Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 9-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нэгэн настай эмэгтэйн түүх байдаг. Тэр өдөр болгон шошоо ангилж байхдаа Буддагийн Нэрийг уншдаг байв. Сайн шошоо муугаас нь ангилж зардаг байж. Ингээд шошоо ялгаж суухдаа Буддагийн Нэрийг уншдаг байжээ. Тэгтэл нэг өдөр дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн лам түүний гэрийг дүүрэн гэрэлтэй байгааг олж харав. Тэрээр түүн дээр зочлон очоод, “Та нэрсийг буруу уншиж байна. Ингэж, тэгж унших ёстой.” гэж хэлдэг. Тэгээд бас тарни зааж өгнө. Ингээд түүнээс хойш тэрээр ламын заасны дагуу уншдаг. Тэгтэл нэг өдөр лам эргэж хараад нөгөө байшин гэрэлгүй болж, настай эмэгтэй гуниг дүүрэн, тун ядуу, урьдынхаасаа ч ядуу болсныг хардаг.

Ингээд түүнээс асуухад эмэгтэй, “Таны заасны дагуу зөв уншиж эхэлтэл шошнууд маань өөрсдөө автоматаар ангилагдахаа больчихсон. Өмнө нь намайг буруу уншдаг байхад шошнууд өөрсдөө үсэрдэг байсан. Муу нь зүүн тал руугаа үсэрч, сайнууд нь баруун тал руу өөрсдөө үсэрч ялгардаг байсан болохоор би нэг их юм хийдэггүй байв. Тэгээд мэдээж илүү ихээр нь худалдаалж, амьдрал дээрдсэн. Одоо бол би шошоо өөрөө нэг нэгээр нь ялгаж, мууг нь зүүн тал руу, сайныг нь баруун тал руу хуруугаараа ангилж буй учраас цаг зав багатай болсон. Их цаг орох юм.” гэдэг.

Тэгтэл нөгөө лам, “Уучлаарай, уучлаарай. Та эргээд урьдынх шигээ өөрийнхөөрөө унш.” гэж хэлдэг. Ингээд тэр унштал шошнууд шууд л ахиад өөрсдөө үсэрдэг. Урьдынх шигээ өөрсдөө үсэрч ангилагддаг. Муу нь зүүн тал руугаа, сайн нь баруун тал руу үсэрдэг. Тиймээс эмэгтэй хүч зарж нэг нэгээр нь хуруугаараа ангилах шаардлагагүй байв. Тэгтэл лам, “Уучлаарай” гэж өөрөөсөө ичин хэлээд тэндээс явдаг.

Бас нэг түүх байдгийг та нар мэднэ. Нэгэн арал дээр нэг номлогч гурван даяанчтай таардаг. Тэрээр тэднээс ямар нэг итгэл үнэмшилтэй эсэхийг асуухад тэд, “Тийм ээ, бид Бурханд итгэдэг.” гэв. Тэгэхэд нь номлогч, “Тэгвэл та нар яаж Бурханд залбирдаг юм бэ?” гэж асуухад тэд, “Бид ‘Та нар Гурвуулаа’, Оройн дээд Эзэн Бурхан, Хүү, Ариун Сүнс гурвыг хэлж буй. Бид, ‘Та нар Гурвуулаа Бид гурвуулаа. Биднийг өршөө!’ гэж Бурханд өдөр бүр залбирдаг.” гэв. Хариуд нь номлогч, “Үгүй, үгүй, ингэж хэлж болохгүй. та нар ингэж, тэгж залбирах ёстой...” гэж хэлж, яг л сүмд хүмүүс хэрхэн залбирах ёстой байдгаар заажээ. За болж. Ингээд гурван даяанч үүнийг уншиж эхэлж, “Бид гурвуулаа, Та нар Гурвуулаа” гэж уншихаа больсон байна. Үүний дараа номлогч тэндээ хэсэг хугацаанд байрлаж, тэдэнд энэ бүхнийг ойлгуулж, цээжлүүлснийхээ дараа хэдэн завь ойртож ирсний далимаар явахаар болдог. Тэгээд завинд суугаад явжээ. Тэгтэл завиар хэсэг хугацаанд явсны дараа нөгөө гурван даяанчийг завь руу нь гүйн ирж явахыг харав.

