Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний итгэл бишрэлийг бэхжүүлэх оюун санааны ахуй ойлголтууд, 5 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2019 оны 12-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бүх зүйлс цаг хугацаатай, цаг хугацаатай; ажиллах цаг, босох цаг, сургуульд явах цаг, хооллох цаг, эмээ уух цаг, эцэг эх, гэр бүлээ хүлээн авах цаг гээд бүх зүйл цаг хугацаатай. Дандаа л цаг, цаг, цаг, цаг. Энэ бол энэ хий хуурмаг дэлхийн урхи, биднийг үргэлж ирмэгт тулсан мэт мэдрэмж өгөх гэсэн урхи.

Сайн уу, залуус аа. Ямар сайхан өдөр вэ! Үнэхээр үзэсгэлэнтэй. Сайн уу. Сайхан өдөр байна, тийм үү? (Тийм.) ( Та үнэхээр үзэсгэлэнтэй, Багш аа! ) Даарахгүй байна уу? (Үгүй.) Үзэсгэлэнтэй байна уу? ( Тийм, үнэхээр үзэсгэлэнтэй. ) Аулак (Вьетнам) даашинз их гоёмсог. Сайн уу. ( Багш үзэсгэлэнтэй. ) Баярлалаа,баярлалаа. Үзэсгэлэнтэй байна уу? (Тийм, үзэсгэлэнтэй.) Аулак (Вьетнам) Эмээ үзэсгэлэнтэй, тийм үү? Олон жилийн өмнө хүмүүс Аулак (Вьетнам) Ээж гэдэг байсан. Одоо бол хэдийнээ Эмээ болсон.

Би бодож байгаа шигээ хүчтэй биш. Бие маань заримдаа энэ дэлхийн хувьд, энэ бүх сэтгэл хөдөлсөн энерги, мөн авах гэсэн мэдрэмж зэрэгт дэндүү эмзэг. Би зүгээр ээ. Өөрийгөө эрүүл байлгах гэж хичээж байгаа. Та нар бүгд, Ази биш нь, за юу? (За.) Хэн ч, ямар ч асуудал мэдрэхгүй байна уу? (Үгүй.) Сайн байна. Өнөөдөр би үнэхээр ядарч байна. Миний бие махбод бодсоноос минь илүү эмзэг юм. Мэдээж, энд гарч ирж, та нартай уулзчихаад би, “Миний таяг хаа байна?” гэж болохгүй. Маш олон зүйлсийг гүйцэх ёстой байсан учраас би үнэхээр ядарсан байсан, өнөөдөр ч хийж чадаагүй. Хамгийн яаралтайг нь хийчихсэн ба үлдсэн нь байж л байгаа. Магадгүй нэмэгдэх байх, тухайн өдрөөсөө хамаардаг. Өдөр бүр ийм байдаг. Ямар ч амралтгүй, завсарлагагүй, ямар ч шалтаггүй. Би даяанд байхдаа хүртэл, зарим чухал зүйлсийг, яаралтай бичиг баримтыг зохицуулах шаардлагатай байдаг ба аль болох багасгадаг. Хэрвээ үнэхээр тийм чухал биш бол магадгүй эрсдэл гаргаж тэднээр хийлгэдэг. Гэвч чухлуудыг нь өөрөө зохицуулах шаардлагатай. Миний хэлж байгааг та нар ойлгохгүй байх. Учир нь та нартай уулзахаар гарч ирэхдээ би эрүүл, үзэсгэлэнтэй харагдаж, сайхан хувцасласан байдаг ч, ганцаараа, гэртээ энд тэнд гүйж байхдаа, агуйдаа ч юм уу, өрөөндөө юмсыг гүйцэх гэж байхдаа ямар байдгийг мэдэхгүй. Учир нь манай гараг дээр цаг хугацааны асуудал байдаг. Энэ дэлхий дээрээ бид цаг хугацааны дагуу байх учиртай. Бүх зүйлс цаг хугацаатай, цаг хугацаатай; ажиллах цаг, босох цаг, сургуульд явах цаг, хооллох цаг, эмээ уух цаг, эцэг эх, гэр бүлээ хүлээн авах цаг гээд бүх зүйл цаг хугацаатай. Дандаа л цаг, цаг, цаг, цаг. Энэ бол энэ хий хуурмаг дэлхийн урхи, биднийг үргэлж ирмэгт тулсан мэт мэдрэмж өгөх гэсэн урхи. Яалтай билээ? Энэ бие махбодтой бол, үүгээр нь л амьдрах ёстой.

