Та хоёр сайн жүжигчид байж, хүмүүсийг баясгаж, мөн адал явдалт киногоороо, киноны утга агуулгаараа хүмүүст зааж сургаж байгаад баярлалаа. Ухаарал, мэдлэг олгох энэ кино тань олон хүмүүст тусалж, хөөрхий гудамжны эмэгтэй ажилчдын статусыг өргөх болно, учир нь хүмүүс тэднийг хүндэлдэггүй.
Ерөнхийдөө Энэтхэгт байхдаа, Ашрамд амьдарч байхдаа ч би олон удаа өлсгөлөн байсан. Хэчнээн өдрөөр гэдгийг мэдэхгүй, үе үе, цөөнгүй удаа. Тэд бүхнийг идчихээд яваад өгдөг байсан, сатсанг хийх гээд их багшийн араас гүйлдэж, надад уул мэт овоолоотой аяга таваг угаахаар үлдээдэг байв. Маш олон хүмүүс байсан юм, багадаа зуун хүн. Зарим өдөр бага, дал орчим, заримдаа зуугаас олон хүн байдаг байсан. Тэгээд би хооллох бүрдээ нэг юм уу хоёр л гамбир иддэг байсан ч тэд “Чи их идэх юм аа! Сүүлийн гамбирыг чи идчихлээ!” гэж хэлдэг байсан. Сүүлийн гамбирыг би идээгүй ч юу ч дугардаггүй байв. Өөрийгөө хамгаалах гэж би юу ч хэлдэггүй байсан. Би, “Өө, ямар хэрэг байна? Хэдийнээ идчихсэн. Гамбир дуусчихсан.” гэж хэлсэн. Дотроо бол би, “Хамаагүй” гэж боддог байв. Тэр залууг бас би эвгүй байдалд оруулахыг хүсээгүй юм. Яагаад гэвэл идсэн хүн нь тэр байсан. Тэр бүр “хмм” гэх чимээ ч гаргаагүй. Үгүй, надад буруугаа тохсон. (Өө.) За, “Бурхан чамайг адислаг, ахаа!” Жишээлбэл тийм. Гэвч ямартай ч би амьдарсан. Туранхай байсан ч амьдарсан. Хоолны хамгийн сайн орц бол өлсгөлөн байх юм. (Өлсгөлөн байх.) Тийм, энэ орцыг бүү мартаарай. Тэгвэл та нар давгүй. За юу?
Би Бриджэт Фонда болон Хятадын Жэт Ли нарын хамт тоглосон нэг киног үзэж байсан. Олон жилийн өмнө би шавь цөөтэй, илүү цаг завтай, мөн ноходгүй байсан үе. Заримдаа номын ах, эгч нар тань зарим нэг кино авчраад бид хамт үздэг байлаа. Ямар кино гэдгийг нь мэдээгүй, Жетлигийн сайхан кино. Хятадууд Жетли-д их дуртай учраас над дээр киног нь авчирдаг. Намайг урьд нь Тайваньчууд (Формосан) хүрээлэн дагадаг байсан, миний хамаатан эсвэл гэр бүл биш, зөвхөн шавь нар. Олон жилийн өмнө, би хаашаа ч явсан тэднийг дагуулаад явдаг байв. Дөрөв, таван хүн. Бид хамтдаа хоол хийж, хамт идэж, заримдаа ТВ үздэг байсан. Бидэнд ТВ байгаагүй; кабелийн ТВ энэ тэр байгаагүй. Тэд л гарч яваад ийм киног түрээслээд ирдэг байсан. Тэр үед ийм том видео хуурцаг байдаг байлаа. Хуучны тэр хуурцгийг санаж байна уу? Залгаад гулсуулаад төхөөрөмжид хийгээд, (Тийм.) үздэг. Би хэрхэн тэгэхийг мэдэхгүй, энэ тэр зүйлтэй хэрхэн холбохыг мэддэггүй байсан учраас тэд тэр бүхнийг хийж, би харин хохирогч болж, тэнд суугаад, тэдэнтэй хамт үздэг байсан. Сонголт байхгүй. Би бас ТВ үзэх дуртай, биш ээ, кино үзэх дуртай гэх гэсэн юм. Хамаагүй.
