Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Надад үнэхээр их таалагдсан. Би тэнд ойр ойрхон очдоггүйг та нар мэднэ. Би зочид буудлуудад үнэндээ дургүй, их хүйтэн. Гэхдээ энэ хамгийн сайн нь. Тийм учраас би явах ёстой болбол тэнд очдог. Яагаад гэвэл тэд их инээдтэй, тэр хүмүүс их инээдтэй. […] Тэгээд нэг удаа ерөнхийлөгчийн оршуулгаас, Словени улсын ерөнхийлөгчийн оршуулгаас ирэх үедээ би үнэхээр их ядарсан байсан ба, хоолой багалзуурдсан мэт, эсвэл авсанд орсон мэт байв. Тэгээд би гэртээ байх боломжгүй байсан учраас тэр зочид буудалд очсон. […] Би очмогцоо л тэдэнд, “Би маш их ядарч байна. Яахаа мэдэхгүй байна. Надад ямар ч хамаагүй нэг өрөө өгөөч.” гэхэд шууд л нэг нь нөгөөдөө хэлж, “Яваад ийм зүйл, тийм зүйл худалдаж аваад Түүнд авчраад өг. Тэр ядарсан байна. Тэр үүнийг ууг. Тэрийг бас ууг.” гэж хэлцгээсэн. […]