Би лам болоод дэлхийд үйлчилж, тайван амгалан байя гэж бодсон. Тун боломжийн. Зүгээр л сууна. Хаа нэгтэй сууж, Шагжамуни Будда шиг Буддаг олоод Түүнтэй хамт явна. Бадар гуйж, эргэж ирээд, аягаа угаагаад, дараа нь бясалгаад унтана. Яг л одоо та нарын хийж байгаа шиг. Энэ бол Шагжамуни Будда болон Түүний шавь нарын амьдарч байсан амьдрал. Гэтэл та нарын нөхцөл илүү дээр. Өдөрт хоёр хоолтой. Тэд нэгийг л иддэг байсан. Та нар гараад хэдхэн метр яваад л бадар барина. Хоол хүнс үргэлж бэлэн, цэвэр байдаг. Будда амьд байхдаа бадар барихаар явахад хоол хүнс нь үргэлж цэвэр ариун байгаагүй. Тиймээс зарим лам нар хүртэл Түүнээс, “Хэрвээ мах... байвал яах вэ?” гэж асуусан. Зарим хүмүүс мэдэхгүй тул мах өргөл болгодог байсан. Будда тэгэхэд нь, “Махыг нь гаргаад, үлдсэнийг нь ид.” гэж хэлдэг. Би тэгж чадах эсэхийг мэдэхгүй. Тиймээс орчин үед, би бол орчин үеийн лам; орчин үеийн лам нарт илүү хялбар болсон. Мах тэнд нь байж байвал би гаргаж тавьчхаад үлдсэнийг нь идэж чадах эсэхээ мэдэхгүй байна. Идэж чадах эсэхээ мэдэхгүй. Магадгүй өлсөж байвал мэдээж тоохгүй байж мэдэх юм. Гэвч заримдаа тэд шөл хийхэд нэг жижиг шавж дотор нь нисэж ороод үхчихвэл би тэр шавжид ёслол үйлдэж, шороонд булах ёстой болдог ба тэр хоолыг идэж чаддаггүй. Алиман дотор ч өт хорхойтой эсвэл муудсан жаахан хэсэг байвал үлдсэнийг идэж чаддаггүй. Би дэндүү мэдрэмтгий. Зөвхөн одоо ч биш хүүхэд байхдаа тийм байсан. Шөл эсвэл салатанд өт байвал, үлдсэнийг нь идэж чаддаггүй. Тиймээс Шагжамуни Будда амьд байхад Түүнд тийм ч таатай байгаагүй. Дараа нь магадгүй, Тэр илүү алдартай болж, хүмүүс... Жишээ нь борооны улиралд, тэд гарч бадар барьдаггүй учраас шавь нар нь ашрам дээр ирээд тэдэнд хоол хийж өгдөг байсан. Тэр нь хавьгүй дээр байсан. Борооны улирал болгонд Будда болон Түүний эргэн тойрны шавь нар дотор байрлаж, гурван сараар даяан хийдэг байсан. Тэгээд хүмүүс ирж хоол өргөл барьдаг байсан. Тэгэхэд бол илүү дээр. Өөрсдөө гарч бадар барихаас хавьгүй дээр байсан; гэвч зөвхөн борооны улиралд л тэгдэг байсан. Бусад үед нь гадагш гарч бадар барьдаг байсан ба ингэснээр тэдэнд эгэл хүмүүст буян өгөх юм уу тэдэнд зааж номлох боломж гардаг байсан. Тэдэнд сайн байж, сайн үйл үйлдэхийг сануулах боломж.

Өчигдөр зарим Аулак (Вьетнам) хүмүүс захиа бичсэн байсан. Надад унших зав хараахан гараагүй байна. Үнэхээр тийм. Олон улс орнууд, эсвэл хүмүүс намайг хаа сайгүй урихыг хүсэж, энэ тэр зүйл хийхийг хүсдэг ч надад цаг зав байхгүй болсон. Өчигдрөөс хойш би нохдоо хараагүй, нэг л удаа харсан. Үлдсэн нь хүлээх шаардлагатай. Мөн нэг нохой маань сайнгүй байгаа. Тэр арай хөгшин ба харшлын асуудалтай. Тэгтэл надад харж, цуг байх боломж гараагүй, нэг л удаа уулзсан. Азаар, надад хэдэн хүн тусалж байгаа ч, тэд цаг заваа золиослох ёстой болсон, учир нь эдгээр нь... Нэг л гэлэнмаа байгаа, ба түүнд өөр хийх ажил байхгүй, харин асардаг өөр нэг хоёр хөвгүүд Суприм Мастер ТВ-н багийн (гишүүд). Тэдэнд өөрсдийн гэсэн хийх ажил байдаг. Мөн нэг гэлэнмаа харж хандахад хэт олон нохой байгаа учраас тэд бас туслах ёстой болдог. Дээрээс нь нэг нь өвчтэй учраас түүнд зөвхөн эм өгөхийн оронд тусгайлан хөнгөн эмчилгээ хийх шаардлагатай. Мөн хөнгөн эмчилгээ үйлчлээд байгаа мэт санагдсан. Хүмүүст ч бас үйлчилнэ. Яалтай билээ? Би үнэхээр та нарт маш их хайртай. Та нартай үнэхээр удаан хамт байхыг хүсэж байна. Гэвч бие махбод минь миний бодсон шиг сайн биш юм. Нэгдүгээр би биеийг зээлдсэн; хоёрдугаарт, энэ нь элэгдэж байна, яг л жижиг машин маш олон хүн, маш олон замын хүн авсан мэт, тэгээд заримдаа асуудалд ордог. Бас үйлийн үр. Гэхдээ одоо би зүгээр. Та нартай уулзахад зүгээр болдог. Зөвхөн өнөөдөр жаахан тиймхэн байж, гэдэс бага зэрэг өвдөж байна. Би Диваажингаас, “Би өвчтэй байна уу? Яагаад гэдэс өвдөнө вэ?” гэж асуухад Тэд надад, “Та санаа зовж байгаа учраас тэр.” гэж хэлсэн. Тэгэхээр өвчин биш, санаа зовнил. Мэдрэл ба санаа зовнил. Хэт их ажил байхад бүгдийг нь дуусгаж чадахгүй, мөн маш их хийх ажил байна. Нэг хүн, нэг хүн ч биш, настай хүн. Бид, тийм үү? Бид, энд байгаа хоёр, гурван хүн. Патришиа, та хөгшин харагдахгүй байна, та биш энэ хоёр буурал үст. Та нар одоо хэдтэй вэ? ( Би тавин тавтай. ) Тавин тав. (Тавин тав. Тэр жартай.) Жар. Та хоёр надаас хавьгүй залуу юм, гэвч хэнд ч бүү хэлээрэй.

Угтаа бол эмч нар надад маш их эм өгсөн ч одоо би гурван төрөл болгон багасгасан. Эм ч биш л дээ, үнэндээ; нэг төрлийн тэжээл. Гэхдээ заримдаа тэдгээрийг уухаа мартчихдаг. Эхлээд тавиур дээр, орж гардаг хэсгийнхээ тэнд тавьдаг ч дараа нь гадаа хооллодог. Үүнийг хоолтой хамт уух ёстой, бас хоолны дараа уудаг. Тэгээд би үргэлж мартдаг. Тэнд тавьчихвал, дэргэдүүр нь өнгөрч, үргэлж санана. Үгүй юу! Би, “Үгүй, энэ бол сайн биш.” гэж хэлээд, өөр нэг буланд аваачсан. Би, “Үүнийг чи харахгүй. Санах болно.” гэж хэлсэн. Гэсэн ч хараагүй! Тэгээд би хооллох газар руугаа шилжсэн байдаг. Хооллочхоод явчихдаг. Яг хамрынхаа урд байгаа эмийг хараагүй байдаг. Бодол санаа минь өөр газар байснаас л болдог.

