( Түүнд намайг тусалж чадна гэдэгт тэр итгэж байсан. “Амьд байхдаа би чамайг сонсоогүй.” ) Түүнтэй жаахан барилдлагатай байгаа нь сайн. ( Тийм, тэр харамссан. Тэр, “Би чамд болон чиний Багш Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд итгэх ёстой.” гэсэн. Тэгээд тэр өдөр, Их Багшийн ивээлээр там хоосорсон. ) Тэгээд тэр дахин төрөл авсан.
( Хятадаас ахиад нэг асуулт байна. 15 жилийн турш Солонгос барбекью-н газарт ажилласан нэг найз маань байдаг. ) Веган болоогүй юу? ( Үгүй, веган биш. Эзэн нь хорт хавдраас болж нас барсны дараа найз маань тэр бизнесийг авсан. ) Ахиад л та юу. ( Гэтэл дараа нь бас найз маань өвчнөөс болж нас барсан. ) За. ( Нэг өдөр түүний ах нь зүүдэндээ найзыг маань нохойны царайтай болсон байгаагаар харсан байсан. ) Нохой? (Нохойн царай.) За. ( Тэр үнэхээр нохой болж дахин төрөл авсан. Тэр нохой болохыг хүсээгүй учраас өөрийгөө өлсгөөд алсан. Үхсэнийхээ дараа тэр тамд унаж өдөр бүр хатуу шийтгэл хүлээсэн. Дотоод Багш маань надад түүнийг тамаас авраарай гэж хэлсэн учраас би там руу явсан. Таван Ариун Нэрсээ болон Бэлгээ уншсаны дараа там бүхэлдээ хоосорсон. ) Сайн байна. Та чин сэтгэлээр, хичээнгүйлэн бясалгадаг учраас тэр. Мөн та түүнтэй барилдлагатай. Тун сайн байна. Баярлалаа. Баяр хүргэе.
За өөр? Ингээд болоо юу? ( Багш аа, би тамын нөхцөл байдлын талаар ярихыг хүссэн юм, учир нь олон авшигтнууд там үнэхээр байдаг эсэхийг асуудаг. Зарим авшигтнууд бүр там байдаг гэдэгт итгэдэггүй. ) Мэдээж, байдаг! Олон хүмүүс там руу яваад эргэж ирсэн ба тэр талаараа ном бичсэн байдаг. ( Тэд надаас там үнэндээ ямар байдгийг асуусан учраас... ) Та тэдэнд тайлбарлаж өгмөөр байна уу? ( Тийм. Болох уу? ) За, яриарай. ( Багш Францаас Шихү-д ирсэн тэр өдөр, би Багштай уулзахаар очсон. Орой нь дотоод Багш надад, “Найз тань там руу унасан. Хурдхан яваарай.” гэж хэлсэн. Тиймээс би явсан. Кситигарба Бодисадва тэнд намайг угтаад байж байсан ба дөрөв таван төрөлтнүүд Түүний лекцийг сонсож байсан. ) Ердөө л дөрөв, тав уу? Бурхан минь. ( Тийм, тун цөөхөн. Танхим нь үнэхээр том байсан ч цөөн хэдэн төрөлтнүүд л тэнд Түүний лекцийг сонсож байсан. ) Тэд тэнд сонсохгүй. ( Тийм. Тэгээд Кситигарба Бодисадва “Би таныг замчлъя” гэж хэлсэн. Тэгээд намайг мах иддэг төрөлтнүүд унадаг газарт аваачсан. Маш том талбайд, маш олон төрөлтнүүд хажуугаар нь хүлээж байсан. Голд нь бараг л хөл бөмбөгийн талбайнаас ч том талбай байсан. Тэнд цагаан, хар, мөн шар арьстай таван тивээс ирсэн төрөлтнүүд байсан. Тэгтэл гэнэт мах машиндагч төхөөрөмж тэнгэрээс унасан. Гэнэт л мах машиндагч оргүй хоосноос гэнэт гарч ирээд дараа нь чанга шунгинах дуу эхэлсэн. Дараа үнэхээр аймшигтай уйлаан орилоон гарсан. ) Ойлголоо. ( Хүн бүр тойрог болоод зогсчихсон, диаметр нь нэг метр хагастай байсан. Тэгээд тэд бүгд машиндуулж, мах цус нь хаа сайгүй болсон.+ Дараа нь ингэж дуусаад, тэд ахиад л жагсах ёстой болж, өдөрт 3-5 удаа ингэж шийтгүүлж байсан. Тэгээд би хурдхан Таван Ариун Нэрс болон Долоодугаар Түвшний Бэлгээ уншихад тамд ямар ч төрөлтөн үлдэлгүй хоосорсон. ) Тэд гэтэлгэгдсэн.