Тэд усан дээр гүйж байлаа. Ингээд завин дээр хүрч ирээд номлогчтой уулзаад “Өө уучлаарай, бид таны заасан залбирлын заримыг мартчихлаа. Ахиад заагаад өгөөч.” гэв. Тэгэхэд нь номлогч тэднийг усан дээр гүйж байсныг мэдээж харсан учраас, тийм сэтгэлээсээ, тийм ариун байгааг хараад маш их айдаг. Тэрээр тэдэнд мөргөн, “Үгүй, үгүй, зүгээр дээ, санаа зоволтгүй. Та нар урьдынх шигээ хуучнаараа уншиж залбираарай. Өмнөх шигээ Бурханд залбир. ‘Та нар Гурвуулаа, бид гурвуулаа. Биднийг өршөө’ гээд байнга үргэлжлүүлэн залбир. Миний заасан зүйлсийг битгий тоо, заасан зүйлийг минь мартаарай.” гэдэг. Ингээд гурван даяанч, “За. Та тэгж хэлж байвал бид тэгье” гэж хэлээд усан дээгүүр хөл нүцгэн гүйлдэн арал руугаа буцжээ.

Тэгэхээр хүмүүсийн итгэл уулсыг хөдөлгөж, далайг хоослох хүчтэй. Тэдэнд итгэл үнэмшлийнх нь эсрэг зүйл бүү заа, яагаад гэвэл та тэднийг ахин дахин төрөл авч, эргэлдсээр, үхэж төрж зовсоор, үхэж төрж зовсоор байдаг энэ материаллаг ертөнцийн боолчлолын оршихуйд буцаан унагахад нь Чөтгөрийн Хаанд тусалсан болно. Будда гэгээрснийхээ дараа заасан анхны номлол нь Дөрвөн Эрхэм Үнэн. Хүмүүст өөрийн ойлгож мэдсэнээр Диваажин, Бурханы Орны талаар ямар ч сайн сайхан зүйл зааж чадахгүй бол та нарт амаа хамхихыг уриалмаар байна.

Лам, гэлэнмаа та нарын хэн нэг нь юу ч мэдэхгүй, бясалгалдаа самадигүй, буруу замаар яваад байгаа бол улам бүр сайжрахын төлөө хичээгээрэй. Ойлгож чадах Буддын сайн судраа улам их уншиж, түүндээ бүр их автах хэрэгтэй. Эсвэл “Авид Бурхан” хэмээн уншиж байвал сүнс тань Авид Бурханы Орны аюулгүй газар оршино. Юуг ч бүү номло. Юуг ч мэдэхгүй бол дуугүй л бай. Бусдыг буруу ойлголтоор, буруу зүг рүү чөтгөрт хөтлүүлэн, хөөрхийлөлтэйгөөр там руу төөрүүлэхийн оронд мөрөөр нь орхи. Тэд замаа өөрсдөө олог. Миний гуйх зүйл энэ.

Намайг загнаж, хүссэнээрээ гүтгэж болно. Зарим чинь хэдийнээ тэгсэн. Гэсэн ч та худал хуурмагийнхаа төлөөсийг энэ насандаа, эсвэл тамд төлөх ёстой болно. Та нарын зарим нь шийтгэлийг хэдийнээ харсан. Учир нь та сайн сүсэгтний нэр хүндэд хор хөнөөл учруулсан. Өөрт чинь хор хүргээгүй хүнийг шүү.

Гэхдээ хүмүүсийн сайн, цэвэр ариун итгэл бишрэлд бүү саад бол. Авид Бурхан болон Түүний сүсэгтнүүдийг тайван орхи. Тамыг хүндэтгэ. Учир нь Буддаг хүндэтгээгүй нь тэнд очдог юм. Там байдаг гэдэгт итгэхгүй бол чөтгөр танд батлаад өгнө. Тэр болтол битгий хүлээгээрэй, дэндүү оройтно шүү. Яг одоо эрс өөрчлөгдөгтүн. Буддагийн Алдрыг унш. Веган бай, даруу бай, жинхэнэ, үнэнээрээ байж, хүмүүсийг төөрөгдүүлэхгүй бай. Чөтгөр байлаа ч гэсэн эрс өөрчлөгдвөл аврагдах боломжтой. Буддад ч гэсэн олон чөтгөр тусалж байсан. Будда бол бүхнийг чадагч. Гэтэл энэ дэлхийн зарим хүн хүчирхэг биш учраас тэднийг Буддатай уулзуулахын тулд чөтгөрүүд тайтгаруулан, буруу үзлийг нь анзаарагдахгүй болгохыг оролдож байсан гэдэг.

“Тэр үед ракшаса чөтгөрүүдийн охид байж гэнэ. Эхнийх нь Ламба, хоёр дахь нь Виламба, гурав дахь нь Тахир Шүд, дөрөв дэх нь Цэцэгт Шүд, тав дахь нь Хар шүд, зургаа дахь нь Их Үс, долоо дахь нь Цадашгүй, найм дахь нь Хүзүүний Зүүлтэт, ес дэх нь Кунти, арав дахь нь Хамаг Амьд Төрөлтний Сүнсийг хулгайлагч гэсэн нэртэй. Эдгээр арван ракшаса охин, Чөтгөрийн хүүхдүүдийн эх (Харити), түүний үр удам, үйлчлэгч нарын хамт бүгдээрээ Буддагийн байгаа газар руу очиж, Буддатай нэгэн дуугаар ярилцан, ‘Ялж Төгс Нөгчсөн Нэгэн минь, бид ч бас Бадамлянхуа судрыг уншиж, цээжилж, ойлгож, сахиж мөрддөг хүмүүсийг уруудаж, хорлолд өртөн хөнөөгдөхөөс хамгаалмаар байна. Хэрэв хэн нэгэн нь Хууль Ном сургагчдын алдаа дутагдлыг олж хараад, далимдуулахыг оролдвол бид нар тэрийг нь зогсоох болно.’ гэж хэлцгээв. Тэгээд тэд Буддагийн өмнө эдгээр тарнийг уншиж […], ийн […] хэлжээ: ‘Хэрэв хэн нэгэн нь бидний тарнийг үл ойшоон, Хууль Ном сургагчдыг үймүүлж, саад болбол толгой нь долоо хуваагдана […] Энэ судрыг дээдэлж, сахиж мөрдөн, уншиж, давтан, бясалгадаг хэн бүхнийг [б]ид халхалж, хамгаалахын тулд өөрсдийн биеийг зориулна. Тэд амар амгаланг олж, доройтол, хор хөнөөлөөс ангижирч, бүхий л хорт ургамлын нөлөө арилтал бид харах болно.’ Будда эдгээр ракшаса охидод хандан, ‘Маш сайн байна, маш сайн байна! Бадамлянхуа судрын нэрийг бишрэн дээдэлдэг дагагчдыг өмгөөлөн хамгаалж чадвал та нарын буян хэмжээлшгүй ихээр арвижна. Бүхэлд нь хүлээн авч, сахин мөрдөж, сударт өргөл өргөн, цэцэг, хүж, зүүлт […] өргөж, төрөл бүрийн зул […] өргөн, ийм байдлаар дээдэлдэг хүмүүсийг халхлан, хамгаалах аваас хэдэн зуу, хэдэн мянган төрлийн өглөг болох болно. Кунти, та болон таны үйлчлэгчид үүн лүгээ Хууль Ном сургагчдыг халхлан, хамгаалагтун!’ гэв.” ~ “Бадамлянхуа судар” 26-р бүлгээс эшлэв

Буддаг дэлхий дээр номлож байхад олон Будда нар, Диваажингийн хаад бас Буддаг сонсохоор, Буддад мөргөхөөр Өөрсдийн оршихуйгаасаа буун ирдэг байв. Энэ бүхнийг өргөн уудам Буддын сургаалаас та бүхэн мэднэ. Будда маш олон судрыг үлдээсэн. Үүний төлөө бид Түүнд үүрд талархах учиртай. Үгүй бол бид хэзээ ч Манал Бурханы талаар, Арьяабалын Бодисадва, Агуу Хүч Бодисадва (Махастамапрапта Бодисадва), Вайрокана Бурхан, Кситигарба Бодисадва, Авид Бурхан гэх мэт бусад олон Бурхдын талаар хэзээ ч мэдэхгүй байсан. Шагжамуни Будда бүх нэрсийг нь хэлсэн учраас Бурхадын нэрсийг уртаас урт жагсаан бичих боломжтой. Гэсэн ч зарим лам нар Буддагийн сургаалыг ашиглан Түүний эсрэг явна гэдгийг Будда мэдэж байсан. Энэ миний та нарт ярьсан жишээ.

Буддын шашинтнуудын хувьд шүтэж, сүнсээ аврах, хамгийн нийтлэг, хамгийн дөт зам болох Авид Бурханыг үгүйсгэх, мөн там оршдог гэдгийг үгүйсгэх явдал бол Буддын сургаалтай мянгантаа зөрчилдөнө. Аливаа шашин та нарт хоёр л зүйл заадаг: Диваажин ба там. Тиймээс та нар хэн нь хэн бэ, хэн нь жинхэнэ Буддын лам, хэн нь хуурамч вэ гэдгийг хэлж чадна. Сэрэмжтэй байж, өөрсдийгөө хамгаалаарай. “Авид Бурхан” хэмээн унш. Авидын Өрнөдийн Диваажин оршин байдаггүй гэж хэлж буй хэнийг ч бүү сонс. Тийм зүйлийг бүү сонс. Там байдаг гэдэгт итгээрэй. Там оршин байдаг, Авид Бурханы Орон байдаг, өөр олон Бурханы Орон оршин бий гэдгийг Тэнгэр, Газраар та нарт тангараглая. Авид Бурхан хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно барилдлагатай, Түүний Гэрэл хязгааргүй, мөнхийн, хаа сайгүй оршдог. Тиймээс Түүнтэй холбогдоход илүү хялбар. Ийм л байна.

Photo Caption: Хамтдаа Дэлхийг Үзэсгэлэнтэй Болгоно!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд