Амьтан андууддаа, мөнхийн тусламжид зориулсан шүлэг:
Шахалдсан жижиг торонд Хэвтэж байхдаа чи Жаахан ч эргэх боломжгүй Заваан бохир дунд байна. Энэ биеэс чинь хэтийдсэн эгэл сэтгэл, оюун бодлоос ч хэтэрсэн Энэрэл хайр бүхнээс алс Энэлэм хүйтэн амьдрал дунд оршном. Үүнээс дор байх гэж үгүй хэмээн бодож түвдээгүй байхад эгэлхэн сүнсэнд чинь үлдсэн эцсийн бүхнийг хөнөөхөөр исгэрэх дуу сонстоно “Ийм л хувь оноогдож байгаа ч үнэндээ чи сайн байсан гэж өөрийгөө боддог уу?”
Энэ бүхэн тохиолдовч эгнэгт битгий бууж өг. АВРАЛ АЙСУЙ Нүдээ даруй аниад бидэнтэй, Диваажинтай, Их Багштай залбираарай. Чамайг хашиж хорьсон чамд харгислал үйлдэгч исгэрэгч тэр хүмүүст Диваажин уурсаж байна. АВРАЛ АЙСУЙ, АВРАЛ ОЙРХОН БИЙ.
Үр төлөө ч дэргэдээ байлгаж чадахгүй шанална Өхөөрдөм тэднийг чинь булаан авч гинжлэн хаших нь мухардмаар Эхийн сэтгэлийн зүйрлэмгүй их шаналал зовлонг дахин дахин амсана. Тавиланг тань шаналал болгож элгийг чинь эмтлэхийг мэдэх Энэ л хамгийн энэлэнт үед энэ дуу хоолой эргэн ирж тохирох цагийг ажиж үгээ шивнэнэ, “Энэ бол чиний л үйлийн үр, чиний л гав гинж. Хүртэх ёстой бүхнээ л чи хүртэж байгаагаа мэдэхгүй юу?”
Энэ бүхэн тохиолдвол эгнэгт битгий бууж өг. Зүгээр л нүдээ аниад бидэнтэй Диваажинтай, Их Багштай хамт залбираарай. Чамайг гинжилсэн чамайг харгисаар ажин буй тэр бүхэнд Диваажин уурсаж байна. Ертөнц эрх чөлөөг тань харах болно. АВРАЛ АЙСУЙ, АВРАЛ ОЙРХОН БИЙ АВРАЛ АЙСУЙ, АВРАЛ ОЙРХОН БИЙ.
БААТАР БАЙГТУН = ВЕГАН БАЙГТУН (= ДЭЛХИЙГЭЭ АВАРЪЯ)
Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.
Илүү олон тайллуудыг дараах хаягаас үзэж, татаж авч болно SupremeMasterTV.com/to-heaven