Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Юу? Юу гэсэн бэ, хайр аа? (Гайхалтай.) Гайхалтай? (Тийм.) Гайхалтай, ганц зүсэм веган бяслаг болон нэг зүсэм (веган) талх; өө Бурхан минь. (Баярлалаа, Багш аа. Баярлалаа.) Энэ хайр, тийм үү? (Тийм.) Гэртээ та нар худалдаж авах боломжтой. Гэртээ авч болно. (Өөр л дөө. Ийм биш.) Ялангуяа өөрт тань идэх юм бараг юу ч өгдөггүй хайр. Бүр ч илүү амтагддаг. Ийм олон хүнтэй, ийм жаахан байхад дандаа л гайхалтай амтагддаг.Намайг хүүхэд байхад хөрш маань дөрвөн хүүхэдтэй байв... Тэд тийм ч боломжтой байгаагүй. Нэг бананыг тэд дөрвөн хүүхдэдээ хувааж өгдөг байв. Гэвч намайг очиход тав болно. Үргэлж л үнэхээр сайхан амтагддаг байж билээ! Ялангуяа гэрт амьтан-хүмүүсийн мах их байсан болохоор би гэртээ нэг их юм идэх дургүй байсан болохоор тэр. Энэ хөршийнд маань амьтан-хүмүүсийн мах нэг их байгаагүй. Жишээ нь тэд будааны шөл хийвэл зөвхөн будаа давс л хийсэн байдаг, өөр юу ч байдаггүй. Гэсэн ч үнэхээрийн сайхан амттай, бид хүүхдүүд байж дээ, дөрөв, би нэмэгдээд тавуулаа. Тэд үнэхээр ядуу ч гэлээ бас их өгөөмөр. […]Photo Caption: Гол Анхаарлын Цэг биш ч гэлээ Үзэсгэлэнтэй Хэвээр!