Би тэр киног нэг удаа үзсэн, Жет Ли алдартай учраас би санаж байна. (За.) Тэр үед тэр их залуу байсан. Тэгээд бид тэр киног үзсэн. Их зүйл санахгүй байгаа ч, Бриджет Фонда биеэ үнэлэгчийн дүрд тоглож байсныг санаж байна, тэр тийм байхыг хүсдэггүй. Тэр охинтой болчихсон байсан учраас харж хандах ёстой байсан. Гэвч тэр үүнийгээ зогсоож, хар тамхи энэ тэр хэрэглэдэггүй. Яагаад ч билээ тэд түүнийг барьж аваад түүнийг хүчээр буцаан эмсийн хүрээлэнгийн ажил дахин оруулдаг. Түүний хуучин найз залуу нь ч билүү тэгдэг. Сайн санахгүй байна, магадгүй хуучин найз залуу нь, магадгүй үгүй. За хамаагүй. Эмсийн хүрээлэнгийн дарга нь түүнийг хүчлэн буцаан авчирдаг. Тэд түүний гарт тариа тарьдаг, магадгүй хар тамхи ч билүү тарьж, түүнийг эрхшээлдээ оруулах ямар нэг зүйл хийдэг.
Тэр тэмцэж, тэмцэж, “Үгүй, үгүй, үгүй, үгүй! Би хүсэхгүй байна! Үгүй! Гуйж байна, үгүй, үгүй!” гэж хэлсэн ч тэд тарьчихдаг. Үүний л төлөө төрчихсөн бүлэг том хөвгүүд, эрчүүдтэй тэр яаж тэмцэж чадах вэ? Булчинтай, догшин ширүүн, мөнгөний төлөө хүн алахаас ч буцахгүй хүмүүс. Дараа нь тэд түүнийг буцаагаад гудамжинд гаргадаг. Тэгтэл нэг өдөр тэр Жет Ли-гийн ажилладаг байсан Хятад зоогийн газрын өмнө очдог. Жет Ли-гийн авга ахын зоогийн газар. Тэгээд мэдээж тэр баатар учраас, яасныг та нар тааж байгаа. Тэр зодооны урлаг гэх мэт зүйлсийг мэддэг. Мөн түүний авга ах нь, “Тийм хүмүүсийг, охид, залуусыг хэзээ ч бүү оруул...” “Зоогийн газартаа бүү оруулаарай. Тэдэнтэй хэзээ ч бүү зууралдаарай. Орооцолдож огт болохгүй шүү. Тэднийг бүү оруулаарай.” гэж хэлдэг.
Гэтэл тэр охин ороод ирдэг, Фонда, тэр дүрд тоглож байсан Бриджет Фонда ороод ирдэг. Тэр орж ирээд, “Гуйя, нойлын өрөөг тань яаралтай ашиглаж болох уу.” гэхэд нь тэр зөвшөөрдөг. Тэр нойлын өрөө рүү явдаг ч, дотор нь унтчихдаг билүү дээ. Тэр түүнийг гар гэхэд тэр гарч ирээд хагас аяга будааны үлдэгдэл, цагаан будаа олж хардаг. Юу ч үгүй, зөвхөн будаа. Тэр хооллочихсон учраас тэр будааг идэх зай үлдээгүй байж. Тиймээс эмэгтэй аягатай будааг аваад гараараа идчихдэг. “Өө, чи энийг идэхгүй юм уу? Бурхан минь! Энэ бол. Бурхан минь их амттай юм!” Тэр зөвхөн үлдэгдэл тэр цагаан будааг гараараа яг л зуун жил юм идээгүй мэт иддэг.
Тэд түүнийг өлсгөж, ажиллахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Мөн биед нь орсон тэр хар тамхи, түүнийг дуулгавартай байлгадаг. Түүнийг яг идэж байхад нь бие хамгаалагчид орж ирээд түүнийг зодож, хүчлэн, чирээд гардаг. Тэр жаахан сул дорой, биеэ хамгаалах боломжгүй, эмзэг байсан ба магадгүй шалан дээр унахад тэд хүч хэрэглэсээр байдаг... үнэхээр харгис хүмүүс. Тэд түүнийг зугтах гэж байна, эсвэл ажиллахыг хүссэнгүй гэж бодоод “Гараад ажилла!” гэдэг. Идэж болохгүй, түүний хоолыг булаан аваад... Ямартай ч тэд түүнд үнэхээр муу хандаж байв.
