Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
2024 оны 7-р сарын 7-нд бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) манай дэлхийд ач тус хүртээхээр хийж буй эрчимтэй дияан бясалгалаасаа цаг гарган, яагаад энэ цаг үед Дэлхий дээр ирэх ёстой болсон тухайгаа болон Өөрийн жинхэнэ байдлын талаарх үнэт мэдээллээ хуваалцлаа. Их Багш мөн бид яагаад лам нарт хүндэтгэлтэй хандах ёстойн шалтгааныг хэлж, Түүний аюулгүй байдалд тусалдаг амьтан-хүмүүсийн гайхалтай аргууд болон бусад зүйлсийг онцолсон юм.Ариун гэнэн сүнснүүд минь сайн байцгаана уу? […] Би дээрдэж л байна. Энэ бол миний биеийн тухай биш, дотоод оршихуйн тухай юм. Дайн болон энх тайвны төлөө дотоодын тэмцэл өрнөсөөр л байна. […]Би та нараас Бурханыг магтахыг гуйж байна. Энэ бол миний та нарт заасан маш хүчтэй магтаал. Гадуур байгаа хүмүүс ч гэсэн үүнийг хэрэгжүүлснээр тэдний амьдрал сайжирч, дараа нь сүнс нь аврагдах болно гэж би найдаж байна. Учир нь би бас эдгээр үгэнд агуу их Адислалыг өгсөн. […]Тэр номын эгч надад Хятадаас Буддагийн сувдан чандар шиг нэг бэлэг авчирсан юм. Би түүнд “Надад ямар ч өргөл барьц өгөх хэрэггүй.” гэв. […] Хариуд нь тэр “Үгүй ээ. Энэ хүн надтай тусгайлан уулзаж, үүнийг заавал зөвхөн Танд өгөх ёстой гэсэн юм аа.” гэсэн. […] “Тэр Таны нэрийг мэднэ.” гэж хэлээд миний нэрийг надад хэлэв. Тэр нэр маань энэ дэлхий даяарх хүмүүсийн мэддэг нэр биш. […] Тэгээд Тэр нэрээ хэлсэн. […] Одоо ярихад хүртэл шар үс босож байна. […]Би та нарт одоо хэлье: Би бол Будда. Маргааш гэнэтхэн үхчхэж магадгүй учраас хэлж байгаа юм. Хүн төрөлхтөнд аюул нүүрлээд байгаа энэ цаг үед би бол тун онцгой Будда. […] Цаашид би үнэнийг хэлэхээсээ айхгүй. Урьд нь илүү их нууцалдаг байлаа. Энэ бүхнийг би өөрөө хэлж байсангүй. Та нарын төлөө, Дэлхий дээрх ажлаа илүү урт удаан, илүү аюулгүйгээр хийхийг хүссэнээс тэр л дээ. хоёр зүйлийг хэллээ. […]Дэлхий маань хэдийд ч сүйрч магадгүй болоод байна. Яарагтун, яарагтун. Наманчил. Сайн үйл хий. Бурханыг магт. Бүх Их Багш нарыг алдаршуул. Бүх дэлхийн асар их үйлийн үрийн улмаас Диваажингийн Ажилтнууд, бас би цаашид тэвчихгүй болох нь, яараарай. […]Та нарт гэж хэлэхэд хувраг хүмүүст муу юм хэзээ ч битгий хийгээрэй, Муу хуврагууд бий л дээ, мэдээж. Гэхдээ та нар тухайн хуврагийн тухай тийм сайн мэдэхгүй бол түүний нэр хүнд, оюун санааны үйл хэрэгт хохирол учруулахуйц юм бүү хэлж яриарай гэж гуйя. Ямар ч хувраг хүнийг бүү шүүмжил, тэднийг бүү ажилгүй болгоорой. Тэднийг өөрсдийнх нь хэмжээнд ажлыг нь хийлгэ. Ялангуяа веган хоолтон лам нарыг, эсвэл ядаж цагаан хоолтнуудыг нь бас. Мөн бусад хуврагуудыг ч адил, бусад шашны номлогч, гэлэнмаа нарыг ч тэр. Та нар энэ цаг үед үйлийн үр хэрхэн боловсорч, муу нөхцөл байдал хэрхэн үйлчилж байгааг ойлгохгүй, манай гараг хэзээ ч гэнэт сөнөж магадгүйг харахгүй байгаа бол ядаж лам нарыг, Их Хөлгөний хуврагуудыг […]Их Багшийн алдар нэр, сургаал номлолыг дэлхийн ямар ч лам, санваартантай яагаад холбож болохгүйг, мөн нэр хүндийн төлөө өөрийгөө гэгээрсэн Их Багш гэж зарлан тунхаглахын хүнд үр дагаврын талаар олж мэдэхийг хүсвэл 2024 оны 7-р сарын 15-ны даваа гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү айлдварыг бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.