Мөн өчигдөр би гарч, зарим нэг гоёмсог Зул сарын гэрлийн зураг авсан. Тэгээд нэг хаалганы дотор зарим үзэсгэлэнтэй гэрлүүдийг харсан. Бид дотогш орж ахиад хэдэн зураг авъя гэж бодож байсан ч тэдгээр хаалгаар би урьд нь хэдийнээ орсон байсан ба миний гарах учиртай хаалга байсан. Би нөгөө хаалган дээр нь очсон гэж бодсон ч биш байсан. Тиймээс би жолоочдоо хүртэл, “Энэ хаалган дээр очвол, бүрэн тойроод, тэгээд энд эргээд ирнэ, дараа нь тэр зүг яваад, өөр хэсэг рүү нь явна. гэхэд тэр, “Үгүй, Багш аа. Бид энд түрүүн ирсэн. Одоо баруун л эргэнэ.” гэсэн. Би, “Юу? Өө тийм. Танил харагдаж байна. Тийм үү? Тэгэхээр, би эхний хаалган дээр иржээ, хоёр дахь нь биш үү?” гэхэд, тэд надад, “Үгүй Багш аа, эхний хаалга.” гэсэн. Би, “Яагаад тэгдэг билээ? Би хоёр дахь хаалга руу орлоо гэж бодсон.” гэсэн. Үнэхээр тийм байсан. Би, “Яагаад би ингэж их төөрөлдөнө вэ?” гэхэд, тэд надад, “Хамаагүй ээ, Багшаа, юу ч болоогүй.” гэж хэлсэн. Тун сайн жолооч. Тийм, үнэхээр. Би хоёр дахь хаалгаар орсон гэж бодсон. Дотор нь илүү гэрлүүд, Зул сарын гэрлүүд байна гэж бодсон юм. Дурсгалын зүйлийг хадгалахыг хүссэн. Гэтэл би яг тэнд гарах замд нь байж байсан. Өдөр бүр орж гардаг хаалган дээрээ. Ядаж л энэ долоо хоногт бас түүнээс өмнө өдөр бүр ордог хаалга байсан ч, мартсан байсан. Хаалга төстэй харагдаж болох ч тийм ч төстэй биш. Нэг хаалга нь үнэхээр том бөгөөд олон чимэглэлтэй. Нөгөө хаалга нь нэг л хэсэг, юу ч үгүй. Би яаж төөрөлдөв өө? Би хоёр дахь хаалга руу нь харж байсан ч эхний хаалгаар нь орсон байсан. Тэгээд түүнийгээ хоёр дахь хаалга гэж бодсоор байсан. Би, “Яагаад эндхийн гэрлүүд байхгүй болчхоо вэ? Урьд нь харж байсан мэт санагдаж байна.” гэж хэлсэн. Тэд, “Өмнө нь ч тэр, одоо ч тэр байсан нь л энэ.” гэж хэлсэн. Би, “Нөгөөх нь яасан бэ? Хэрэв бид алдаа гаргаад буруу хаалгаар орсон юм бол, нөгөө хаалган дээр нь эргээд очъё” гэхэд тэр, “Адилхан, Багшаа дотроо их зүйлгүй.” гэж хэлсэн. Учир нь өмнө нь, VIP байшингийн дээвэр дээр намайг тэнд амьдардаг байхад, тэд илүү чимэглэсэн байсан байх. Намайг тэнд амьдрахаа больсон болохоор тэд их чимэглэхээ больсон. Тэгээд л тэр. Үнэхээр тийм завгүй байж, бодол тархиа үймүүлэх боломжтой. Гэхдээ зүгээр. Би арай ч тийм галзуу болоогүй байна. Сайн ажиллаж, өдөр бүр ажилласаар л байгаа. ТВ-р бүх зүйлс сайн харагдаж байвал Багш тань сайн хэвээр гэсэн үг. Юу гэх гэсэн бэ гэвэл, зөвхөн миний лекц биш, бүх нэвтрүүлгийг хэлсэн юм. Бүгд дүрмийн хувьд, утга логикийн хувьд сайн гарч байвал ард нь Багш тань байгаа гэсэн үг ба Тэр тэнд зүгээр хэвээр байгаа гэсэн үг. Тиймээс Тэр шалгаж, засварлахад туслах боломжтой. Ямар нэг нэвтрүүлэггүй, асуултууд байхгүй бол бид юу хийх вэ?