Энэ киног үзсэн хүн байна уу? Үгүй юу? (Үгүй, Багш аа.) Өө, тэгвэл тийм алдартай кино биш байх. Магадгүй зөвхөн Хятадуудад зориулсан кино байх, гэхдээ Бриджет Фонда гэх мэт Барууныхан бас тоглодог. Тэгээд үүнийг хараад тэр тэсэлгүй, дундуур нь ордог. Авга ах нь оролцож болохгүй гэж анхааруулсан ч тэсдэггүй. Жет Ли тэр хүмүүстэй зодолдож, тэднийг зодчихдог. Тэд бүгд зугтдаг. Нүүр нүдгүй зодуулаад зугтдаг. Бүх охидод таалагдсан ч ажлаасаа болоод ч юм уу тэд бас тэдэнтэй хамт явах ёстой болдог. Тэгээд мэдээж, тэд өшөө авах гээд буцаад ирнэ. Гэсэн ч тэд түүнийг ялж чадаагүй учраас айгаад түүний охиныг нь авч, тэр эмэгтэйг заналхийлж, “Хэрэв чи үргэлжлүүлбэл, ажлаа хийхгүй, зоогийн газрын хүүтэй орооцолдоод байвал бид түүнийг зохицуулах албагүй, охиныг тань зохицуулчихна шүү. Охиныг тань аваад явчихна. Түүнийг алга болгох юм уу хаа нэгтэй асрамжийн төвд өгч, чамайг охиноо ахин хэзээ ч хараахааргүй болгоно шүү.” гэж хэлдэг. Тэгэхэд нь мэдээж тэр маш их, үнэхээр их айна. Тэр үед, би зөв санаж байвал, Жет Ли тэр кино дээр, түүнийг тэнд ахин ажиллуулахгүйн тулд аваад явдаг. Тэр шархдаж, чирүүлж, хоол ундгүй байсан учраас тэр түүнийг хаа нэгтэй аваачаад харж ханддаг санагдаж байна. Тэр эмэгтэйд очих газар байхгүй.
Тиймээс тэр түүнийг харж хандаж байсан ба дараа нь түүнд өөрийг нь бүү тоо, охин нь одоо аюулд орсон, яагаад гэвэл охиныг нь тэд аваад явах гэж байна гэж хэлдэг. Түүхээ тэгж ярьдаг. Тэр хаана байгааг нь асуугаад охиныг нь аврахаар явдаг. Дараа нь аз жаргалтай төгсдөг санагдаж байна.
Өлссөн үед ямар ч амтгүй цагаа будаа хүртэл үнэхээр амттай санагддагийг хэлэх гэсэн юм. Үнэхээр үнэн. Амьдралдаа би ийм зүйлийг олон удаа мэдэрч байсан. (За, Багш аа.) Бүх зүйлс сайхан амтагддаг. За, хайраа. Бид яагаад ингэж их хазайв? Бүр Жет Ли хүртэл ороод ирж. Тэр тоохгүй байх гэж найдъя.
Бриджет Фонда уучлаарай, гэхдээ таныг сурталчилчихлаа. Одоо олон сая хүн нэрийг тань сонсож, киног тань мэдэх боллоо, Жет Ли-г бас. Тэд тоохгүй байхаа. Тэд бол сайн хүмүүс. (Тийм, Багш аа.) Сайн зорилгын төлөө юм. Бид арилжаагүй. Та хоёр сайн жүжигчид байж, хүмүүсийг баясгаж, мөн адал явдалт киногоороо, киноны утга агуулгаараа хүмүүст зааж сургаж байгаад баярлалаа. Ухаарал, мэдлэг олгох энэ кино тань олон хүмүүст тусалж, хөөрхий гудамжны эмэгтэй ажилчдын статусыг өргөх болно, учир нь хүмүүс тэднийг хүндэлдэггүй. Тэдний олонх нь нөхцөл байдлаас болоод, ядуугаасаа болоод эсвэл зарим нэг айлган сүрдүүлэх системээс болоод, энэ дэлхийн зэрлэг хэрцгий хүчнээс болоод хүчээр ийм ажил хийдэг. Би тэднийг үргэлж та нарыг хүндэлдэг шигээ хүндэлдэг. Хонг Конгт би тэдэнд хоол хүргэж өгч байсан. Тэдэнтэй маш эелдэг, зөөлөн, хайр энэрэлтэйгээр ярьсан. Тэдэнд ядаж тэр өдөр сайхан байсан байх гэж найдаж байна. Тэдгээр гудамжны ажилчдыг би хэзээ ч дорд үзэж байгаагүй. (За, Багш аа.)
За хайраа, өөр асуулт байна уу? (Байхгүй, Багш аа.) Байхгүй ээ? (Байхгүй, Багш аа.) За. Тэгвэл. Тэгвэл өнөөдөр би та нарт Еврей түүх уншиж өгөх шаардлагагүй, магадгүй дараа больё. (За, Багш аа.) Та нартай ярихад сайхан байлаа. (Бидэнд ч бас, Багш аа. Баярлалаа, Багш аа.)
Та нарыг завгүй гэдгийг би мэднэ. Мөн бид завгүй учраас магадгүй өнөө орой та нар өнөөдрийн ажлаа дуусгахын тулд нойроо жаахан золиослох ёстой болох байх. (Тийм, Багш аа.) Над руу илгээх өнөөдөр гарах файл байгаа юу? (Байгаа, Багш аа.) За. Тэгвэл баярлалаа. Та нар үргэлж л өнөөдөр, өнөөдөр гарна гэсэн зүйлс илгээдэг, заримдаа нэг биш хоёрыг шүү. Зүгээр дээ. Эсвэл хоёр, гурвыг, би хийж чадаж л байвал зүгээр. (За, Багш аа.)
За хайраа. Та нар над руу яг одоо нэн даруй хийх зүйлс илгээсэн учраас би эргээд ажилдаа оръё доо. Уг нь бол би эхлээд өнөө, маргааш гарах яаралтайг нь хийдэг, тэдгээрийг эхлээд гүйцээдэг. Гэвч ерөнхийдөө бол би бүхнийг өдөр бүр 99.9% дуусгадаг. Та нарын надад илгээсэн бүх ажлыг би өдөр бүр дуусгадаг. Тийм үү? (Тийм, Багш аа.)
Хэрэв та нар харахгүй бол магадгүй номын ах тань илгээхээ мартсан юм уу, би өөр хэт олон хийх ажилтай учраас анзаараагүй байдаг. Гэхдээ би туслахдаа “Надад сануулаарай. Хийгээгүй юу л байна сануулаарай, тэгвэл хийж амжина.” гэж хэлсэн. За. Хийгдээгүйг нь мэдэх юм бол би тэр үед хийж болно. Өнөө орой гарахгүй зүйлсийг. Маргааш юм уу нөгөөдөр нь гарах файлд бол хугацаа байсаар. Би ажлаа дуусмагцаа нэн даруй илгээхийг хичээдэг, ба туслахдаа, номын ах, эгчид нэн даруй мэдэгддэг. Тэдэнд, “Ажлыг тань үймүүлсэн бол намайг уучлаарай, эсвэл магадгүй хооллож байхад тань, унтаж байхад тань үймүүлсэн бол уучлаарай.” гэж хэлдэг. Гэвч дараа нь юу болохыг таашгүй. Та нарт илгээж чадах эсэхийг мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Би нэг минутаас нөгөөд Миний амьдрал тийм тогтвортой биш, жишээ нь би нэг газраа байх эсэх, үргэлж цахилгаан, интернэттэй байх нь тодорхойгүй. мэдэхгүй. Тиймээс би дуусгасан зүйлээ шууд илгээдэг ба надад илгээсэн бүх ажлыг тэр үед нь, тэр өдрөө дуусгахыг хичээдэг. Яг тэр үед дэлхийн төлөө дотооддоо яаралтай хийх ажил байхгүй бол тэгдэг. Тийм үед бол уучлаарай. За юу?
За, өөр ажилтай холбоотой асуулт байна уу? (Үгүй. Байхгүй Багш аа.) За.Та нар сайн дураараа ажилсан хэвээр, тийм үү? (Тийм, Багш аа.) Аз жаргалтай байгаа, тийм үү? (Тийм, Багш аа.) Надад болон дэлхийд туслах өөр санаа сэдэл байна уу? (Байхгүй Багш аа.) Үгүй. Тэгвэл сайн байна. За, маш сайн. За, хайраа. Баяртай. (Баяртай, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Дараа холбогдъё, та нарт үнэхээр их хайртай шүү. (Хайртай шүү, Багш аа.) Бурхан ивээг. (Баярлалаа, Багш аа.) Бурхан ажлыг тань ивээг. Ажлын тань төлөө Бурхан таныг болон танай овгийг ивээг. (Баярлалаа, Багш аа. Биеэ бодоорой.) Баяртай. Хайртай шүү. (Баяртай. Хайртай шүү, Багш аа.)