( Тэгээд би тэр найзаасаа “Чи яагаад энэ газар руу унасан юм?” гэж асуухад тэр, “Чи надад веган болж, мэргэжлээ соль гэж хэлсэн ч би сонсоогүй. Гэтэл гэнэт би хорт хавдар тусаад үхсэн.” гэж хэлсэн. Үхсэнийхээ дараа тэр өөрийгөө нохой болж төрснөөр олж мэдсэн. Тэр гэрээ санаж байсан учраас тийш сандран очтол гэрийнхэн нь түүнийг таниагүй. Тэр, “Би хүн байсан ч одоо нохой болсон байна. Би амьдармааргүй байна.” гэж бодсон. Тэгээд өөрийгөө өлсгөөд алсан. Тэр дөнгөж гөлөг байсан ба өлсөөд үхсэн. Үхсэний дараа тэр ахиад хүн болж, хүний амьдралаар сайхан амьдарна гэж бодсон. ) Үгүй, үйлийн үр төлөгдөөгүй. (Тийм, гэвч тэр итгээгүй.) Тэр нохой болж чадсан нь хэдийнээ маш сайн. Тэр төхөөрөмжид машиндуулна гэдэг бол хавьгүй дор (Тийм.) ( Хожим нь тэр харамссан. Тэр арван жил орчим үргэлжлүүлэн нохой хэвээр амьдрах учиртай байсан ба, тэгсэн бол зүгээр байсан. Түүнд намайг тусалж чадна гэдэгт тэр итгэж байсан. “Амьд байхдаа би чамайг сонсоогүй.” ) Түүнтэй жаахан барилдлагатай байгаа нь сайн. ( Тийм, тэр харамссан. Тэр, “Би чамд болон чиний Багш Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд итгэх ёстой.” гэсэн. Тэгээд тэр өдөр, Их Багшийн ивээлээр там хоосорсон. ) Тэгээд тэр дахин төрөл авсан. ( Тийм. ) Илүү дээр. ( Баярлалаа, Багш аа. ) Зүгээр дээ.
( Там хоосорсны дараа тэр Их Багшийн хүчээр шууд Диваажин руу явсан. )За. (Тиймээс би үнэхээр талархаж байна. ) Тусалсанд тань баярлалаа. (Баярлалаа, Багш аа. ) Та түүнтэй барилдлагатай учраас ядаж л түүнийг өмнө нь таньдаг байж, бас зөвлөгөө өгсөн, ба тэнд очиж тусалж чадахаар байсан. Тэр танд талархсан уу? (Тэр их талархалтай байгаа. Диваажинд очсоныхоо дараа надад байн байн, “Би сүнслэгээр дадуулан бясалгаж сурна.” гэж хэлсэн. Тэр Багш болон надад үнэхээр их талархалтай байгаа. ) За. (Баярлалаа.) Тэр Диваажин руу явсан нь сайн, гэвч бууж ирвэл тэр мартаж мэднэ. Тэнд хэн нэгэн түүнд зааж сургасан нь дээр, тэгснээр тэр цаашид ч сайн зам мөр дээрээ оршино. Үгүй бол тэр доош унавал, ахиад л мах иднэ. Гэвч манай дэлхий ирээдүйд ахин мах иддэг байхгүй. Тэгвэл сайн. Баярлалаа. Баярлалаа. Аялалд тань баярлалаа. Тэнд Таван Ариун Нэрс болон Бэлгээ уншихаа санасан нь гайхалтай. Та хичээнгүйлэн бясалгадаг байх, үгүй бол тэнд очвол мартаж мэднэ. Уур амьсгалд нь бохирдоод мартаж мэднэ. Хичээнгүйлэн бясалган дадуулдаггүй бол мартаж мэднэ. Тэгвэл хэнийг ч аврах боломжгүй, тэнд өөрөө ч урхинд орж мэднэ. Санахын тулд маш их буян хэрэгтэй байдаг. Зөвхөн бунятай, адислалтай, мөн чин сэтгэлээр бясалган дадуулсан төрөлтнүүд л Таван Ариун Нэрс болон Бэлгийг санаж чадна. Энгийн нэгэн, бясалган дадуулдаггүй, сайн нэгэн биш бол тэр доор тэдэнтэй нэг болно. Хэцүү байх болно. Та нар хичээнгүйлэн бясалгах ёстой. Таван Ариун Нэрс болон Бэлгээ байнга унших нь маш чухал. Та нар би хэлсэн. Тэд үнэхээр чухал, бас хүчтэй ба тэдгээрээ уншихаа санаж чадвал там хоосорно. Та нар санахгүй байх вий гэхээс л эмээж байна. Их Багшийг сонсож хичээнгүйлэн бясалгавал та нар яг л номын эгчийн сая хэлсэнчлэн санах болно. Би та нарт худал хэлж байгаагүй тийм үү? (Үгүй.) Үргэлж үнэнийг ярьдаг. Би тэдэнд тантай холбоо барьж хандивын мөнгийг танд өг гэж хэлсэн. Тэд тэгсэн үү? (Тийм.) Тэдэнд мөнгийг хааш нь илгээхийг хэлээрэй, за юу? (За, бүгдийг нь зохицуулсан. )За. Мөн хүүхдүүдэд будаа, веган сүү авч өгөөрэй. (Тийм, бүгдийг зохицуулсан. ) За. (За, баярлалаа Багшаа. Бурханд баярлалаа.) Зүгээр дээ.
(Багш аа, би ахуй ойлголтынхоо талаар яримаар байна. Багшаа Та бол Зургаан Зам мөрийн, дөрвөн хэлбэрээр төрсөн төрөлтнүүдийн ачит Эцэг нь билээ. Магадгүй би огоорогч болохоор миний ахуй ойлголтууд бүгд үл үзэгдэх төрөлтнүүдийн тухай. Их Багшийн ивээлээр, би энэ оны 3 сард эргээд гэлэнмаагийн хувцсаа өмсөх боломжтой болсон. Үүний дараа дотоод Их Багшийн хэлснээр Вутай Ууланд очсон. Дотоод Их Багш хэлсэн учраас би Вутай ууланд очсон. Уулан дээр, надад дотоодод минь, 1000 насалж байгаа могойн сүнс амьдардаг Ээж Будда Агуйг зааж өгсөн. Тэр могой сүнслэгээр бясалгадаг. Тэр надад дотоод мессеж өгсөн- түүнийг эрхиндээ урьж авчир, тэгээд дараа нь намайг 4 сард Япон руу нэгэн ажил даалган явуулна гэсэн.
Вутай ууланд ганцаараа гарахад минь гурван сарын сүүл болж байсан. Вутай уул руу явахдаа би тэнд очих ёстойгоо л мэдэж байсан ч яагаад гэдгийг мэдээгүй. Тэнд ганцаараа очсон ба аяллын танилцуулга авсан байсан. Би Ээж Будда-н Агуй руу явах хэрэгтэй гэдэг хүчтэй зөн совин надад байсан. Тэнд 1000 настай нэгэн могойн сүнс амьдардаг. Би тэнд очоод түүнийг эрхиндээ урьж оруулсан. Гэвч дотоод Их Багш, могой 1000 настай учраас надад тэсэхийн аргагүй хүйтэднэ гэсэн. тиймээс эхлээд намайг тэнд очиход тэр надтай ярьсан. Надад мессеж илгээн, намайг Тайвань (Формоса) явахаасаа өмнө түүнийг эрхиндээ оруулахыг хүссэн ба тэгснээр тэр надтай хамт явж, Багшаас Үнэн номыг сурахыг хүссэн бөгөөд улмаар дараа нь намайг Японд очсоны дараа тусална гэсэн. Вутай ууланд очход нэгэн могой эрхинд минь орохыг мэдэрсэн. Би түүнийг гэж бодсон. Гэвч шөнө бясалгаж байтал энэ нь тэр биш харин 500 настай цагаан могой байсныг олж мэдсэн. Би, “Энэ муу шүү. Дотоод Их Багш надаар юу хийлгэх гэтэл би зөв хийсэнгүй.” гэж бодсон. Би цагаан могойг гараарай гэж хэлсэн. Би, “Бурханы хэлсэн могой та биш байна. Гарна уу.” гэтэл Цагаан могой гарсан. Би түүнийг харж байсан ч тийм тод бол биш. Тэр надад тун найрсаг байгаа мэт санагдсан. Би, “Та хэн бэ?” гэж асуухад тэр намайг гэлэнмаа байхад хамгаалдаг хамгаалагч байсан. ) Хамгаалагч аа? ( Тийм. Тэр могой хамгаалагч бурхан. Онцгой. Угтаа лам, гэлэнмаа нар зөвхөн сүм хийдэд байхдаа хамгаалагчдаар хамгаалуулдаг. Хийдээс гарахдаа хамгаалалтгүй болдог. ) Өө! Гайхалтай! ( Тэр үед, миний мэддэггүй хэд хэдэн эгэл бясалгагчид над дээр ирсэн. Тэд Буддын шашин болон Таоизмыг цугт нь дадуулдаг. Тэгээд надад, “Багш аа, та хийдээс гарах ёстой, учир нь та өөр барилдлагуудтай. Та хийдийг орхих ёстой гэж хэлсэн.” Хийдэд байдаг хамгаалагчид намайг хаа явсан газар нь хамгаална гэж хэлсэн нь тэдэнд их хачин санагдсан. Цагаан могой гарч ирэх хүртэл би юу ч мэдрээгүй ба тэгээд л би тэднийг намайг хамгаалж байгааг мэдсэн.
Дараа нь Япон явах замд минь тохиолдсон зүйлс үнэхээр надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Намайг Вутай уулнаас бууж ирэхэд надад тэр могой байсан. Түүнд “Жи Ин” гэдэг нэр өгсөн. Түүнийг мала эрхиндээ оруулаад Тайвань (Формоса)-руу хамт аваад явсан. Дотоод Их Багш надад даяаны үеэр явахдаа мала эрихээ авч яв гэсэн ба ингэснээр тэр надтай цуг явж, гэртээ харихад минь ч бас цуг байх юм. Тэгээд нэг амралтын өдөр би түүнийг даяанд аваад очсон. Тэр үед олон авшигтнууд маш их могой харсан байсан. Тэдгээр могойнууд тэр могойн хаанд хүндэтгэл үзүүлэх гэж ирсэн. Би түүнийг байгааг мэдэрч байсан тархи маань эргэлзэж байв. Нэг өдөр, нэг авшигтан... ) Та юунд эргэлзсэн юм? ( Бодол тархи маань л юмсад эргэлзэх дуртай, гэвч би мэдрэмжээ дагаад дадчихсан. Нэг өдөр, нэг авшигтан миний машинд суусан. Тэр мала эрих рүү маань хараад, “Буддын их багш, хачирхалтай юм, гэхдээ мала эрхинд тань нэг зүйл байна.” гэсэн. Сониучирхан би түүнээс”, “Та юу харж байна вэ?” гэтэл Тэр хар хөх могой харж байна гэсэн. Тийм, тэр тийм өнгөтэй. Энэ нь миний итгэлийг гүнзгийрүүлж, дотоод Багшийнхаа зааварчилгааг сонссон нь зөв гэдгийг бататгасан.
Хожим нь тэр могой надтай хамт Япон явсан. Онгоц хөөрөөд, Тайвань (Формоса)-н хойг дээгүүр нисэж байхад тэр гүн далай руу үсэрч ороод усан онгоцны осол, болон бусад гамшгаар үхээд зовж байгаа төрөлтнүүдэд туслахаар явсан. Тэр тэднийг гадаргуу дээр гаргаж ирэхэд Та, ивээлт Багш Та тэднийг аваад явсан. Би зөвхөн 2011 оны цунами болсон газарт л очсон. Бясалгах гэж очсон ба Таван Ариун Нэрсээ болон Бэлгээ уншиж, Суприм Мастер Телевизийг гаргасан. Намайг тийш явахад, Их Багшийн загварыг нь бүтээсэн “Гэтэлгэлт” хэмээх Тэнгэрийн Үнэт эдлэлийг авч явах дотоод мессеж ирсэн. Нэг авшигтнаас би “Гэтэлгэлт”-н хос бугуйн зүүлтийг зээлдээд хоёр талдаа зүүсэн. Намайг бясалгаж байхад маш хурц Гэрэл байсан. Үүний дараа тоолшгүй олон төрөлтнүүдийг Багш гэтэлгэсэн. Тэгээд Жи Ин сүнслэгээр дэвшсэн. Дотоод Их Багш дараа нь түүнд Ээж Будда Агуй руу буцаж очоод үргэлжлүүлэн бясалгаарай гэж хэлсэн. Одоо тэр над дээр заримдаа зочлон ирдэг мэт санагддаг. Их Багшийн ивээлд би талархаж байна.
“Цагаан сахиусны” хувьд тухайн үед дотоод Их Багш надад түүний түвшин Шинэ Газрын Ашрамд байх хангалттай өндөр биш байна гэж хэлсэн. Тиймээс би түүнийг эхлээд өөр газарт байлгасан. Тэр бясалган дадуулж, зарим зүйлсийг хийсэн учраас тэр одоо Шинэ Газрын Ашрамд байгаа. Энэ бол миний мэдрэмж боловч, цагаан могой үнэхээр Шинэ Газрын Ашрамд байгаа эсэхийг мэдэхгүй.) Тэр найз чинь боловч та мэдэхгүй байгаа учраас надаас асуув уу? ( Тэр бол миний найз. ) Би үргэлж могойг шалгаад байдаггүй. Би тун завгүй. (Тийм, тэгэхээр та хамаг төрөлтнүүдийн ивээлт Ээж гэдэг батлагдсан. Та бүх төрөлтнүүдийг аварч, гэтэлгэдэг.) Могой танаар дамжуулан тусламж хүртсэн. Түүний бие нь могой боловч сүнс нь сүнслэг.
Хүмүүс бид удаан амьдарч чадахгүй. Могой, үнэг заримдаа хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жил амьдарч чаддаг. Мөн яст мэлхий удаан амьдрах боломжтой. Тэд сүнслэг дадал бясалгалыг ойлгодог бөгөөд үнэхээр ачтай сайн. Та тэдэнтэй барилдлагатай. Сайн байна. ( Багш бүгдэд нь тусалсан. Тангүйгээр би юу ч хийж чадахгүй. ) Надад багажууд хэрэгтэй. Та бол сайн багаж. ( Урам хайрласанд баярлалаа, Багш аа. ) Зүгээр дээ. Могой эсвэл бартай өөр хүн байна уу? Маш урт хугацааны турш сүнслэгээр дадуулан бясалгасан үнэг, яст мэлхий эсвэл могойн тухай олон түүхийг бид сонссон. Тэдгээрийг ердөө л үлгэр домог гэж боддог байсан. Гэвч энэ нь үнэхээр үнэн юм. Бүх төрөлтнүүд тодорхой хэмжээнд яг л бидэн шиг хамтдаа эсвэл ганцаараа сүнслэгээр дадуулан бясалгадаг. Сүнслэгээр дадуулдаг нь зөвхөн хүн төрөлхтөн биш юм. Хүмүүс илүү буянтай. Хүний биетэй болох нь ховор тохиолдол. Гэвч бусад төрөлтнүүд бас сүнслэгээр дадуулан бясалгадаг. Та нар дөнгөж сая сонслоо.