( Би Багштай ахуй ойлголтоо хуваалцаж болох уу? ) За хэлээрэй. ( Арав орчим жилийн өмнө, би Абу Даби-д бясалгаж байсан юм. ) Абу Даби! Та Абу Дабигаас ирсэн юм уу? ( Тийм, би тэнд байсан. ) Одоо байхаа больсон уу? ( Үгүй, сүүлийн 4 жил би Энэтхэгт байгаа. ) Хаанаас ирсэн гэнээ? Энэтхэг ээ? ( Энэтхэг. ) Гэртээ эргээд харьжээ. (Тийм.) За. ( Тэгээд бясалгаж байгаад, Би биеэ захирч чадахгүй болсон мэт санагдсан. Бясалгалын суудлаасаа би ор руу явсан. Орондоо ормогц, тод эрчилдсэн хүч, миний өрөөнд төвлөрсөн. ) Хүч. (Хүч, тийм.) Хүч. (Тийм, хүч.) Нэг төрлийн хүч. Эрчилдсэн хүч өрөөнд минь орж ирсэн. (Тийм, эрчилдсэн хүч. Бага зэрэг харанхуй. Сүнс маань гарч ирээд тэр тод хүчний өөдөөс (Хүч.) явсан. Тэгээд би “Хаашаа явна вэ?” гэсэн чимээ сонссон. Тэр дуу хоолой миний эхнэрийнх байсан. Гэвч тэр миний байдаг газраас 4,000 километрийн зайд байдаг. Тиймээс би, “Тэр хэн бэ?” гэж бодож байсан. Намайг эргэмэгц сүнс маань эргээд биед орсон. Тэгээд тэрд тод хүч алга болчихсон. Тэр үзэгдлийг би бүхэлд нь ойлгоогүй. Энэ ямар утга агуулгатай байсныг Багш надад тайлбарлаад өгөөч? ) Би бас мэдэхгүй. Та харчхаад одоо надаас асуух юм, бас олон жилийн өмнө, бүр “Абу Даби-д” болсон явдал шүү. Би тэнд очиж байгаагүй. Энэ бол настай эмэгтэйгээс хэт их зүйл асууж байгаа зүйл. Би, “Абу Даби-д” очиж байгаагүй. Та нараас очиж байсан уу? За, магадгүй энэ нь зуун хувь ариун бус зүйл магадгүй танд асуудал тарих гэж хичээж байсан байх. Гэвч та дуу хоолой сонсоод эргээд сэрсэн, тэгээд эргээд ирсэн учраас зүгээр. Энэ нь хаашаа явсан нь ямар хамаатай гэж? Мэдэхгүй юм. Юмсыг би явж байгаа зүг рүү нь хэзээ ч араас нь дагаж явдаггүй. Тэр явчихсан ба тэр нь ч сайн. За хамаагүй. Заримдаа зарим хачирхалтай газарт зарим зүйл тохиолдож мэднэ. Санаа зоволтгүй. Эхнэртээ талархсан уу? ( Талархсан. ) За, сайн байна. ( Тэр намайг алдахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. ) Мэдээж үгүй. Тэр танд хайртай. Аз жаргалтай бай. Алс хол байгаа үедээ ч тэр таныг санаж байна. Эсвэл магадгүй та түүнийг санасан байх. Та хоёр хамтдаа, нэг нэгэндээ үнэхээр дотно байгаа нь сайн. Нэг нэгэндээ туслах боломжтой. ( Баярлалаа, Багш аа. ) Зүгээр дээ.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-08
1 Үзсэн
2024-11-08
1 Үзсэн
2024-11-07
623 Үзсэн
2024-11-06
1184 Үзсэн
30:46
2024-11-06
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд