аж ахуйн үйлдвэрүүдээ хаахгүй л бол цар тахал үргэлжилсээр байх болно, магадгүй бүр ч нэмэгдэнэ. Цар тахлууд илүү нэмэгдэж, илүү гамшиг гарна.

Цар тахалтай үед ч, хэдийнээ хүмүүс гадагш гарч, бусад олон төрлийн бослого энд тэнд гарч байна. Байнга л маш олон зүйл болж байна. Олон компаниуд дампуурч, хүмүүс ажилгүй болж, өлсгөлөн хүртэл хаа сайгүй байна. Засгийн газарт бэлэн мөнгөнөөс татвар авах гэх мэт ямар ч орлого орж ирэхгүй байхад, цөхөрсөн ард иргэддээ яаж мөнгө, эсвэл тусламж өгөөд байж чадах вэ? Хэн ч ажил хийхгүй, бүгд зүгээр суугаад идвэл боломжгүй. (За, Багш аа.) Тэгэхээр энэ систем удахгүй дуусах ёстой, аль эрт зогсох учиртай байсан. Яагаад хэн ч харахгүй байгааг мэдэхгүй юм. Мөнгө, тусламж өгөх бол урт хугацааны шийдэл биш.

Уучлаарай би жаахан сэтгэлийн хөдлөлтэй байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүн муу гэдгийг мэдсээр байж яагаад тэд идэж өөрсдийгөө хөнөөж байгаад хүмүүст уур хүрч байна. Тэдэнд сайн биш, эрүүл мэндэд нь муу, байгаль орчинд муу, гараг дэлхийд муу. НҮБ-с (Нэгдсэн Үндэсний Байгууллагаас) бүх эрдэмтэд ч үүнийг албан ёсны болгосон. Хүмүүс яагаад өөрсдийгөө хөнөөхийг хүссэн хэвээр байгааг мэдэхгүй юм. Тэд өөрсдийгөө хөнөөхийг хүсэж байхад та нар яагаад намайг ямар нэг зүйл хийнэ гэж бодоо вэ? Өөрсдийгөө бүү хөнөө гэж тэдэнд хэлэх би хэн бэ? Тэдэнд ийм зүйл хий, тийм зүйл хий гэж хэлэх би хэн бэ? Гарт минь ямар ч хүч байхгүй. Эдгээр материаллаг зүйлсийг зохицуулахад материаллаг дүрэм журам хэрэгтэй. (За, Багш аа.)

Засгийн газар мах идэхийг хориглох ёстой, хэрэв тэд үнэхээр ард иргэдээ аврахыг хүсвэл, улс орноо, эдийн засгаа аврахыг хүсвэл мах, өндөг гээд амьтны гаралтай юу ч бай хориглох ёстой. Бүх амьтны орц найрлагыг яг одоо зогсоох ёстой! Тэгвэл магадгүй тэд өөрсдийнхөө хүмүүсийг, өөрсдийгөө, мөн дэлхийг аврах боломжтой. Би ингэж л хэлж чадах байна. Энэ бүхнийг би энэ олон жил хэлсээр ирсэн. (Тийм, Багш аа.ы)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-03
2 Үзсэн
31:48
2024-11-02
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд